Та бид бүтээлч байж, илүү ихийг бүтээхийн тулд үргэлж цаг хугацаатай уралддаг. Урт удаан олон цагаар, өөрийгөө зовоож ажиллах нь бүтээмжтэй байх цорын ганц арга зам биш. Харин бүтээлч байдлаар бодож сэтгэх нь гайхалтай үр дүнд хүргэж болдог. Тэгэхээр та ажилдаа яаж хандаж байгаагаас л хамаарна.
Боловсрол судлаач Мел Родс бүтээмжийн талаар анх ‘4P’ зарчмыг гаргаж ирсэн. Эдгээр хүчин зүйлээс та 2-ыг нь удирдаж чадахгүй ба энэ нь бүтээлч хүний шинж чанар ба таны бий болгосон Бүтээл буюу үр дүн юм. Харин үлдсэн 2 хүчин зүйлийг нь та удирдаж чадна. Энэ нь таны ашиглаж байгаа Процессүүд болон Шахалт буюу таны ажиллаж байгаа орчин юм.
Доор өгүүлсэн арга замууд нь дээрх 4P-ийн аль нэгэнд хамаарах бөгөөд та илүү удаан, илүү их хичээж ажиллахаас илүү өөрөөр бүтээлч байх 5 аргыг оруулсан болно.
- ОЮУН САНААГАА ТУСГААРЛАХ.
Та ямар нэг асуудлаа түүнээс хол байх үедээ буюу тэр талаар санаатайгаар бодоогүй байх үедээ илүү бүтээлчээр шийдвэрлэж чаддаг болохоо анзаарч байсан уу, жишээ нь шүршүүрт орж байхдаа ч юм уу, аль эсвэл гэртээ амарч байхдаа? Үүнийг ОЮУНЫ САНААГАА ТУСГААРЛАХ гэдэг. Энэ байдал нь танд илүү бүтээлч байх боломжийг олгодог гэж сэтгэл зүйн профессор Лилэ Жиа тодорхойлсон. Бидний тархи ямар ч стрессгүй байх үедээ илүү бүтээлчээр сэтгэж чаддаг.
Өөрөөр хэлбэл бид илүү бүтээлч байхын тулд асуудлынхаа талаар бодохгүй, оюун санаагаа тусгаарлах хэрэгтэй гэсэн үг юм. Өөр нэг арга нь өөр хүний нүдээр харах явдал юм. Энэ асуудал дээр хэн ажиллаж байгаа билээ, эсвэл энэ талаар хэн ярьж байгаа билээ гэж өөрөөсөө асуух юм.
- ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЖИЛ ҮҮРГИЙГ “ОРГИЛ ЦАГТ” ҮЛДЭЭЖ ХАДГАЛАХ.
Бүтээмж ар араасаа урсах нь ихэвчлэн оргил цагаар буюу таны хамгийн бүтээмжтэй байдаг тэр цагаар бий болдог. Мэдээж хүн бүрийн оргил цаг өөр өөр байж болно. Өөрийнхөө цагийн хэмнэлийн эсрэг байнга ажиллахыг хичээх нь таны бүтээмжийг байнга л бага байлгана гэсэн үг.
Ихэнх хүмүүсийн хувьд бүтээмж өндөртэй байх цаг нь өглөөний цаг байдаг ч хүн бүрт харилцан адилгүй. Хэт авианы хэмнэлийн судалгааны дагуу ихэнх хүмүүс 24 цагийн туршид 90-120 минутын хугацаанд л бүтээмжийн циклээр дамжин өнгөрдөг гэж үздэг. Ямар ч хүн 120 минутаас илүү хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тийм учраас бидэнд завсарлага хэрэгтэй байдаг.
- ӨӨРТӨӨ БҮТЭЭЛЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ СААД БЭРХШЭЭЛҮҮДИЙГ БИЙ БОЛГОХ
Бүтээлч, шугаман бус сэтгэгчид зөв саад бэрхшээлээс давуу талыг олж авах боломжтой, гэхдээ бичил удирдлага эсвэл хэт их хязгаарлалтаас биш юм. Харин тэр зөв цэгээ л олох хэрэгтэй.
