АЖИЛТНУУД ТАНЬ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ЧИНЬ АСУУДАЛ БАЙНА ГЭСЭН ҮГ!

Ажилтнууд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх үед энэ нь байгууллагад ч ашиг тусаа өгдөг. Гэвч харамсалтай нь ихэнх байгууллагад ажилтнууд нь үзэл бодол, зовнил, бодол санаагаа илэрхийлэхгүй дуугуй байхыг сонгодог. Учир энэ нь мөн ажлаа сайн хийж чадахгүй байгаа удирдлагыг ч мөн давхар илчилж орхидог учраас ийм нээлттэй орчин нөхцөл, байгууллагын соёлыг бий болгохгүй байх ажлыг удирдлага нь өөрөө хийж байдаг.Олон шатлалт удирдлагатай томоохон байгууллагуудын хувьд энэ асуудлыг төдийлөн ач холбогдол өгөн анхаардаггүйгээс болж, гэм зэмгүй ажилтан, үзэл бодлоо илэрхийлж, асуудлыг хөндсөний төлөө цэвэрхэн аргаар ажлаас халагддаг бөгөөд харин байгууллагад өнөөх асуудал байсан хэвээр, илүү том идээ бээр болсон хэвээр үлддэг.
Байгууллагын ихэнх ажилтнууд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэхгүй байх учир шалтгааныг хоёр өнцгөөс тайлбарлаж болно. Нэгдэх нь, хувь хүний зан чанарын онцлог. Өөрөөр хэлбэл зоригтой дуугарах, зөв зүйлийн төлөө зогсох зан чанар төлөвшөөгүй буюу дотогшоо харилцаатай, ичимхий ажилтнууд давамгайлсантай холбож болно. Ийм ажилтнууд давамгайлсан байгууллагын хувьд хэрэв өөрчлөлтийг хүсэж байвал, илүү нээлттэй харилцаатай, үнэн зүйлийг шууд хэлж чаддаг тийм ажилтнуудыг илүү ихээр авах хэрэгцээтэй.
Харин хоёр дахь учир шалтгаан нь нөхцөл байдлын хүчин зүйлс юм. Өөрөөр хэлбэл, ажилтнууд илэрхий байдлаар дуу хоолойгоо илэрхийлэхүйц тийм ажлын орчин нөхцөл байхгүй гэсэн үг юм. Өөрийн удирдлагыг хүнд байдал оруулвал маш их хохирол амсаж болзошгүй гэх айдсаас болоод дуугарахгүй байж болно. Тиймээс ямар нэг айдас, зовнилгүйгээр ажилтнууд нь хэрхэн үзэл бодлоо илэрхийлдэг тийм ажлын орчин, хэм хэмжээг бий болгож болох вэ гэдэг дээр дээд шатны удирдлага нь анхаарч шийдэл гаргаж болно.
Ажилтнууд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа бодлоо хуваалцаж, санаа зовниж байгаа асуудлыг илэрхий байдлаар ярьж байгаа бол байгууллага өөрт тулгарах аюул болоод боломжийн аль алинтай нь илүү сайн нүүр тулж, шийдэж чаддаг болж байгаа юм байна гэж дүгнэж болно.
Ажилтнуудыг чөлөөтэй ярих боломжий хангасан ажлын хэм хэмжээ нь тэдэнд зөвхөн юу хүссэнээ ярьж хэлэх биш, илүү байгууллагад тулгарч байгаа асуудлыг тодорхой байдлаар илэрхийлэх боломжийг хангаж өгдөг. Инновацид төвлөрч ажилладаг менежерүүдийн хувьд амжилтанд хүрэх шинэ боломжуудыг санал болгосон тийм үзэл санааг гаргахыг ажилтнуудаасаа асууж болно. Харин найдвартай ажиллагаан дээр төвлөрч ажилладаг байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь доголдол үүсгэж болзошгүй тийм асуудал дээр төвлөрч ярих, үзэл бодлоо илэрхийлэх ажлын орчныг бий болгоход анхаарч болох юм.
Тиймээс танай байгууллага ажилтнуудынхаа дуу хоолойг сонсож, тэдний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг хүсэж байвал ийнхүү үйлдэж байгаа ажилтнуудыг илүү сайшааж, шагнаж, дэмжиж ажиллах нь байгууллагад олон талаарүр ашигтай байдлыг бий болгож чадна.
Та байгууллагын соёлын оношлогоог хийлгэхийг хүсвэл contact@customerking.mn-ээр хандаарай.

2018-12-09T04:34:18+00:00 Арван хоёрдугаар сарын 9, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.