ЗӨВХӨН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУС, МЭДРЭМЖИЙГ ХУДАЛД

Та аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг сонгохдоо юуг анхаардаг  вэ? Тухайн газрын хурд уу? Үнэ үү? Хөгжилтэй уур амьсгал уу? Сонирхол төрүүлэх байдал уу? Тав тух уу?

Хэрэглэгчдий хэрэгцээ, хүлээлт үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд тэдгээрийг нарийн мэдэрч, нийцүүлж ажилласнаар л бизнес амжилттай удаан оршин тогтнож чаддаг. Гэтэл монголд олон бизнесүүд үүнийг мэдсээр байж,  үйлчлүүлэгчдийнхээ мэдрэмж, сэтгэл ханамжийг үл тоомсорлож, төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа  нь муу үр дагавартай.

Бүтээгдэхүүнээ илүү сайн борлуулахын тулд та хэрэглэгчдийн туулах цэг, маршруутыг бүрэн ойлгож, түүнийг хамгийн оновчтой байдлаар загварчлах хэрэгтэй. Учир нь үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний үнэ болон чанарт анхаардаг  боловч, эдгээр зүйлсээс илүүтэй сайн үйлчилгээ, амар хялбар байдал, үр нөлөөтэй, оновчтой үйлчилгээнд илүү анхаардаг. Харамсалтай нь ихэнх бизнесүүд үнэ хямд байдал, байршил зэрэгтээ хэт их найдаж бусад хэсгүүдийг үгүйсгэснээрээ олон боломжийг алддаг.

Худалдаж байгаа бүтээгдэхүүнээ л зөвхөн эцсийн бүтээгдэхүүн гэж бүү хар. Харин бүтээгдэхүүнээ багцаар нь харах хэрэгтэй. Учир нь хүмүүс хэрэглэсэн бүтээгдэхүүн, авсан үйлчилгээг санагдаггүй харин ямар мэдрэмжийг авснаа санадаг.

Таны худалдсан аяга цай бүр, эсвэл нүдний харандаа бүрт үйлчилгээ ба мэдрэмж шингэсэн байдаг. Орчин цагт бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаж авах боломжтой болсон. Тэгвэл биеэрээ танай дэлгүүр, зоогийн газар очиж үйлчилгээ авах нь хүргүүлж авснаас тэс ондоо гэсэн мэдрэмжийг  төрүүлэх нь чухал юм. Нөгөө талаар хэрэв танай дэлгүүрт 15 минут хүлээсэн ч, дараалал нь багасахгүй бол үйлчлүүлэгч шууд ойролцоох дэлгүүр руу явах болно. Өрсөлдөгч нар үргэжл байгаа гэдгийг сана.  Үйлчилгээ гэдэг бол, тухайн өдөр зарах ёстой бараагаа зарж л байвал боллоо гэсэн бодлоор ажиллах биш, харин үйчлүүлэгчдийнхээ  хэрэгцээ шаардлагад нь нийцүүлж, дээд зэргийн мэдрэмжтэй үйлчлэх явдал юм.

Хэрэв та үйлчилгээгээ сайжруулахыг хүсвэл contact@customerking.mn -ээр хүсэлтээ илэрхийлнэ үү

2019-04-01T04:40:46+00:00 Дөрөвдүгээр сар 1, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.