ХҮМҮҮС ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Та бүтээгдэхүүнээ сурталчлан, маркетинг хийхэд олон цаг зориулж байгаа   ч, хүссэнээрээ зарж чадахгүй хэвээр байна уу? Үнэн хэрэгтээ  хүмүүс худалдан авалт хийхийн тулд  хэд хэдэн үе шатуудыг туулдаг бөгөөд тэднийг ятгаж, шийдвэр гаргуулахын хэрэгцээ шаардлагыг нь сайтар судлах хэрэгтэй байдаг. Хэрэв таны хийж байгаа маркетинг тэдгээр шаардлагуудыг нь хангаж чадахгүй байвал таны бүтээгдэхүүн борлуулагдахгүй. Хэрэглэгчдийг бүтээгдэхүүний “үнээр” нь ятгах бус,  харин бүтээгдэхүүний ашиг тусаар, түүнчлэн тухайн бүтээгдэхүүн  тэдэнд  юуг өгч, юуг бүтээж өгч чадах вэ гэдэг талаас нь ятгах нь илүү чухал байдаг.  Энэ бол хүмүүсийн худалдан авах шалтгаан болдог.

Тиймээс  хүмүүс танай бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх хэд хэдэн шалтгаануудыг харж,   маркетингаа  хэрхэн зөв хийж болох талаар дараах хэсгээс  уншаарай.

Тэд таны бүтээгдэхүүнийг мэдэхгүй байна.

Хэрэглэгчид өөрсдийн мэдэхгүй байгаа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжгүй. Хэрэв та маркетинг хийдэг боловч хэрэглэгчид танай бүтээгдэхүүний талаар мэдэхгүй хэвээр байгаа бол таны арга яагаад үр дүнгүй  байгаа талаар бодох цаг болжээ. Таны мессеж зөв зах зээл руугаа чиглэж байна уу? Таны сурталчилгаа танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүст хүрч байна уу? Шийдэл нь үргэлж маркетинг биш гэдгийг санах нь чухал. Учир нь гол асуудал нь илүү их маркетинг хийхэд биш харин та хаашаа маркетинг хийж байна, мөн ямар маркетингийн сувгуудыг ашиглаж байна вэ гэдэгтэй холбоотой байж болох юм.

Хүмүүс танай бүтээгдэхүүний ашиг тусыг ойлгодоггүй.

Хэрэглэгчид дан ганц үнэ дээр суурилж бүтээгдэхүүн худалдаж авдаггүй.  Мэдээж тэд үнийг харгалзан үздэггүй гэсэн үг биш. Гэхдээ бүтээгдэхүүнээс ирдэг үр ашгийг нь бодож л хэрэглэгчид худалдан авдаг. Танай үйлчлүүлэгчид танай бүтээгдэхүүн ямар ашиг тустай болохыг хэлж  мэдэх үү? Энэ бол маш  чухал юм. Маркетинг нь бүтээгдэхүүний ашиг тус дээр төвлөрөх ёстой. Бүтээгдэхүүнийхээ хамгийн шилдэг гурван үр ашгийг жагсааж, маркетинг сурталчилгаандаа ашиглаад үзээрэй.

Тэд таны бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй гэж мэдэрч чаддаггүй

Хэрэглэгчид үнэ цэнэгүй гэж үзсэн бүтээгдэхүүнээ худалдан авахгүй. Хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг яагаад үнэлэх ёстой вэ? Та үйлчлүүлэгчдийнхээ бодол санаанд нь бодит үнэ цэнийг бий болгосноор л бүтээгдэхүүнээ борлуулж чадна.  Хэрэв хэрэглэгчид үнэ цэнийг нь олж харж чадахгүй бол тэд таны бүтээгдэхүүнийг авахгүй алгасах болно. Сурталчилгаандаа тэрхүү үнэ цэнийг нь сайтар оруулж өгөөрэй.

 

Таны бүтээгдэхүүн тэдний хэрэгцээг хэрхэн хангаж байгааг хүмүүс харахгүй байна.

Бид ашиг тус, үнэ цэнийн талаар ярилцсан бөгөөд одоо хэрэгцээний талаар авч үзье. Таны бүтээгдэхүүн тэдний хэрэгцээг хэрхэн хангаж байгааг хэрэглэгч мэддэг үү? Энэ нь тэдний амьдралыг илүү хялбар болгодог уу,  цагийг нь хэмнэдэг үү, эсвэл тэдэнд илүү таатай мэдрэмж төрүүлдэг үү? Таны бүтээгдэхүүн хүмүүсийн яг  ямар хэрэгцээг нь хангадаг вэ? Хэрэглэгчдэд таны бүтээгдэхүүн яагаад хэрэгцээтэй вэ гэдгийг мэдэхэд нь туслах хэрэгтэй.

Таны бүтээгдэхүүн хүмүүст ойр байж чадахгүй байна.

Хэрэглэгчид  өөрт нь ойр бус, амархан авах боломжгүй зүйлээ худалдаж авахгүй.  Тэд таны бүтээгдэхүүний талаар сонссон ч, авахад ойр биш бол зарах талаар бодсоны ч хэрэггүй. Хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг түвэггүйгээр олж авахыг хүсдэг. Та бүтээгдэхүүнээ хэрхэн илүү хүртээмжтэй болгох вэ? Магадгүй өөр байршилд байрлуулах уу? Онлайнаар санал болгох уу? Хүмүүс танай бүтээгдэхүүнийг худалдаж авахад хэр хялбар байна вэ гэдэгт дүгнэлт хийж үзээд, шаардлагатай өөрчлөлтийг хийгээд үзээрэй.

2018-04-22T23:37:58+00:00 Дөрөвдүгээр сар 22, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.