ЕГО БОЛ САЙН УДИРДЛАГЫН ХАМГИЙН ТОМ ДАЙСАН ЮМ.

Дэлхий дахинд олон салбартай шар айраг, ундааны Carlsberg группын гүйцэтгэх захирал болсон эхний өдрөө ноён Cees ‘t Hart –д түүний туслах нь хаалга нээж хаахад ашигладаг картан түлхүүрийг гардуулж өгчээ. Тус карт нь цахилгаан шатны бусад бүх давхруудыг түгждэг бөгөөд гүйцэтгэх захирал шууд 20 дугаар давхартаа орох боломжтой болгожээ. Яг л уран зураг шиг үзэсгэлэнтэй түүний албан тасалгааны цонхоор үзэсгэлэнт Күүпенхаген хот дурайн харагдана.
Энэ бүхэн нь түүний шинэ албан тушаалын бахдам сайхан хэсэг байсан бөгөөд түүний компанид эзлэх байр суурь, ач холбогдол ямар өндөр болохыг харуулж байсан юм.

Cees өөрийн шинэ ажилдаа дасаж зохицохын тулд эхний хоёр сарыг зориулсан. Гэхдээ энэ хоёр сарын хугацаанд тэрээр ажлын өдрүүдэд маш цөөн хүмүүсийг харж, уулзаж байснаа анзаарав. Цахилгаан шат нь бусад давхруудад зогсохгүйн дээр зөвхөн цөөн хэдэн удирдах түвшний ажилтнууд л 20 дугаар давхарт ажилладаг байсан учраас түүнд Carlsberg ийн бусад ажилтнуудтай харилцах боломж бараг л олддоггүй байв. Тиймээс Cees өөрийн 20 дахь давхарт байрлах булангийн албан тасалгааг арай доод давхарт байрлах нээлттэй оффис руу нүүлгэж, солихоор шийджээ.

Ажилтнууд түүнээс яагаад ийм өөрчлөлт хийж байгааг асуухад, тэрээр “Би ажилтнуудтайгаа уулзаж, харилцахгүй бол тэд юу бодож байгааг мэдэж чадахгүй. Би байгууллагынхаа гол цохилох зүрх болсон хүмүүсийг бодитоор мэдэрч чадахгүй бол, тэднийг үр нөлөөтэй удирдаж чадахгүй” гэжээ.

Энэ бол, өндөр албан тушаал хашихтай холбоотойгоор бий болдог тусгаарлагдмал байдалд орох эрсдлээс зайлсхийхийн тулд хичээл зүтгэл гаргаж ажилласан удирдагчийн жишээ юм. Дээд түвшний удирдлагуудын хувьд энэ бол бодитоор бий болдог асуудал. Товчхондоо, удирдагч хэдий чинээ албан тушаалын шатаар дээш явна, төдий чинээ түүний его буюу бардамнал нь хөөсөрч томрох эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бардам зан, его нь нэмэгдэж, хөөсрөх тусам хамтран ажиллагсад, байгууллагын соёл, цаашлаад үйлчлүүлэгчдээсээ харилцаа хөндийрч, тэднийг алдахад хүрдэг. Энэ байдлыг алхам бүрээр нь нэг бүрчлэн харцгаая.

Бид албан тушаалын шатаар өгсөх тусам, илүү их эрх мэдэлтэй болдог. Үүнтэй холбоотойгоор хүмүүс биднийг илүү анхааралтай сонсож, бидний хэлсэн зүйлийг илүү их хүлээн зөвшөөрч, цаашлаад хошин ярианд маань хүртэл илүү сайн инээж, аль болох бидэнд таалагдахыг хичээж эхэлдэг. Энэ бүх зүйл нь удирдагч бидний эгог улам ч ихээр өрдөж байдаг. Нэгэнт өдөөгдсөн эго нь цаашид улам өсөрч томорсоор байдаг. Их Британы Гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг, неврологи судлаач Дэвид Оувен болон хүний сэтгэц ба зан төлвийг судлагч эрдэмтэн Жонатан Дэвидсон хоёр үүнийг “бардамнал, бахдлын синдром” гэж нэрлэсэн бөгөөд үүнийг “эрх мэдэлтэй холбоотойгоор олон жилийн турш хэмжээлшгүй их амжилттай байснаас үүдэн бий болдог өвчлөл” гэж тодорхойлсон байдаг.

