2018 ОНЫ ДЭЛХИЙД ҮЙЛЧИЛГЭЭГЭЭРЭЭ ГАЙХШРУУЛСАН 9 КОМПАНИ

Үйлчлүүлэгчиддээ боломжийн сайн үйлчилгээ үзүүлдэг компаниуд олон байдаг боловч, үйлчлүүлэгчдээ гайхшруулсан тийм онцгой үйлчилгээ үзүүлдэг компаниуд цөөн байдаг.  Эдгээр компаниуд (брэндүүд) нь хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ,  өндөр үр өгөөж, чанартай бүтээгдэхүүнийг санал болгосноор бусдаасаа ялгарч чаддаг. Тэд мөн хэрэглэгчдээ анхааралтай сонсож, мэдээлэл, технологийн давуу талыг ашиглаж, үйлчлүүлэгч хэрхэн брендтэй харилцан үйлчилснээс үл хамааран гайхалтай үйлчилгээ үзүүлж, гайхалтай мэдрэмж, дурсамжийг  бий болгодог.

2018 оны үйлчлүүлэгчдийг  хамгийн их гайхшруулсан  9 компани нь үйлчлүүлэгчдийг нэгдүгээрт тавьдаг бөгөөд бусад компаниудад үйлчилгээний алтны стандартыг тогтоож байна. Ингээд эдгээр 9 компанийг харцгаая.

Ritz-Carlton (Зочид буудал)

Ritz-Carlton зочид буудал нь тансаг, нягт нямбай үйлчилгээгээрээ алдартай бөгөөд ажилтан бүр үйлчилгээ үзүүлэхдээ үйлчилгээний чанар нь брэндийн нэр хүндтэй нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч ажилладаг. Ritz-Carlton буудал нь зочдоо нэгдүгээрт тавьж, гайхалтай хувьчилсан үйлчилгээ үзүүлж чаддагаараа алдартай.  Компанийн гол зорилго нь зочин, ажилчдын хооронд сэтгэл хөдлөлийн холбоосыг бий болгож, буудалд хамгийн тав тухтай амрах нөхцлийг хангаж өгөх байдаг.

Trader Joe- (Хүнсний дэлгүүр)

Trader Joe-ийн хэрэглэгчид энэ брэндэд туйлын үнэнч бөгөөд энэ нь зөвхөн тэдний амттай  Joe Joe-ийн жигнэмэгтэй холбоогүй. Тус дэлгүүр нь хүнсний дэлгүүрүүд дунд нэгдүгээрт бичигддэг бөгөөд ингэж бичигдэх болсон гол шалтгаан нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж. Ажитнууд үйлчлүүлэгч дээр дээд зэргийн анхаарал тавьж үйлчилдэг. Кассан дээр түргэн шуурхай үйлчлэхээс эхлээд, үйлчлүүлэгчдэд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг санал болгохоос эхлээд ажилтнууд хувьчилсан, нарийн мэдрэмжтэй үйлчилгээг үзүүлж чаддаг.

Harley Davidson

Хэрэглэгчид нэг л удаа Harley Davidsonмотоциклийг худалдаж авсан л бол насан туршдаа тэр гэр бүлийн нэг хэсэг болдог. Хэрэглэгчид 325,000-аас ч хол давсан гишүүдтэй группын нэг  хэсэг болохдоо дуртай байдаг. Энэ групп нь гишүүдийг буюу мотоцикл унагчдыг хооронд нь холбож өгөхөөс гадна, засвар үйлчилгээ үзүүлэх болон бусад асуудлууд дээр нь дэмжиж, тусалж ажилладаг. Мотоцикл худалдаж авах нь том шийдвэр гэдгийг Harley Davidsonмэддэг бөгөөд хэрэглэгчдийнхээ ард нь насан туршид нь зогсож чаддсанаар, үйлчлүүлэгчдээ нэгдүгээрт тавьж чаддаг.

Amazon

Киноноос эхлээд  хүнсний бүтээгдэхүүнийг ч үйлчлүүлэгчиддээ хоёр өдөрт багтаан үнэгүй хүргэхээс эхлээд Amazon компани  үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг бүхий л хэсэгт нь хөнгөвчилж, амар хялбар болгох  зорилготой юм. Тус компани хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэхийн тулд үргэлж шинэчлэгдэж, шинэ арга замыг хайж байдаг. Мөн ямар нэгэн үйлчилгээний доголдол гаргавал, тэд энэ алдааныхаа хариуд үйлчлүүлэгчиддээ Prime үйлчилгээг хэдэн сарын турш үнэгүй хэрэглэх эрх бэлэглэхээс эхлээд, дуртай зүйлээ авах бэлгийн ваучерийг хүртэл үйлчлүүлэгчиддээ өгдөг.

