About Admin

This author has not yet filled in any details.
So far Admin has created 91 blog entries.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛОО ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ?

Байгууллагын соёл нь ажилтныг ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, бүтээмжтэй, утга учиртайгаар, аз жаргалтайгаар ажиллах эсхүл, стресс, бухимдал, төөрөгдөл, байнгын зөрчил, маргаан дунд гунигтайгаар ажиллах эсэхийг шийддэг томоохон хүчин зүйл билээ.

Gallup-ын судалгаагаар байгууллагын соёл нь өөрт нь нийцсэн, эрүүл, эерэг соёлтой компаниудад осол эндэгдэл 64 хувиар, ажил таслалт 81хувиар, эргэц 18 хувиар тус тус бага байсан бол ашигт ажиллагаа нь 23 хувиар өндөр гарч байсан байна.

Нөгөө талаар дотоод харилцаа тааруу, маргаан зөрчил тасардаггүй компаниудын хувьд байгууллагын буруу, хортой соёлтой байх нь элбэг байдаг. Баг хооронд, цаашлаад хэлтэс хоорондын уялдаа холбоо, харилцаа тааруу компаниуд дээр буруу шийдвэрүүд ихээр гардаг бөгөөд үүнээс үүдэн хэрэглэгчээ алдах, шилдэг ажилтнуудаа алдах, цаашлаад үйл ажиллагаа доголдох гэх мэт асуудлууд ар араасаа урган гарч ирж байдаг.

Тийм ч учраас компаниуд өөрийн байгууллагын соёлдоо тогтмол оношилгоо, судалгаа хийж, хэмжиж байх нь зөв арга хэмжээг цаг тухайд нь авахад чухал. Кастомер кинг консалтинг компанийн хийсэн судалгаа, ажиглалтаас харахад, зарим компаниуд байгууллагын

2024-02-01T13:59:13+00:00 Хоёрдугаар сар 1, 2024|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Хүний нөөцийн хувьсал ба ирээдүйн ажлын байр

Бизнесийн ертөнцөд бүхий л зүйлс хөгжиж, хувьсан өөрчлөгддөг нь бичигдээгүй хууль билээ. Өнөөдрийн бидний харж буй хувьсал нь байгууллагуудын хувьд илүү их хүн руу төвлөрч, хүнлэг байдлыг, хүний мэдрэмжийг байгууллагадаа нэвтрүүлэхэд илүү их анхаарч байна. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл юм! Олон жилийн өмнө бизнесүүд хүнийг зөвхөн ажлын нэг багаж хэрэгсэл гэж хардаг байсан бол улмаар хүнийг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах вэ гэдэг руу анхаарч эхэлсэн. Улмаар энгэйжмент буюу ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан ажилтнуудыг бүтээхийг зорьж ажилтнуудын сэтгэл ханамж, зориулалтыг бий болгоход төвлөрч байсан бол, өнөөдөр байгууллагууд ажилтны мэдрэмж буюу туршлага дээр илүү цогц байдлаар анхаарч эхэлж байна.

АЖИЛТАН БОЛ АЖЛЫН НЭГ БАГАЖ ХЭРЭГСЭЛ

Хэдэн арван жилийн өмнө бидний ажил олгогчтой харилцах харилцаа маш энгийн байсан. Ажил олгогчид бөглөх шаардлагатай ажлын байрууд байсан; Харин бидэнд зайлшгүй төлөх ёстой төлбөр, худалдаж авахыг хүссэн зүйлс, санал болгож болох тодорхой ур чадварууд байсан тул хүмүүсийн хувьд ажилтай байх нь хамгийн чухал байсан. Компанийн зүгээс ажилтнуудад

2023-11-25T08:50:45+00:00 Арван нэгдүгээр сар 25, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?

Орчин цагт компаниуд ажилтнуудын мэдрэмжинд анхаарахтай зэрэгцэн ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдалд  анхаарах болсон. Тэгвэл сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу болох, түүний ач холбогдол, мөн түүнийг хэрхэн ажлын байран дээрээ нэмэгдүүлэх талаар дараах нийтлэлээр онцоллоо.

Сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?

Багийн сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь сөрөг үр дагавраас айхгүйгээр эрсдэл хүлээх, санаа бодлоо илэрхийлэх, санаа зовоож буй асуудлаа хэлэх, асуулт асууж, алдаагаа хүлээн зөвшөөрөх гэх мэт зүйлсийг нээлттэй илэрхийлэх нь зөв гэдэгт итгэх багийн гишүүдийн нийтлэг итгэл үнэмшил юм. “Энэ бол илэн далангүй байх зөвшөөрөл юм.”-гэж Harvard Business School professor Amy Edmondson тодорхойлсон.

