Хэрэглэгчид дэлгүүр хэсэж худалдан авалт хийх,  брэндүүдийг хэрэглэх байдлыг орвонгоор нь өөрчлөх технологийн болон нийгмийн чиг хандлагуудыг мэргэжилтнүүд судалжээ.

Энэ бол Сарнай. Түүний подволка нь интернеттэй холбогдсон бөгөөд түүний бие дээрх бяцхан шивээс нь машиных нь хаалгыг нээж өгдөг. Тэр өөрөө дэлгүүрт очиж худалдан авалт хийгээгүй боловч, хэрэгтэй бүх зүйлс нь долоо хоног бүр гэрийнх нь үүдэн дээр байна. Тэр хэзээ ч хичээлдээ, ажилдаа хоцорч, эсхүл төөрч байгаагүй. Мөн тэр хэзээ ч урт дараалалд зогсохгүй. Тэр бас хэзээ ч зөвхөн өөрт нь зориулж хийгээгүй тийм бүтээгдэхүүн авдаггүй.

Сарнай 25 настай бөгөөд тийм ч алс биш байгаа тэр ирээдүйгээс холгүй байгаа нэгэн. Тэр уян хатан байдал, онцгой байдалд дуртай. Тэр бүтээгдэхүүнээс илүүтэй сайхан туршлага, мэдрэмжинд мөнгөө зарцуулдаг. Тэр хурдан шуурхай байдал, ил тод байдал, хяналтыг хүсдэг. Өөрт нь хүсэж байгаа тийм үйлчилгээг үзүүлдэггүй компаниудаас зайлсхийх, өөр олон сонголт түүнд байгаа. Үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш, урьд өмнө үзэгдэж байгааггүй тийм өөрчлөлтийн өмнө бид ирчихээд байна. Энэхүү ялгаатай байдал нь хэнд ч анзаарагдахуйц байдлаар бий болж байна. Өөрөөр хэлбэл, Сарнайгийн хүсэж байгаа зүйл болон уламжлалт жижиглэн худалдааны үзүүлж байгаа үйлчилгээ хоёрын хооронд асар их завсар гарч эхэлж байна.

Технологи болон нийгмийн амьдралын хэв маягийн чиг хандлагатай холбоотойгоор хэрэглэгчдийн худалдан авах, үйлчлүүлэх, брэндүүдийг хэрэглэх байдалд маш их өөрчлөлт орох болно. Энэ өөрчлөлттэй зэрэгцээд худалдаа үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ирээдүйд юуг өөрчлөх хэрэгтэй болох вэ?

“ЯГ ОДОО”-ГЭСЭН ХЭРЭГЦЭЭГ НЬ ХАНГАЖ БАЙГАА БОЛ ТА  АЛЬ ХЭДИЙНЭЭ ОРОЙТСОН ГЭСЭН ҮГ

2005 онд Амазон хоёр талын үнэгүй хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 2014 онд хоёр цагийн дотор үнэгүй хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүлсэн.  Үйлчлүүлэгчийн “Одоо”- хэрэгтэй байгаа тэр хэрэгцээг тэр дор нь хангахаас илүү хурдан байх нь бүр хэцүү. Гэвч хурд гэдэг ойлголт нь өөрөө үйлчилгээний чанарын нэг үзүүлэлт тул, компаниудын өрсөлдөөн ширүүснэ.  Хэрэглэгчдийн дата мэдээлэлд суурилан, ухаалаг цахим туслахууд хэрэглэгчдийг өөрөө хэрэгцээгээ ухаарахаас нь ч өмнө, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгох болно. Жишээ нь, таныг удахгүй өвдөхийг урьдчилан таамагладаг эмийн санг та төсөөлнө үү. Эсхүл, таны нойлын цаас дуусах гэж байгааг мэддэг онлайн дэлгүүр,  удахгүй таны хурим болох гэж байгааг таамагладаг үйлчилгээний газар гэх мэт.  “Хэрэгцээг урьдчилан бүрэн төгс таамаглах” гэсэн үйлчилгээний загвар нь ирээдүйн худалдаа үйлчилгээний чиг хандлага байх болно.

БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГТ ЗОРИУЛАГДАН БҮТЭЭГДЭНЭ.

Хэрэглэгч үйлчлүүлэгчид хувийн мэдээллээ өгөх байдалд илүү болгоомжтой ханддаг болсны сацуу хувийн мэдээллээ бодит үр ашигтай зүйлээр худалдахыг хүсэмжилдэг болж байна. Ингэснээр компаниудын хувьд энэхүү мэдээллийг нь олж авсныхаа хариуд хэрэглэгчдэд эргээд хэрэгцээтэй, сэтгэлд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өгөх шаардлагатай тулгарна. Жижиглэн худалдааны хувьд үйлчлүүлэгч тус бүрийн онцлогт тохирсон, авахыг хүсэж байгаа мэдрэмжийг нь өгч чадах тийм бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлага гарч ирж байна. Жишээ нь HelloAva компани хэдхэн текст бичиж, селфи зургийг нь аваад, түүнд дүн шинжилгээ хийдэг машин дээр суурилан хувь хүний онцлогод тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Амазон компанийн хувьд, хэрэглэгчдийнхээ хэрэгцээнээс үргэлж өмнө алхаж чаддаг бөгөөд саяхан захиалгаар хувцас хийх үйлдвэрллэлийн системийн патентийг авсан.

Машин, роботуудтай харилцах зах зээл

Манай ирээдүйн хэрэглэгч болох Сарнай өөрийн худалдан авалтыг тусгайлан өөрчлөх хэрэгцээгүй. Учир нь өөрийнхөө хэрэгцээтэй зүйлийн талаар тэр өөрийн ухаалаг IoT- чадамжтай роботод хэлэх бөгөөд тэрээр нь өөрийнх нь оронд худалдан авалтыг хийх болно. Роботууд эздийнхээ захиалгаар худалдан авалтуудыг хийж, үйлчлүүлэгчид болох бөгөөд худалдагчид эцсийн хэрэглэгчид хүрэхээс өмнө, ухаалаг AI туслахууд буюу робот үйлчлүүлэгчдийг өөртөө татах шаардлага гарч ирнэ. Нетфликс аль хэдийнэ  роботуудын зах зээлийн шинэ салбарыг судлах багийг бий болгон ажиллаж байна. Нетфликсийн гүйцэтгэх захирал Reed Hastings энэ жилийн Мобайл Воулд Конгресс дээр хэлсэн үгэндээ, “20-50 жилийн дотор бид та нарыг баясгах уу, эсхүл AI роботуудыг баясгахын тулд ажиллах уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна” гэсэн нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Dan Clay, Lippincott