Бэрхшээлүүд нь бидний ертөнцийг харах арга замыг, мөн бидний асуудлыг шийдэх арга замыг өөрчилдөг. Илүү хязгаарлагдмал, цөөн нөөцтэй хүмүүс асуудлыг шийдвэрлэхдээ илүү бүтээлч байгааг судлаачид илрүүлсэн. Учир нь нөөц баялаг ихтэй үедээ хүн байгаа зүйлсийг илүү шинэлэг байдлаар ашиглах сонирхол бага байдаг. Энэ нь зарим нэг байдлараа, бүтээлч байдал нь нөхцөл байдлаас хамаардаг , мөн түүнийг өсөн нэмэгдүүлэх боломжийг хязгаарлагдмал байдал олгодог гэж ойлгож болно.
Жишээ нь, хэрэв та архиктектороос ямар ч төсөвт баригдахгүйгээр, ямар ч үзүүлэлтүүдэд хашигдалгүйгээр нэгэн байшингийн загварыг гаргахыг асуувал мэдээж гайхалтай санаануулыг авч болох юм. Гэвч хэрэв та архитектороос тодорхой төсөвт багтаасан, зарим нэг үзүүлэлүүдийг хангасан тийм байшингийн загварыг гарга гэвэл, тэд илүү сайн загвартай, илүү бүтээлч шийдлүүдийг санал болгох магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг.
Энэ зарчмыг та ч бас ажил дээрээ хэрэгжүүлж үзээрэй. Өөртөө зарим нэг хязгаарлалтууд, чиглэлүүдийг бий болгох.
- НЕЙРОХИМИЙН УРВАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ОЛОХ
Бүтээлч байдал мэдрэлийн эсүүдийн зөв химийн урвалд дуртай байдаг. Бүтээлч байдлыг ихээр бий болгохын тулд танд serotonin болон dopamine хэрэгтэй болно. Тэгэхээр та энэ нейрохимийн тэнцвэрийг өөрийн тархинд хэрхэн бий болгох вэ?
Стрессийг багасгах хэрэгтэй. Адреналин, кортизол зэрэг стрессийн дааврууд нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг серотониныг юу ч үгүй алга болгож орхидог . Мөн эдгээр стрессийн дааврууд нь таны цусны даралтыг нэмэгдүүлж, таны тархийг тайвшрах, ухамсралтайгаар ажлаа хийхийн тулд төвлөхөд саад болдог. Үүнээс болж, танд шинэлэг санаанууд төрж чаддаггүй.
Ихэнх хүмүүсийн хувьд серотонины түвшин өглөө нь хамгийн өндөр байдаг (гэхдээ бүгд өөр өөр байдаг учраас өөрийгөө хянахын тулд бүү мартаарай). Хэрэв та хэтэрхий сэтгэлээр унасан, дуртай амттан, чихэрт маш их татагдаж, эсвэл сэтгэлийн зовиурыг мэдэрч байвал таны серотонины түвшин бага байх магадлал өндөр байдаг. Нөгөө талаас, та өөртөө итгэлтэй, сэргэг, эрч хүчтэй, тайван амгалан байгаа бол серотонинтай илүү сайн газар байх магадлалтай.
Таны серетониныг өндөр түвшинд байлгадаг тэр зүйлийг та илүү ихэсгэхийг хичээгээрэй. Тэр нь жиш ээ нь, өндөр уургийн агууламжтай, эрүүл хоол хүнсийг сонгох замаар тархины үйл ажиллагааг сайжруулах, кофе нэмж уух гэх мэт. Хамгийн үр дүнтэй арга нь өглөө босоод дасгал хийж, хөдлөх явдал юм.
- ХООРОНДОО ХОЛБОГДСОН БОДЛУУДЫН АРГЫГ АШИГЛАХ
Уламжлалт сэтгэгчдийн хувьд, А нь үргэлж тэднийг Б руу хөтөлж, улмаар С руу хөтөлдөг. Харин бүтээлч сэтгэгчдийн хувьд А нь B рүү хөтөлж болох ч, тэд ихэвчлэн, өөр цэгийг сонгодог. Үүнээс үүдэн гэнэтийн, хүлээж байгаагүй үр бий болдог бөгөөд үүнийг бид “бүтээлч” хандлага гэж үздэг.
BY KARLA LANT—ZAPIER
Сэтгэгдэл үлдээх