- Судалгаагаар ажилтнуудын зан төлөвийг урьдчилан таамаглах боломжтой.
Фэйсбүүк компани өөрсдийн ажилтнуудаас компанидаа хэр удаан ажиллах төлөвтэй байна гэж асууснаар ирээдүйд тус компанийн ажилтнуудын ажлаас гарах түвшин ямар хэмжээнд байх талаар маш оновчтой, бодит таамаглалыг олж авч чадсан.
Ажилтнууд тийм ч их оролцоод байдаггүй ч, байгууллага судалгаанаас ажилтнуудынхаа зан төлөвийн талаар маш их зүйлийг сурч мэдэж болдог. Жишээ нь, байгууллагын дотоод судалгаанд хоёр жил дарааллан оролцоогүй хүмүүс бол ирэх зургаан сарын хугацаанд ажлаас гарах нь 2.6 дахин их магадлалтай хүмүүс байдаг.
- Судалгаа нь ажилтнуудад өөрсдийг нь сонсож байна гэсэн мэдрэмжийг өгдөг.
Байгууллага ажилтнуудаас авдаг тогтмол судалгаагүй байх нь ажилтнуудад дараах сөрөг мессежийг илгээдэг. Энэ нь, “Компани ажилтнуудынхаа санал бодлыг анхаарч үздэггүй”. Судалгааг бөглөх явц нь ажилтнуудад дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг өгч байдаг. Түүвэрчилсэн судалгаанаас хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой хэдий ч, компанийн ажилтнуудыг бүхэлд нь судалгаанд оролцуулахыг уриалснаар компани болон ажилтан хоёрын хоорондох ярианд бүгд оролцох боломжийг бүрдүүлэх юм.
Ажилтнууд өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлээ бүгдийг нь хийж чадахгүй байж болох ч, судалгаагаар дамжуулан тэд хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх боломжтой болж байгаа нь тэдэнд сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Дунджаар 61% нь өөрийн санал хүсэлтийг дэлгэрэгүй бичиж илгээдэг бөгөөд, хүн бүрээс дунджаар 5 гол асуудал, санаа гарч ирдэг. Ажилтнууд судалгаанд нухацтай ханддаг бөгөөд өөрийгөө сонсгохыг маш ихээр хүсдэг. Мэдээж хэрэг тэдний хэлсэн санаа бүр нь бодитоор биелэлээ олохгүй ч, судалгаа авснаараа удирдагчид нь тэдний санал бодлыг үнэлж байгаа гэдгийг ажилтнууддаа ойлгуулж чаддаг.
- Судалгаа нь ажилтнуудын зан төлөвийг өөрчлөх механизм болдог.
Та хүмүүсээс санаа бодлыг нь асуух үед, та зөвхөн тэднийг ойлгож мэдээд зогсохгүй, мөн тэдэнд цаагуураа нөлөөлж байдаг. Асуулт асуух нь хүний зан төлөвийг өөрчилж чаддаг болохыг сэтгэл зүйчид олж илрүүлсэн. Хүмүүсээс 3 цагийн хугацаанд АНУ-ын Хавдрын Нийгэмлэгт сайн дурын ажилд оролцох хүсэлтэй эсэхийг нь асуусны дараа сайн дурын оролцоо нь 4%-аас 31% болж огцом өсөж байсан байна. Өөр нэг жишээ бол, ирэх 6 сарын хугацаанд шинэ компютер авахаар төлөвлөж байгаа эсэхийг нь асуусан тийм судалгааг авсны дараа судалгаанд оролцсон хүмүүс шинэ компютер авах байдал нь 18%-аар нэмэгдсэн байна.
Хүмүүс судалгаанд тийм гэж хариулах үедээ уураг тархиндаа зориулалтыг бий болгож, улмаар тухайн зүйлийг хийдэг байна. Судалгаанд үгүй гэж хариулсан хүмүүсийн хувьд тэд хэдийгээр үгүй гэж эхэндээ хариулсан ч, судалгааны асуулт нь тэднийг өдөөж, удалгүй тэдний зан төлөвт өөрчлөлтийг бий болгодог. Тэгвэл Facebook компани ажилтнуудаасаа та өөрийнхөө ажлын орчинг сайжруулахад өөрийгөө зориулах уу гэдэг асуултыг тавьсаны дараа ажилтнууд нь ажилдаа илүү ихээр өөрийгөө зориулж , хамтран ажиллагсадтайгаа харилцах байдал нь 12%-аар сайжирсан дүн гарсан байна.
Танай байгууллага ажилтнуудаасаа тогтмол судалгааг авахын тулд юунаас эхлэх, хэрхэн судалгаа авахыг сонирхож байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу. contact@customerking.mn
Сэтгэгдэл үлдээх