Та магадгүй маш логик сэтгэлгээтэй хүн байх. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрүүдийг гаргахдаа сэтгэл хөдлөлгүйгээр логикоор бодож сэтгэж шийдвэр гаргадаг гэж бодож байгаа байх тийм үү?
Тийм биш. Саяхныг хүртэл ихэнх хүмүүс сэтгэл хөдлөл болон логик хоёр нь хоёр өөр тусдаа зүйл бөгөөд нэг нэгнээсээ хамааралгүй ажилладаг гэж итгэдэг байсан. Тэгвэл уураг тархины ажиллагаан дээр шинжлэх ухааны хийсэн нээлтүүд нь энэ нь худлаа гэдгийг баталсаар байна. Үнэндээ бидний тархи ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр, зөвхөн оюун бодол, логик дээр суурилан шийдвэр гаргах ямар ч боломжгүй байдаг байна. Тэгвэл бид энэ зүйлийг өөрсдийн харилцаа болон ажил хэрэгтээ хэрхэн ашиглах вэ?
1. ИНЭЭМСЭГЛЭХ
2003 онд хийгдсэн нэгэн судалгаагаар инээмсэглэлийн хүч нөлөөг баталсан байна: Та инээмсэглэх үед, та илүү эрч хүчтэй, мөн эерэг мэдрэмжтэй болдог. Инээмсэглэл нь таны тархи руу очих цусан хангамжийг нэмэгдүүлдэг бөгөөд үүнээс үүдэн тархинд таатай мэдрэмжүүд бий болдог.
Мөн зургийн худалдаачид өөрсдийнх нь зургийг сонирхож байгаа хүмүүстэй хошигнож, тэднийг инээлгэх үед хүмүүсийн сэтгэл санаа нь дээшилж хошин шог сонсолгүйгээр зураг худалдан авсан хүмүүсээс илүү өндөр үнээр авсан байна.
2. САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОХ
Хэн нэгэн хүнд ямар нэг зүйлийг санал болгохоос өмнө тэдний саналыг асуух нь тухайн хүн “зөвшөөрөх” эсвэл “тийм” гэж хэлэх магадлал нэмэгддэг гэдгийг мөн л судалгаагаар тогтоожээ. Энэ нь зөвхөн сайхан мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй өөрсдөд нь тавьсан тухайн санал, үзэл бодолд илүү нээлттэй, санал нийлэх хандлагатай болж байсан байна.
Тиймээс хэрэв та хэн нэгнийг ятгахын тулд шууд шийдвэр гаргахад нь тулгаж бүү яар. Харин эхлээд тухайн зүйлийн талаар бодож, өөрийн бодлоо илэрхийлэхэд нь чиглүүлж асуулт асуу. Мэдээж үүнд логик гол үүрэг гүйцэтгэх боловч энэ нь тэдэнд эерэг сэтгэлийн хөдлөлийг бий болгож, таны хүсэж байгаа тэрхүү сонголтыг хийхэд бэлтгэж өгдөг.
3. СЭТГЭЛ САНААГ НЬ ӨРГӨЖ ӨГӨХ
Та нэг найзаасаа тусламж гуйхыг хүсэж байтал, тэр найз чинь сэтгэл санааны хувьд таагүй байвал түүнээс хамгийн сүүлд хийсэн аяллынх нь талаар асуух, эсвэл, сэтгэлийг нь өргөх өөр ямар нэг сэдвийн талаар асууж болно. Үүний гол зорилго нь тухайн хүний сэтгэл санааг нь өргөх ямар нэг зүйл дээр анхаарлыг нь хандуулах юм. Ингэснээр, дараа нь та түүнээс ямар нэгэн зүйл гуйхад илүү нээлттэй байх болно.
Хүчтэй сэтгэл хөдлөл нь шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс та хэн нэгнээс ямар нэг чухал зүйлийг гуйхаас өмнө, эсвэл том асуулт асуухаас өмнө хүмүүсийн сэтгэл санааг бэлдэх нь чухал юм. Тэгвэл та хүссэн хариултаа хүлээж авах боломжтой байна.
Leave A Comment