Хяналтаа алдсан бардамнал, бахдал нь бидний үзэл бодол, үнэт зүйлийг ч үгүй хийж орхидог. Азийн хамгийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг худалдаалагч компанийн гүйцэтгэх захирал Женнифер Вүү, ингэж хэлсэн байдаг. “Аз, алдар нэр, нөлөөлөл руу тэмүүлэх эгогоо удирдан чиглүүлэх нь ямар ч удирдагч хүний хувьд эн тэргүүний чухал үүрэг хариуцлага байх ёстой.”
Удирдагч хүн илүү их эрх мэдэлд шунаж, эгондоо захирагдах үед, хяналтаа алддаг. Его нь удирдагчийг хууран мэхлэлтэнд амархан өртөмхий болгодо бөгөөд түүний харааг бүдэгрүүлдэг. Улмаар түүний зан авирыг эвдэж, үнэт зүйлсийнхээ эсрэг ч үйлдэл хийхэд хүргэдэг байна.

Нөгөөтэйгүүр эго нь удирдагч биднийг нум сум харвах бай болгож орхидог. Бай маань хэдий чинээ том байна, төдий чинээ тэр бай бусдад оногдохдоо амархан болдог. Өөрөөр хэлбэл, хүмүүс ийм удирдагч биднийг ашиглахад илүү амархан болдог. Учир нь эго нь хүмүүсийн анхаарлыг өөртөө татахыг маш их хүсдэг учраас тэр анхаарлыг өөртөө татахын тулд бусдад хууртдаг. Энэ нь удирдагчийн үйлдлийг урьдаас таамаглахад амархан болгодог. Үүнийг мэдсэн хүмүүс удирдагчийн эгогоор тоглож эхэлдэг. Агуу л гэж харагдахын тулд өөрийн ажитан, байгууллагадаа хортой хөнөөлтэй зүйлийг ч хүртэл хийхэд хүргэдэг.

Хэт хөөсөрч томорсон его нь удирдагч хүний зан авирыг эвддэг. Илүү дээрэнгүй, хувиа хичээсэн, мөн бусад хүмүүст ч шударга бусаар хандаж эхэлдэг. Улмаар алдаанаасаа суралцаж, засрах байдлыг бүрмөсөн умартана.
Хэт их хөөсөрсөн егоноос өөрийгөө хамгаалах нь том сорилт байдаг. Үүнийг хийхийн тулд бусдыг гэсэн сэтгэл, зүрх зориг шаардагддаг. Хэрэв та ийм байдалд орсон удирдагч бол, танд өгөх хэд хэдэн зөвлөгөө байна.
• Таны албан тушаалтай хамт дагалдан ирж байгаа давуу талууд, боломжуудын алиныг нь та хүлээж авах, алинаас нь татгалзаж болох талаар бодоорой. Зарим нэг нь таныг ажлаа илүү сайн хийх боломжтой болгодог бол зарим нь зөвхөн таны егог дэвэргэхэд нөлөөлдөг. Тиймээс алиныг нь та хүлээн авах хэрэггүй вэ гэдгээ бодооорой.
• Таны егог өрдөж томруулахгүй тийм хүмүүстэй хамтарч ажиллаж, нөхөрлөж, дэмжиж ажилларай. Болохгүй байгаа зүйлийг тань шууд хэлж чадах тийм ухаалаг хүмүүсийг ажилд аваарай.
• Даруу зан, талархал нь үргэлж таныг амиа хичээгч болохоос сэргийлнэ. Тухайн ажлыг амжилттай болоход нөлөөлсөн бүх хүмүүст талархах цагийг гаргаарай. Энэ нь танд аяндаа аливаа амжилтандаа даруу хандаж сурахад тусалдаг.

Илүү их цалин, тав тухтай оффис, инээд хөөр энэ бүхэн нь амжилтыг дагаж ирдэг бөгөөд бидний его томруулдаг бөгөөд бид яг л үүрд мөнх удирдагч болсон юм шиг мэдрэмжийг бидэнд өгдөг. Тэгвэл тийм биш. Удирдлага бол хүмүүсийг гол төвөө болгох явдал юм. Харин хүмүүс өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Бид хүмүүсийг удирдах цор ганц түлхүүрийг атгасан гэж бодож эхэлсэн тэр цагаас бид тэр түлхүүрээ алддаг.

Эх сурвалж: Rasmus Hougaard. HBR Press.

2018-11-26T03:00:47+00:00 Арван нэгдүгээр сар 24, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.