АГУУ БОРЛУУЛАГЧ НАРТ БАЙДАГ 5 ШИНЖ ЧАНАР

Хамгийн сайн борлуулагчид өөрийнхөө давуу чанарыг маш сайн мэддэг. Тэд өөрсдйинхөө ур чадвараар бахархадаг. Ямар ч нөхцөл байдалд тэд бусдаас ялгарч чаддаг. Тэд үүнийг хэрхэн хийдэг вэ? Нууц нь юу вэ? Та тэдний нэг мөн үү?

  1. Шилдэг борлуулагчид бүх зүйлд хариуцлага хүлээх чадвартай.

Таны амжилт зөвхөн танаас хамаарна. Борлуулалтын мэргэжил нь хамгийн авъяас, чадвартай хүнийг л манлайлагч, удирдагчийн байр сууринд аваачдаг тийм системтэй байдгаараа бусад салбаруудаас онцлог. Статистикаас харахад, нэг л хүн жилээс жилд л тэргүүлэх эгнээнд явж байдаг нь гэнэтийн тохиолдол биш юм. Зарим хүмүүсийн хувьд борлуулалт хийх нь маш хялбар байдаг гэж хүмүүс боддог. Гэхдээ шилдэг борлуулагч болон бусад дундаж борлуулагч нарыг ялгадаг хамгийн гол зүйл нь тэдний хандлага байдаг. Шилдэг борлуулагчид өөрсдийн зорилтууддаа хүрэхдээ бүх хариуцлагыг өөртөө ухамсарлаж хүлээж авдаг. Тэдэнд тохиолдож байгаа бүх зүйлийг тэд хянах ёстой гэж үздэг.  Тэднээс шууд хамаарахгүй зүйл байсан ч, тэд бүх хариуцлагыг өөтөө авах ёстой гэж боддог. Үүнийг сэтгэл зүйчид дотоод локус хяналт гэж томъёолсон. Өөрөөр хэлбэл, бүх хяналт, хүч чадал гадна талд биш, харин хүний өөрийн дотор байгаа гэсэн онол юм. Ийм хандлага нь ажил бизнест амжилттай, илүү өндөр орлоготой, эрүүл саруул амьдралыг бий болгоход нь нөлөөлдөг байна.

Тэгвэл та энэ тал дээр өөрийгөө үнэлэхийн тулд дараах асуултуудыг өөртөө тавиарай. Би одоо байгаа байр суурин дээрээ хэрхэн ирсэн бэ? Би зөв хүмүүстэй харилцаа холбоо тогтоосон уу? Би илүү хичээл зүтгэл гаргасан уу? Би дуугарах ёстой үедээ дуугарсан уу? Эсвэл би алдаа дутагдалдаа бусдыг буруутгаж, амжилтыг нь өөрийнх болгосон уу?

Алдаа, онооны аль ч бай, та бүх зүйлд өөрөө хариуцлагатай байх ёстой.

  1. Нөөц бололцоог тултал нь ашиглаж чаддаг.

Тэд ихэвчлэн хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулдаг. Шахуу цаг,  томоохон саад бэрхшээл гэх мэт. Гэвч тэд өөрт байгаа нөөц бололцоогоо тултал нь ашиглаж чаддаг. Яг л гарт нь цаасны хавчаар өгөөд түүгээрээ газан буутай хүмүүстэй өрсөлдөж махыг шарах даалгавар авсан хүнтэй адил, тэд өөрт байгаа өчүүхэн зэсвэг болох гар утсаараа асуудлуудыг шийдэж чаддаг. Шилдгүүд яаж ийгээд л хэцү оньсны учирыг нь олдог. Байгаа нөөц бололцоогоо тултал нь ашиглах нь тэдний сэтгэлгээ, гол ур чадвар нь юм.

Та энэ дасгалыг хийж үзээрэй.   Та яг одоо утсаа доош тавьж, компьютераа хааж, дахин анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ ашиглан өөрийгөө маш  хүнд хэцүү нөхцөлд орсноор төсөөлж,  хэрхэн өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, хүсэж байгаа зорилгодоо хүрч болох арга замуудыг олохыг хичээ. Тэдгээр санаануудаа самбар дээр байрлуул.

  1. Шидэг борлуулагчид экспертүүд байдаг.

Борлуулалт гэдэг нь хүнд ямар нэг зүйлйиг зарах механик үйл явц биш харин  хүнийг удирдан чиглүүлэх үйл явц юм. Үүнд өөртөө итгэх итгэл, мэдлэг туршлага маш их шаардлагатай болдог. Томъёолбол, Мэдлэг+туршлага=Удирдах итгэл.  Эхний зүйлийг та олоод авч болно. Харин хоёр дахь зүйлийг бий болгоход цаг хугацаа шаардлагатай байдаг. Өөрийн зарж байгаа бүтээгдэхүүний талаарх мэдлэг, салбарын талаарх мэдлэг нь чухал үүрэгтэй.

  1. Шилдэг борлуулагчид бусдад тусалдаг.

Та карьерынхаа аль ч үе дээр явж байсан таны тусламж хэрэгтэй хэн нэгэн заавал байдаг. Таны мэддэг зүйлийг мэддэггүй хэн нэгэн байж л байгаа. Шилдэг борлуулагчид тогтмол өөрийн мэдлэгийг бусдадтай хуваалцаж, дамжуулдаг. Ингэх нь эргээд таныг илүү өндөр байр суурь руу аваачдаг.

  1. Тэд хурдан хөдөлдөг.

Тэдэнд ямар нэг зүйлийг яаралтай хурдан хийх ёстой гэсэн мэдрэмж байдаг бөгөөд хурдтай хөдөлж чаддаг. Хэрэглэгчидтэйгээ эргээд холбогдох, тэр бүү хэл гэрээгээ гардуулж өгөхдөө хүртэл хожимддог, уддаг хүмүүс байдаг. Харин шилдэгүүд ажлыг яг цагт нь маш хурдан амжуулдаг. Тэд “маргааш биш, өглөөний цайгаа уусны дараа биш, харин яг одоо” гэсэн уриаг дагадаг.

Та ажлынхаа шилдэг борлуулагч нарыг ажиглаарай. Тэдэнд ч бас эдгээр шинж чанарууд байгаа эсэхийг хараарай.

2019-03-05T05:39:16+00:00 Гуравдугаар сар 5, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.