ИЛҮҮ ИХИЙГ АМЖУУЛАХЫН ТУЛД ЦАГАА БИШ ХАРИН ЭРЧ ХҮЧЭЭ УДИРД
Хүмүүс ажлаа амжуулахын тулд ихэвчлэн илүү цагаар суудаг боловч, өдөр дуусахад ажил нь дуусаагүй, харин өөрсдөө ядарч, ямар ч эрч хүчгүй болсон байх нь элбэг байдаг. Хүн эрч хүчээ алдах нь олон сөрөг дагавартай. Гэр бүлийн гишүүддээ хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй, мөн үр нөлөөтэй харилцаж чадахгүй, дасгал хийж чадахгүй, улмаар сайн унтаж ч чадахгүй байдалд ордог. Тэгвэл хүний энерги, эрч хүчийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч бид илүү бүтээмж өндөртэй байж чаддаг байна.
Физикийн шинжлэх ухаанд ажиллах хүчин чадал гэж тодорхойдог хүний эрч хүч нь хүнд байдаг дөрвөн гол эх үүсвэрээс ирдэг байна. Эдгээр нь, бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүнс гэсэн дөрвөн эх үүсвэр юм. Эдгээр эх үүсвэр тус бүр дээр нарийн төлөвлөсөн өвөрмөц зан үйлийг бий болгосноор хүний эрч хүчийг системтэйгээр нэмэгдүүлж, тогтмол шинэчилж болдог байна.
Ажилчдынхаа эрч хүчийг үр ашигтайгаар нөхөн сэргээхийн тулд байгууллагууд ажилтнуудаасаа их үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байхыг шаардахаас илүүтэй тэдний эрч хүчийг зөв ашиглах тал