Costco

Ажилтнууддаа сайн хандаж, тэдэнд онцгой анхаарал халамж үзүүлэх стратеги баримталдаг Costco нь дэлгүүрийн хаалгаар орж ирсэн хүн бүрт гайхалтай мэдрэмжийг төрүүлж чадна. Тус дэлгүүр бараг ямар ч хязгааралт тавилгүйгээр аливаа буцаалтыг хүлээж авдгаараа алдартай. Costco нь дэлгүүрт нь ямар бүтээгдэхүүн байгаасай гэж хүсдгийг хэрэглэгчдээсээ асуудаг бөгөөд автомат купоноор хадгалж, улаар тухайн хэрэглэгчид бараа ирсэн даруй мэдэгддэг байна. Дэлгүүр их хэмжээний хөнгөлөлтүүдийг санал болгодог боловч ингэлээ гээд тэд хэзээ ч үйлчилгээнийхээ чанарыг сулруулдаггүй.

Zappos

Zappos нь үйлчилгээний өндөр мэдрэмж, үйлчилгээг үзүүлэх тал дээр үргэлж тэргүүлдэг бөгөөд 2018 онд ч байр сууриа хадгалсан хэвээр байна.  Компани үйлчлүүлэгчдэдээ талархал илэрхийлэх тал дээр гайхалтай мундаг.  Тэд хэрэглэгчидтэйгээ холбогдохын тулд үйчлүүлэгчдийг ямар нэг байдлаар үргэлж баярлуулах, гэнэтийн бэлэг барих загварыг хэрэгжүүлдэг. Үйлчлүүлэгчийн нялх хүүхэд уйлж байгааг утасны цаанаас сонссон ажилтан хүүхдэд нь анхаарал тавьж, хүүхдийн хөнжил хүртэл өгдөг. Мөн тэд үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойр холбогдож, хүрэхийн тулд улс даяар үйл ажиллагаагаа явуулж, амьд хөгжмийн тоглолт, хөгжөөнт тоглоомыг зохион байгуулдаг.

Dollar Shave Club

Гишүүнчлэлээр үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны салбарт өрсөлдөөн  ширүүн байдаг боловч, Dollar Shave Club үйлчилгээн дээрээ онцгой анхаардаг учраас үнэхээр бусдыгаа тэргүүлдэг.  Компани нь худалдан авагчдыг худалдан авалт хийхэд нь юу чиглүүлж байгааг болон тэднийг сайтар ойлгохын тулд хэд хэдэн технологийн хэрэгслийг ашигладаг. Ажилтан бүр үйлчлүүлэгчтэйгээ ямар нэг аргаар ойр дотно харилцахад анхаардаг бөгөөд “Бид нөхцөл байдалд хариу өгдөггүй, харин бид хүмүүст хариу өгдөг” гэсэн уриатай.

Disney

Дисней бол хямдхан бренд биш, гэвч тус брэндийн үйлчлүүлэгчид өгч чадаж байгаа мэдрэмж, үйлчилгээнээс болж үйлчлүүлэгчид нь тус компанийн үйлчилгээ, шоу, амралтын газруудад үйлчилгээ авахын тулд илүү өндөр үнэ төлөх хүсэлтэй байдаг. Диснейн ажилтнууд нь зочид, үйлчлүүлэгчдээ нэрээр нь, ялангуяа хүүхдүүдийг нэрээр нь дуудаж заншсан, сургагдсан байдаг.  Тэд бүх насны үйлчлүүлэгчдэд Диснейгийн гайхамшгийг мэдрүүлэхийн тулд санаанд оромжгүй зүйлсийг хийдэг.  Netflix Үйлчлүүлэгчээ гайхшруулдаг тэдний гол стратеги нь тэд үйлчлүүлэгч тус бүрээ маш сайн мэдэх байдал. Netflix нь хэрэглэгчдэд өндөр түвшний хувьчилсан үйлчилгээг үзүүлэхийн тулд  асар их хэмжээний өгөгдлийг дата цуглуулдаг. Үйлчлүүлэгчдэд дуртай шоуных нь шинэ цуврал, эсвэл дуртай киног нь санал болгодог. Үйлчлүүлэгчдээ ойлгож, тэднийг нэгдүгээрт тавьснаар  Netflix үйлчлүүлэгчээ бүрэн татаж чаддаг.

Эх сурвалж: Blake Morgan

 

2019-05-08T10:44:08+00:00 Тавдугаар сар 8, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.