2019 ОНД ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙХ ХААРД БА СОФТ УР ЧАДВАРУУД

LinkedIn-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар үүлэн тооцоолох ур чадвар 2019 онд хамгийн эрэлт хэрэгцээтэй ур чадварын нэг байх болно гэдгийг харуулжээ. LinkedIn-ийн мэдээллийг ашиглан 2019 онд компаниудад хамгийн хэрэгцээтэй байгаа хаард болон софт ур чадваруудыг юу гэж тодорхойлсныг харцгаая.
Хаард ур чадвар гэж юу вэ?

Хаард ур чадварыг “бичиж тэмдэглэх, тоо бодох, програм ашиглах зэрэг тодорхой байдлаар хэмжиж болохуйц чадвар” гэж тодорхойлдог.

Хаард чадвартай байхын тулд хүний зүүн тархины ажиллагаа болон логик мэдээлэл боловсруулдаг төвийн ажиллагаа сайн байхыг шаарддаг. Мөн, тухайн хаард ур чадвартай холбоотой томъёолол, дүрэм нь ямар ч цаг үед нэг гаргалгаа хариултыг өгдөг учраас түүнийг хэмжиж гаргаж ирэх нь хялбар байдаг.

Хаард ур чадварыг сургуульд суралцаж, эсвэл номноос уншиж, эзэмшиж болдог бөгөөд тодорхой албан тушаал, салбарт ашиглаж болдог.

Тэгвэл софт ур чадвар гэж юу вэ?
Софт чадвар нь биет бус бөгөөд тоолж, хэмжихэд маш хэцүү байдаг. Эдгээр чадваруудаас дурдвал, хүнтэй харилцах чадвар, сонсох чадвар, ёс зүйтэй байх, нийцтэй байх зэрэг нь болно.

Софт ур чадвар нь баруун тархинаас үүдэлтэй бөгөөд хүмүүстэй харилцах ур чадвар, нийгмийн ур чадвар, хувийн зан чанараар илэрч байдаг.

2019 онд компаниудад хамгийн их эрэлттэй, үнэ цэнэтэй хаард чадваруудыг жагсаалаа:.

Хамгийн эрэлт хэрэгцээтэй хаард ур чадвар

1. Үүлэн тооцолол
2. Хиймэл оюун ухаан
3. Шалтгаант дүн шинжилгээ
4. Хүмүүсийг удирдах
5. UX дизайн
6. Гар утасны програм хөгжүүлэлт
7. Видео үйлдвэрлэл
8. Борлуулалтын удирдлага
9. Орчуулга
10. Аудио үйлдвэрлэл
11. Байгалийн хэлний боловсруулалт
12. Шинжлэх ухаан тооцоолох
13. Тоглоом хөгжүүлэх
14. Сошиал медиа маркетинг
15. Aнимэйшн
16. Бизнесийн шинжилгээ
17. Сэтгүүл зүй
18. Дижитал маркетинг
19. Аж үйлдвэрийн зураг төсөл
20. Өрсөлдөөний стратеги
21. Хэрэглэгчийн үйлчилгээний систем
22. Програм хангамж шалгах
23. Мэдээллийн шинжлэх ухаан
24. Компьютерийн график
25. Компанийн харилцаа холбоо

Гэхдээ эдгээр хаард онцгой чадвартай хүмүүст ч хүртэл илүү амжилттай байж, бусдаасаа ялгарахын тулд софт ур чадвар шаардлагатай болдог. Тэр ч бүү хэл, удирдлагуудын 57% нь софт ур чадвар нь хаард ур чадвараас илүү чухал гэж хэлдэг байна.

Хамгийн эрэлт хэрэгцээтэй софт ур чадвар
1. Бүтээлч сэтгэлгээ
2. Ятгах, сэнхрүүлэх
3. Хамтрах чадвар
4. Дасан зохицох чадвар
5. Цаг төлөвлөлт

Софт ур чадварын жагсаалтыг бүтээлч сэтгэлгээ тэргүүлсэн гайхах зүйл биш.Учир нь байгууллагуудад шинэлэг санаа олох, шилдэг шийдлийг гаргаж ирэх чадвартай хүмүүс маш их хэрэгтэй байна.

Софт ур чадваруудыг түлхүү ордог манай сургалтуудын талаар та мэдээллийг авахыг хүсвэл www.customerking.mn сайтны сургалтууд цэсэнд зочлоорой.

2019-01-15T09:21:54+00:00 Нэгдэгүүр сар 15, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.