About Admin

This author has not yet filled in any details.
So far Admin has created 92 blog entries.

ИРЭЭДҮЙД ТАНД ГАРЦААГҮЙ ШААРДАГДАХ 5 СУПЕР УР ЧАДВАР

Ажил, хөдөлмөр өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Та үргэлж аливаа өөрчлөлтийн түрүүнд алхаж байхын тулд эдгээр ур чадваруудыг эзэмшихийг танд зөвлөж байна. Учир нь эдгээр чадваруудыг сургуулиудад тэр бүр заагаад байдаггүй.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд таны ажлын байрны тодорхойлолт одоогийнхоос өөр болсон байх боломжтой. Эсвэл, хэдхэн сарын өмнө огт байгаагүй тийм шинэ ажил ч нийгэмд аль хэдийнэ бий болсон байж болно. Өнөөдрийн ажлын байр болон ирээдүйн нөхцөл байдал технологийн хөгжил, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэргээс хамааран ихээхэн өөр болно гэдгийг АНУ-ын Ирээдүйг судлагч институтээс хийсэн судалгаанд өгүүлжээ.

Маш өндөр ур чадваруудыг нэгэн зэрэг шаардсан тийм хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ маш том болох бөгөөд  урьд цагийн нийтлэг ажлууд нь бүгд автоматжина. Харин өндөр түвшний техникийн ур чадвар шаардсан ажлууд өндөр эрэлттэй хэвээр байх бөгөөд тэдгээрийг хийх ажиллах хүчин дутагдалтай байх болно.  Ажилтан та үүнийг ойлгох, эс ойлгохоос үл хамааран таны одоо ашиглаж байгаа ур чадварын хэрэглэгдэх хугацаа нь өмнө нь байснаасаа ч илүү 

2018-06-21T07:14:46+00:00 Зургадугаар сар 21, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД 15-30 МИН, 60 МИНУТЫН ЗАВСАРЛАГЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Шинжлэх ухааны судалгаагаар ажлын дундуур авдаг богино завсарлагууд нь  үр дүнтэй, сайн зүйл гэдгийг  харуулсан байна. Учир нь  завсарлага нь  таны анхаарлыг сэргээж, илүү ихийг хийхэд тусалдаг. Гэсэн хэдий ч завсарлагыг тогтмол авч занших нь тийм ч хялбар биш.  Хийх ёстой  ажлуудын урт жагсаалтаа хараад, та яаж бүгдийг нь амжуулах вэ гэж бодож байхад юу нь завсарлага авах вэ гэж бодож байж  болох юм.

Хэрэв та богино завсарлагааг үр ашигтай гэж  харахгүй байгаа бол магадгүй та үүнийг зөв ашиглаж сураагүй байж болох юм.   “Энгийнээр ажилла: Өөрийнхөө бүтээмжийн хэв маягийг олж мэдэн хэрэгжүүлномын зохиогч Карсон Тэйт хэлэхдээ,  “Завсарлага авахдаа өөрийгөө ажлаасаа бүрэн ангижруулах хэрэгтэй, жишээ нь самар идэнгээ имэйлээ бүү шалга. Оюун санаагаа ажлаасаа бүр мөсөн хол байлгах нь чухал” гэсэн.

Завсарлагыг зөв авах нь  яг л reset товчлуур шиг, таны тархийг шинээр ажиллуулж эхэлдэг. “Бид завсарлаж дуусаад эргээд ирэхэд  бидний тархи илүү бүтээлч, иновацлаг, анхаарал төвлөр сайтай болсон байдаг .   Мөн

2018-05-30T06:06:11+00:00 Тавдугаар сар 30, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ТАНЫ БҮТЭЭМЖИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ 13 ЗУРШИЛ

Өдөр бүр их зүйл амжуулж чаддаг хүмүүс бол суперменүүд биш юм. Харин тэд бол ердөө л энгийн хэдэн зуршлыг гартаа оруулсан  хүмүүс.

  1. Ширээнээсээ хэрэггүй зүйлсийг зайлуулах.

Эмх замбараагүй ажлын ширээ

Замбараагүй зүйлсээс бүтээлч байдал, шинэлэг санаа бий болж болох ч, хогондоо дарагдсан ажлын байр танд ажлуудаа амжуулахад тус болохгүй. “Хүний анхаарал шинэлэг, эмх цэгцтэй зүйлд татагддаг” гэж NeuroLeadership Institute-ийн судалгаа хариуцсан захирал мөн “Хоёр гайхалтай цаг” номын зохиолч  Жош Дэвис   хэлсэн. Нүдэнд ил байгаа бичиг баримтууд, цаас гэх мэт нь танд дуусгаж амжаагүй үүрэг даалгавруудыг сануулдаг.  Жишээ нь ширээн дээр тань байх уншиж амжаагүй ном  бол, хийх ёстой ажлуудаа хойшлуулах хүслийг өдөөдөг том сорилт болдог. Та эмх замбараагүй байгаа байдлаа анзаарахгүй гэж бодож байж болох ч таны төвлөрөх чадварыг маш ихээр муутгаж байдаг.