Эдмондсон энэ үзэл баримтлалыг докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байхдаа анх олж мэдсэн. Тэрээр эмнэлгүүдэд багуудын алдаа гаргалтын түвшин болон багаар ажиллах хоорондын хамаарлыг судлахаар зорьж байх явцдаа багийн ажиллагаа сайтай багууд алдаа бага гаргадаг гэдгийг батлах хүлээлттэй байжээ.  Гэтэл харин ч эсрэгээрээ багийн ажиллагаа сайтай, багийн харилцаа нээллтэй багууд харин ч илүү их алдаа

2023-11-20T04:50:58+00:00 Арван нэгдүгээр сар 20, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ЯПОНЫ 7-ELEVEN-ИЙН УХААЛАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НУУЦААС

Япон улсын Яманаши мужийн Фүжиёшида хотын хамгийн сайн менежменттэй, хамгийн сайн үйлчилгээтэй бас хамгийн олон үнэнч үйлчлүүлэгчтэй 7-Eleven хэмээх convenience store-д ажиллаж байсан маань саяхан байсан мэт сэтгэлд тод үлджээ.
Дөнгөж хорь гаруйхан настайдаа, анхны ажлын гараагаа дэлхийн түвшний үйлчилгээний соёл, менежменттэй дэлгүүрт эхлүүлсэн маань өнөөдөр харахад их хувь завшаан ажээ. Учир нь энэ газраас, энэ соёлоос анх үйлчилгээний чанар, харилцаа, менежментийн талаар сурч эхэлсэн бөгөөд эндээс сурсан бүхнээ өнөөдөр ч олон компаниудад зааж сургасаар явна.
7-Eleven дэлгүүр яагаад үргэлж нэг номерийн үйлчилгээтэй, хамгийн их нэр хүндтэй, бас хамгийн ухаалаг менежмент, үйлчилгээтэй байдаг талаар, мөн ажлаа хэрхэн энгийн байдлаар системчилж хийдэг, хэрхэн үнэнч үйлчлүүлэгчдээ соронзон мэт татдаг талаар нууцыг би энэхүү өглөөний сургалтаар хуваалцах болно.

Төлбөр: 49,000төг
Цаг: 08:00-09:30
Хэзээ: 2023.06.22

Утас: 77099266

Та доорх линкээр бүртгүүлээрэй.
2023-06-11T03:11:54+00:00 Тавдугаар сар 29, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Амин чухал борлуулалтаа та хэнд даатгадаг вэ

Компанийн орлогыг нэмэгдүүлэх, байгууллагын өсөлт, тогтвортой байдлыг хангахад борлуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өндөр бүтээмжтэй, шилдэг борлуулагч нар гайхалтай үр дүнд хүрэхийн тулд өөрийн гэсэн арга техникийг эзэмшсэн байдаг. Энэ нийтлэлд би өнөө үед ч борлуулалтанд ашиглагдсаар байгаа гол ур чадваруудын талаар өгүүлнэ.

ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА

Амжилттай борлуулалтын гол цөм нь харилцаа юм. Харилцааны ур чадварыг хөгжүүлэх нь борлуулагч нарт боломжит худалдан авагчидтай харилцаа холбоо тогтоох, итгэлцлийг бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг үр дүнтэйгээр ойлгуулах, бүтээгдэхүүнээ үр нөлөөтэй танилцуулж хүргэхэд маш их чухал нөлөөтэй байдаг.  Зарим нэг борлуулагч нар сайхан хувцаслаж, итгэл төрүүлэхүйц дүр төрхийг бүрдүүлсэн байдаг боловч, яриа өрнүүлж эхлээд л эхний хоёр, гурав дахь өгүүлбэрээсээ мэргэжлийн бус байгаа нь харагддаг бөгөөд боломжит худалдан авагчийн сонирхлыг хормын дотор алддаг. Харин зарим нэг борлуулагч нарын хувьд, маш сайн ярьдаг, магадгүй бүр уран илтгэгч байдаг ч, боломжит худалдан авагчийнхаа анхаарлыг удирдан чиглүүлж, шийдвэрт нь нөлөөлөх өндөр түвшний ятгах чадвар дутмаг байдаг.  Зарим

2023-05-16T03:01:57+00:00 Тавдугаар сар 16, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Хэрэглэгчийн үйлчилгээн дээр гардаг 10 алдаа

