Өдөр ирэх тусам Монгол улсад маань гадны брэндүүд хүч түрэн орж ирсээр байна. Тэр дундаа худалдаа, үйлчилгээний салбарт түргэн хоол, хүнсний сүлжээ дэлгүүрүүд давамгай байгаа нь манайд яг л хэрэгтэй байсан шинэ мэдрэмж, тэрхүү орон зайд нэвтэрч байгааг илтгэнэ. Харамсалтай нь томоохон брэндүүдийг Монголд оруулж ирэхдээ нэг л юмыг нь орхигдуулаад байгаа мэт. Брэнд гэдэг бол зөвхөн лого, өнгө төрх, уриа үг төдий зүйл биш харин хүмүүст жинхэнэ үнэ цэнийг мэдрүүлэх явдал билээ. Энэ бол тухайн брэндийн хамгийн амин чухал мөн чанар юм. Дэлхийн брэндийг оруулж ирнэ гэдэг нь тухайн брэндийн үйлчилгээний чанарыг ч бас оруулж ирнэ гэсэн үг юм. Харамсалтай нь, утсаа ухаангүй оролдон үйлчлүүлэгчээ ч үл анзаарах худалдагч, юм асуух гээд хандахад бохь жажилангаа мэдэхгүй гэж хариулах ажилтнууд, шаардлага тавихад сөргүүлээд хэрүүл хийдэг түргэн хоолны үйлчлэгч нар нь өнөөх л бахь байдгаараа аашилж, олон улсын брэндүүдийн нэр хүндийг гутааж байна. Саяхан надад тохиолдсон жишээ бол, дэлхийн брэнд болсон сүлжээ түргэн хоолны газар боллоо. Мөстэй кофе авахаар захиалга өгсөн боловч, надад халуун бүлээн кофе өгч орхив, харин би худалдагчаас би мөстэй кофе захиалсан гэтэл, наадах чинь мөстэй гэж хэнэг ч үгүй хариулав. Би ч гайхаж, цаасан аяганы цаанаас мэдрэгдэх бүлээн кофены таглааг нээж үзтэл, мөс харагдахгүй байв, би түүнээс дахиад мөс нь байхгүй байгааг хэлтэл, цаашаагаа хэнэг ч үгүй яваад өгөв. Харин оронд нь өөр нэг эмэгтэй гарч ирэн, учраа хэлтэл, тэр миний кофег сольж өгсөн боловч, дахиад халуун бүлээн кофе өгөв. Учир юунд байгааг асуутал, кофены машин нь хэвийн ажиллахгүй байсан байлаа.
Брэнд ашгийнхаа 80 хувийг нэр хүнд, үйлчилгээний онцлог, үйлчлүүлэгчдэд өгч байгаа мэдрэмжээр дамжуулан олдог гэдгийг санах хэрэгтэй. Харин манайд эсрэгээрээ үндсэн бүтээгдэхүүн буюу бараа үйлчилгээндээ анхаарч байгаа боловч, биет бус бодит үнэ цэнэд тийм ч ач холбогдол өгөхгүй байгаа нь, брэндийг илүү хүчээ авахад нь саад болж байгаа гэдгийг анзаарахгүй байх шиг. Ажилтнуудаа яаж брэндийн нэг хэсэг болгож өөрчлөх вэ? Та бидэнтэй холбогдоорой. 7709-9266, 9900-9266
Leave A Comment