Эмх цэгцтэй ажлын ширээ

Эмх цэгцтэй, цэвэрхэн орчинд ажилладаг хүмүүс сэтгэл санаагаар унах, ядарч эцэх нь хамаагүй бага байдаг бөгөөд цэвэрхэн эмх цэгцтэй ширээ нь танд нэгээс олон үүрэг даалгавар

2018-05-13T03:03:35+00:00 Тавдугаар сар 13, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

СHATBOT-ЫГ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАХАД ЮУ АНХААРАХ ВЭ

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрэглэгчийн нийтлэг хүсэлтүүдэд өгөх хариултуудыг  автоматжуулах боломжтой болсон бөгөөд энэ нь танай байгууллагын харилцагчийн үйлчилгээ илүү үр ашигтай болгож чадах юм. Гэсэн хэдий ч,  chatbot-той хамтарч ажиллаж байгаа хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнуудын  аль тал дээрээ тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах вэ гэдэг дээр бодоход  хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтлэг  асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд  ирээдүйд хэрэглэгчдээс ирж болох хүсэлтүүдэд хэрхэн нийцүүлж үйлчилгээ үзүүлэх тал дээр ажиллах, эсвэл илүү ярвигтай асуудлууд дээр төвлөрч ажиллахад илүү их анхаарах шаардлагатай болох юм.  Энэ нь танай байгууллагын үйлчилгээний түвшин илүү сайжирч, харилцагч нарынхаа онцлогт тохирсон илүү оновчтой үйлчилгээг үзүүлэхэд томоохон дэм болно.

 Chatbot-ыг хэрхэн сургах вэ

Нэгдүгээрт, chatbot-т дата мэдээллийг өгөх ёстой.   Одоо ашиглаж байгаа үйлчилгээ авахад өгдөг тасалбар, үйлчлүүлэгчтэй харьцдаг мэдээллүүдийг энд ашиглаж болно. Улмаар chatbot нь  хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан болон үйлчлүүлэгчийн хооронд болсон харилцан яриануудаас, мөн асуудлыг шийдвэрлэхэд ямар материал ашигласныг харж суралцаж чадна.

Chatbot нь хэрэглэгчдээс хамгийн нийтлэгээр ирдэг асуултууд

2018-05-12T06:57:31+00:00 Тавдугаар сар 12, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

CHATBOT ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ БҮРЭН ОРЛОЖ ЧАДАХ УУ?

2016 оноос хойш компаниуд chatbot-ийг үйлчилгээндээ идэвхтэйгээр нэвтрүүлж эхэлсэн билээ.

Forrester судалгааны газраас явуулсан тайлангийн дагуу, өнгөрөгч оны эцсийн байдлаар зөвхөн цөөн хэдэн томоохон байгууллагууд л (Fortune 500-д багтдаг 128 компаниас ердөө 13 нь ) ийм цахим туслахуудыг бүрэн утгаар нь ашиглаж, хэрэгжүүлж чадаж байна гэж үзсэн байна.

Мөн Morar Consulting  болон ubisend –ийн Их Британийн хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар тус улсын нийт хэрэглэгчдийн 75% нь chatbot-той нэг ч удаа харьцаж үзээгүй гэж хэлсэн байна.

Үүнээс харахад chatbot нь хэрэглэгчдийн дунд шинэлэг хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч chatbot-ын талаарх мэдлэг өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчид ч тэдгээртэй харьцаж, хүлээж авч эхэлж байна.

Их Британийн хэрэглэгчдийн дунд явуулсан дээрх судалгааны дүнгээр, 69% нь, хүнтэй харьцахаасаа өмнө chatbot-той эхэлж харьцахыг хүснэ, учир нь асуултад хариултыг хурдан шуурхай авах нь чухал гэсэн бол, 35% нь илүү олон компаниуд chatbot-ыг нэвтрүүлээсэй гэж хүсдэг гэжээ. Мөн 21% нь chatbot-оос бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой болмоор байна гэж хэлсэн

2018-05-07T01:40:16+00:00 Тавдугаар сар 7, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

АЖИЛТНУУДААС АВАХ СУДАЛГААГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ХИЙХ ВЭ

Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар зөвхөн хэрэглэгчдээс судалгаа, сэтгэгдэл авахаас гадна байгууллагынхаа дотоод ажилтнуудаас  ч мөн судалгаа авах нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад өндөр ач холбогдолтой.

Ажилтнууд аль ч салбар дахь байгууллагуудад тулгарч буй чухал асуудлуудын хариултыг олоход тусалж чаддаг. Учир нь удирдагчдын онолын түвшинд боловсруулсан  стратегийг, бодит амьдрал дээр тэргүүн шугам дээр гүйцэтгэж байгаа хүмүүс бол ажилтнууд.  Үүнээс гадна, ажилтнуудын үзэл бодлыг нээлттэй сонссон тийм судалгааг авах нь тэдний идэвх оролцоог илүү их нэмэгдүүлдэг.  Ажилтнуудын дуу хоолойг анхааралтай сонсох нь байгуулллагын соёлд ч ихээр нөлөөлдөг.

Байгууллагынхаа одоогийн соёлыг бодитоор ойлгож мэдсэнээр эргээд ажилтнуудын энгейжментийн түвшинг (идэвх оролцоог) сайжруулахад их нөлөөтэй. Өндөр түвшний энгейжменттэй ажилтнууд үйлчлүүлэгчдэд танай брэнд, имижийг эерэгээр харуулахад шууд нөлөө үзүүлнэ.

Ажилтнуудаас авах санал хүсэлтийн хөтөлбөрийг  (судалгааг) амжилттай хийх

Ажилтнуудаасаа авах судалгааг боловсруулахдаа өөрийн брэндийн онцлогийг ойлгох нь чухал юм.

Амжилттай байгууллага бүр өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бий болгохыг хичээж  байдаг бөгөөд ажилчдын санал хүсэлтийг авах судалгаа нь тухайн үйл явцын чухал тулгуур багана

2018-05-02T03:50:39+00:00 Тавдугаар сар 2, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ХҮМҮҮС ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Та бүтээгдэхүүнээ сурталчлан, маркетинг хийхэд олон цаг зориулж байгаа   ч, хүссэнээрээ зарж чадахгүй хэвээр байна уу? Үнэн хэрэгтээ  хүмүүс худалдан авалт хийхийн тулд  хэд хэдэн үе шатуудыг туулдаг бөгөөд тэднийг ятгаж, шийдвэр гаргуулахын хэрэгцээ шаардлагыг нь сайтар судлах хэрэгтэй байдаг. Хэрэв таны хийж байгаа маркетинг тэдгээр шаардлагуудыг нь хангаж чадахгүй байвал таны бүтээгдэхүүн борлуулагдахгүй. Хэрэглэгчдийг бүтээгдэхүүний “үнээр” нь ятгах бус,  харин бүтээгдэхүүний ашиг тусаар, түүнчлэн тухайн бүтээгдэхүүн  тэдэнд  юуг өгч, юуг бүтээж өгч чадах вэ гэдэг талаас нь ятгах нь илүү чухал байдаг.  Энэ бол хүмүүсийн худалдан авах шалтгаан болдог.

Тиймээс  хүмүүс танай бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх хэд хэдэн шалтгаануудыг харж,   маркетингаа  хэрхэн зөв хийж болох талаар дараах хэсгээс  уншаарай.

Тэд таны бүтээгдэхүүнийг мэдэхгүй байна.

Хэрэглэгчид өөрсдийн мэдэхгүй байгаа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжгүй. Хэрэв та маркетинг хийдэг боловч хэрэглэгчид танай бүтээгдэхүүний талаар мэдэхгүй хэвээр байгаа бол таны арга яагаад үр дүнгүй  байгаа талаар бодох цаг болжээ. Таны мессеж зөв зах зээл руугаа чиглэж

2018-04-22T23:37:58+00:00 Дөрөвдүгээр сар 22, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ДОТООД МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ, ЯАГААД ЭНЭ НЬ ЧУХАЛ ВЭ, БАЙГУУЛЛАГАДАА ХЭРХЭН СУУЛГАЖ ӨГӨХ ВЭ?

Хэдэн жилийн өмнөөс дотоод маркетинг гэсэн ойлголт гарч ирсэн.  Дотоод маркетинг гэж юу вэ, энэ яагаад чухал вэ?

Дотоод маркетингийн давуу талыг ярихаас өмнө “маркетинг” гэсэн нэр томъёог тодорхойлъё. 1976 онд Chartered Institute of Marketing –аас  маркетингийг “Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглаж, тодорхойлж байдаг менежментийн үйл явц” гэж тодорхойлсон. Хэдийгээр маркетингийн нэр томъёог борлуулалт, зар сурталчилгаа, промошн зэргийг илэрхийлэхэд ашиглаж ирсэн боловч дээрх тодорхойлолтын дагуу бол энэ нь  менежментийн үйл явц юм.