Энэ удаагийн нийтлэлээрээ хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй тэргүүн шугамд харилцдаг ажилтнуудын гаргадаг нийтлэг  10 алдааг хөндөхөөр шийдлээ. 21-р зуун гарч, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гарч, цахим шилжилт эрчимтэй хийгдэж байгаа ч, амьд хүний үзүүлдэг хэрэглэгчийн үйлчилгээг орлох яагаа ч үгүй байна.  Компаниуд технологийн дэвшлээс хоцрохгүйг хичээж олон үйлчилгээгээ автоматжуулж, цахимжуулж байгаа ч, үйлчилгээний мөн чанар, амин сүнсийг дутуу ойлгосноор энэхүү цахим шилжилт нь ч амжилтгүй болж байгаа нь илэрхий харагдана. Үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг хүн, машин хоёрыг хамгийн оновчтой байдлаар хослуулах үед л бий болдог. Харин манай улсын хувьд, сүүлийн үед гадны франчайсууд орж ирснээр үйлчилгээний стандартын талаар зах зухаас нь хэрэглэгчид болон ажилтны аль аль нь ойлгож байна уу гэлтэй. Гэхдээ л, хөгжингүй орны хэмжээнд тултал нь нэвтрүүлж, хэвшүүлж, хадгалж, хөгжүүлж чадахгүй байгаа нь ажилтнуудаа олон улсын жишиг сургалтын дагуу сургаж, бэлтгэж, цаашлаад хяналтын тогтолцоог бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой.

За ингээд манайд хамгийн их ажиглагддаг үйлчилгээний ажилтны гаргадаг 10 алдааг хамтдаа харцгаая.

2023-05-01T09:06:50+00:00 Тавдугаар сар 1, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Ажилтнууд туршилтын хугацаанаас өмнө ажлаас гардаг 3 гол шалтгаан

Сүүлийн үед ажлын байранд тохирох ажилтан олдохгүй, арай гэж боломжийн ур чадвартай, туршлагатай ажилтан олтол төд удалгүй ажлаасаа гарах үзэгдэл эрс ихсэж байна. Статистик талаас нь харвал нийт ажилд горилогчдын 95 хувь нь ажлын байрны шаардлагад бүрэн нийцдэггүй, зөвхөн 5 хувь нь л төгс төгөлдөр ажил горилогчид бөгөөд өндөр эрэлттэй байгаатай холбоотой. Харин энэ нийтлэлээр  миний онцлохыг хүссэн зүйл бол ажлын байрны шаардлагад тэнцсэн өндөр ур чадвартай ажилтнууд тухайн шинэ ажил дээрээ удаан ажиллахгүй, тэр дундаа туршилтын хугацаанаасаа өмнө гарч байгаа хамгийн ноцтой  бөгөөд гол шалтгааныг онцлохыг хүсэж байгаа юм.

Gallup  судалгааны байгууллагаас гаргасан судалгаанаас харахад,  менежерүүд шинэ ажилтнуудын тухайн албан тушаал дээрээ тогтвортой ажиллах эсэхэд хамгийн багадаа 70 хувийн нөлөөтэй байдаг нь тогтоогдсон.  Энэ судалгаа нь Монголын нөхцөл байдалд ч мөн ижил байгаа юм. Кастомер Кинг Консалтинг компанийн сүүлийн 3 жилд хийсэн судалгаанаас харахад,  ажилтнууд дөнгөж ажилд ороод туршилтын хугацаанаасаа өмнө гарч байгаа нийтлэг шалтгааны 80 аас дээш хувь нь

2022-08-11T14:53:27+00:00 Наймдугаар сар 11, 2022|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ХЭРХЭН ТАЛАРХАХ СОЁЛЫГ БҮТЭЭХ ВЭ

Хүн бүрт ажил дээрээсээ  өөрийн үнэ цэнийг мэдрэх төрөлхийн хүсэл эрмэлзэл байдаг. Судалгаанаас харахад, ажилчид ажил дээрээ үнэлэгдэж  байгаагаа мэдрэх үед,  тэд илүү сэтгэл хангалуун, илүү олон цагаар ажиллах, цаашлаад компанийн төлөө чадах бүхнээ хийх хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Тухайлбал, нэгэн судалгаагаар ажилчдын 80 гаруй хувь нь менежер нь өөрийнх нь ажлыг үнэлдэг бол илүү шаргуу ажилладаг болохыг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар менежер нь талархал илэрхийлдэг газар ажилчид нь  50% илүү амжилттай ажилладгийг онцолсон байна. Үүгээр зогсохгүй, талархал нь байгууллага дотор домино эффектийг бий болгодог. Хэн нэгэнд талархаж байгаагаа илэрхийлэх нь тэр хүн  “цааш нь үргэлжлүүлж” бусдад талархах урам зоригийг өгдөг байна.

Талархал бол ажилчдад өгч болох  хамгийн сайхан бэлэг боловч өнөөдөр олон байгууллагад энэ байдал дутагдаж байна. Өөр нэг судалгаагаар ажлын байран дээр хамгийн их дутагддаг зүйл нь талархал илэрхийлэх гэдгийг ч бас тогтоосон. Та ажил дээрээ талархлын соёлыг хэрхэн бий болгож болох арга замуудыг хамтдаа харцгаая.

Уулзалтыг талархлаар эхлүүл

 Ажлын уулзалтыг

2022-04-25T13:29:29+00:00 Дөрөвдүгээр сар 25, 2022|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛЬ СТРАТЕГИЙГ СОНГОХ НЬ ЗӨВ ВЭ?

Хэрэглэгчиийн сэтгэлд хоногшсон үйлчилгээ,  сэтгэл ханамж хэрхэн бий болдог вэ? Үйлчлүүлэгчийн хувьд  юу чухал байдаг вэ? АНУ-д 4500 хэрэглэгчийн дунд 5 салбарын 1314 брэнд дээр үйлчлүүлэгчийн мэдрэмжийн судалгааг хийсэн бөгөөд ингэхдээ хэрэглэгчид хэрхэн худалдан авах шийдвэр гаргаж байгаа, зан төлөвт нь үйлчилгээ хэрхэн нөлөөлж, чиглүүлж байгааг гаргаж ирсэн байна.

Судалгааны үр дүнд 3 гол дүгнэлтийг гаргаж ирсэн.

Нэгдүгээрт чирэгдэлгүй, амар хялбар үйлчилгээ  болон дурсамж үлдээсэн, сэтгэлд нь хоногшсон үйлчилгээ  нь  үйлчлүүлэгчийн худалдан авах, мөнгө зарцуулах зан төлөвт эерэгээр нөлөөлж байгааг илрүүлсэн.  Хоёрдугаарт, эдгээр уялдаа холбоо нь салбар бүрт харилцан адилгүй байсныг гаргаж ирсэн. Гуравдугаарт, брэндүүд энэхүү хоёр хүчин зүйлийн аль алин дээр тэнцүү төвлөрөх үедээ тийм ч үр өгөөжтэй байж чадаагүй атал,  аль нэгэн дээр нь илүү анхаарч, төвлөрснөөр маш хүчтэй өсөж, амжилтанд хүрснийг олж мэдсэн.

Таны хувьд бизнестээ аль нэгийг нь сонгохоос өмнө, танай брэнд аль сегментэд чиглэсэн бэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. Жижиг брэндүүдээс том брэнд гээд үргэлжилсэн олон брэндүүдийн хоорондоо

2021-08-03T06:48:38+00:00 Наймдугаар сар 3, 2021|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ТАНД ХЭРЭГТЭЙ 7 ТӨРЛИЙН АМРАЛТ

Та бага  зэрэг дуг хийх замаар эрч хүчээ нөхөх гэж оролдож байсан уу?  Тэгвэл, унтах, амрах хоёр нь тэс  ондоо зүйл ажээ. Бид бодохдоо сайн унтаж чадвал, сайн амарсан гэж үздэг.  Өөрөөр хэлбэл, бид хангалттай сайн унтсан л бол, хангалттай сайн амарсан гэж боддог. Гэтэл үнэндээ, бидэнд зайлшгүй  хэрэгтэй бусад төрлийн амралтуудыг авч чадалгүй явсаар байдаг байдаг бөгөөд энэ биднийг гүн ядрааж байдаг.  Үүний нэг илрэл нь хичнээн их унтсан ч ядарсан хэвээрээ байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх, мөн амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахгүй байх зэрэг болно.

Тэгэхээр та яавал жинхэнэ амралтыг авах вэ гэвэл, дараах 7 хэсэг дээр тэнцвэртэй байдлаар амарч байж амардаг байх нь.

ЭХНИЙ  АМРАЛТ БОЛ БИЕ МАХБОДИЙН АМРАЛТ ЮМ. Энэ нь идэвхтэй, эсвэл идэвхгүй ч байх боломжтой. Идэвхгүй бие махбодийн амралт гэдэгт унтаж, нойрсох ордог бол, идэвхтэй амралт гэдэгт  ёог, сунгалт, массаж зэрэг, биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд, уян хатан байдлыг хангахад чиглэсэн дасгал хөдөлгөөн ордог байна. Тиймээс та

2021-01-08T11:05:09+00:00 Нэгдэгүүр сар 8, 2021|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд