Удахгүй болох сургалтууд 2023-08-23T06:42:48+00:00

Үгэн бус харилцаа-Мастер Класс

Бизнесийн ертөнцөд таны харилцаа хамгийн чухал нь байдаг. Гэхдээ харилцаа нь зөвхөн таны амнаас гарах үг яриагаар хязгаарлагдахгүй. Таны буруу цагт илэрхийлсэн харц, дохио зангаа, нүүрний хувирал нь хэлэлцээрийг бүтэлгүй болгодог бол, зөв цагт зөвөөр илэрхийлсэн биеийн хэлэмж нь амжилтыг авчирдаг. Хэлэлцээрийн явцад илгээж байгаа үгэн бус мессеж нь үг ярианаас илүү жинтэй байдаг.
Энэхүү сургалт нь харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, хэлцэл хийдэг мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтны аль алинд тохиромжтой.
Хамгийн сүүлд хийгдсэн олон улсын судалгаа, туршилт, онол дээр суурилсан сонирхолтой энэхүү олон нийтэд нээлттэй сургалтанд та цаг алдалгүй оролцож, түнш, харилцагчтайгаа цоо шинэ түвшинд харилцаж зорилгодоо хүрээрэй.
Хэзээ: 2023.09.10 Ням гарагт
Цаг: 10.00-16.00
Өдрийн хөнгөн цай, кофе багтсан
Бүртгэл хаах: 2023.09.05
Бүртгүүлэх линк: https://forms.gle/hSa5zQ3uHat5CMfHA
Төлбөр: 380,000 (Нээлтийн хөнгөлөлттэй үнэ)
Данс: 3150000783
Банк: Голомт банк
Хаяг: Эко Интернэшнл Тауэр 12 давхарт