Аливаа бизнесийн хамгийн чухал зорилго нь бизнесийг явуулахад шаардлагатай хөрөнгөөр хангадаг бизнесийн эзэд буюу хувьцаа эзэмшигчдэд үр өгөөжийг нь өгөх болон бизнест орлогыг бий болгож байгаа, мөн үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж байгаа ажилтнуудад ажлын таатай орчинг нь бүрдүүлэх явдал юм.

Дотоод маркетингийн онолын дагуу бол, тухайн компани руу чиглэсэн үйлчлүүлэгчдийн хандлага нь зөвхөн  бүтээгдэхүүн үйлчилгээнээс авч байгаа мэдрэмжин дээр суурилдаггүй, харин байгууллагын бүхий л хэсгүүдээс авч байгаа мэдрэмжүүдийн цогц гэсэн онол юм.  Тийм учраас харилцагчтай шууд харилцдаг ажилтнууд л зөвхөн үйлчлүүлэгчид

2018-04-24T02:10:06+00:00 Дөрөвдүгээр сар 4, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ТӨВЛӨРСӨН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ БИЙ БОЛГОХ 5 СТРАТЕГИ

Харилцагчийн үйлчилгээний стратегийг  бодитоор бий болгож, хэрэгжүүлэх нь байгууллагуудад тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг байдаг. Өнөө үед ихэнх байгууллагуудын удирдлагууд, харилцагчийн үйлчилгээ бол өрсөлдөх чадварыг бий болгох гол стратегийн зэвсэг гэдгийг ойлгож байгаа боловч үүнийг хэрэгжүүлэх тал дээр томоохон сорилтуудтай тулгарч байна. Байгууллага гэдэг бол, дан барилга байгууламж, тогтолцоо биш харин түүний ажилтнууд байдаг. Маркетинг, үйлчилгээ хариуцаж байгаа ахлахууд, менежрүүдийн хувьд үйлчлүүлэгч дээр төвлөрсөн ажиллах хүчнийг бий болгож, хөгжүүлнэ гэдэг нь хамгийн чухал үүрэг хариуцлага нь байдаг. Тэгэхээр үүнийг хэрхэн хийх вэ?

Питер Дракерийн хэлсэн нэгэн алдартай үг байдаг: “Бизнесийн гол зорилго нь өөрийн хэрэглэгчдийг бий болгож, тэднийг хадгалж, авч үлдэхэд оршино”. Тийм ч учраас аливаа бизнес өөрийн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн үйлчилгээ хүргэх системээ зохион байгуулах хэрэгтэй болдог. Энэ нь юуны түрүүнд үйлчилгээнийхээ стратегийг, загварыг боловсруулна гэсэн үг юм.  Менежерүүд өөрсдөөсөө “Манай үйлчлүүлэгчид хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлэх тийм  үйлчилгээг бий болгоход бид чадах бүхнээ хийж байгаа юу?” гэж асуух хэрэгтэй.

2018-03-31T08:17:31+00:00 Гуравдугаар сар 31, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

БҮТЭЭЛЧ БАЙДЛАА ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

Та бид бүтээлч байж, илүү ихийг  бүтээхийн тулд үргэлж цаг хугацаатай уралддаг.  Урт удаан олон цагаар, өөрийгөө зовоож ажиллах нь бүтээмжтэй байх цорын ганц арга зам биш.  Харин бүтээлч байдлаар бодож сэтгэх нь гайхалтай үр дүнд хүргэж болдог.  Тэгэхээр та ажилдаа яаж хандаж байгаагаас л хамаарна.

Боловсрол судлаач Мел Родс бүтээмжийн талаар анх ‘4P’ зарчмыг гаргаж ирсэн.   Эдгээр хүчин зүйлээс та 2-ыг нь  удирдаж чадахгүй  ба энэ нь бүтээлч хүний шинж чанар ба таны бий болгосон Бүтээл буюу үр дүн юм.  Харин үлдсэн 2 хүчин зүйлийг нь та удирдаж чадна.  Энэ нь таны ашиглаж байгаа Процессүүд болон Шахалт буюу таны ажиллаж байгаа орчин юм.

Доор өгүүлсэн арга замууд нь дээрх 4P-ийн аль нэгэнд хамаарах бөгөөд та илүү удаан, илүү их хичээж ажиллахаас илүү өөрөөр бүтээлч байх 5 аргыг оруулсан болно.

  1. ОЮУН САНААГАА ТУСГААРЛАХ.

Та ямар нэг асуудлаа түүнээс хол байх үедээ буюу тэр талаар санаатайгаар бодоогүй байх үедээ илүү бүтээлчээр шийдвэрлэж чаддаг болохоо анзаарч

2018-03-17T08:35:58+00:00 Гуравдугаар сар 17, 2018|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд