1. Өөрийгөө дөвийлгөгч

Энэ хэв шинж нь удирдагч болон ажилтны аль алинд байх боломжтой бөгөөд ялангуяа удирдагч хүнд ийм шинж чанар байвал үүнийг өөрийгөө хэт дөвийлгөх хам шинжийн өвчтэй гэж үзэх бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатэй гэж үздэг.

Ийм удирдагчтай ажилтнуудын хувьд удирдагч нь тэдний карьерыг сүйрүүлж ч болно. Ийм удирдагч бусдыг үргэлж золгүй амьтад гэсэн мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд зөвхөн өөрийгөө л ялагч гэдгийг харуулахыг зорьдог. Тэд ажилтны хийсэн ажлыг үргэлж өчүүхэн мэт харагдуулж, уулзалт хурлууд дээр ажилтнаараа доог тохуу хийж даапаална. Харин ажилтнаас ямар нэгэн зүйлийг авах хэрэгтэй болоход, тэр айж сүрдүүлэх хандлагатай болдог. Хамгийн аюултай хэлбэр нь тэр ажилтныг өөрийнхөө талаар эргэлзэж, байгууллагад ямар ч үнэ цэнэгүй хүн гэдгийг ойлгуулахыг зорьдог.

  1. Ажилтнуудынхаа хийсэн сайн ажлуудыг магтаж, сайшаахгүй байх.

Өндөр гүйцэтгэлтэй, ур чадвартай хүмүүсээс ирдэг хүч чадлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тэр ч бүү хэл, Gallup-ын судалгаагаар 4 сая хүнээс энэ сэдвээр судалгаа авсан байдаг. Тогтмол магтаал сайшаал, урамшуулал хүлээж авсан хүмүүст дараах эерэг зүйлсүүд ажиглагдаж байсныг олж тогтоожээ.

  • Хувь хүний бүтээмж нь нэмэгдсэн
  • Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ илүү харилцаа холбоотой болсон
  • Байгууллагадаа үлдэж, тогтвор суурьшилтай ажиллах байдал нь нэмэгдсэн
  • Үйлчлүүлэгчид нь илүү сэтгэл ханамжтай болж, үнэнч үйлчлүүлэгч болсон
  • Илүү аюулгүй ажиллаж, осол бага гаргах болсон

Харин ажилтныхаа хийсэн сайн зүйлийг аль болох нуун дарагдуулж, үр дүнг нь зөвхөн өөртөө наах нь ажилтнуудын хувьд идэвхгүй, бүтээмж муутай ажиллах, цаашлаад ажлаа солих үндэс болдог.

 

  1. Ажилтнуудыг яг тоо шиг хардаг

Босоо чиглэлийн эрх мэдлийн бүтэцтэй байгууллагад, заримдаа ажилтнуудыг үнэт хөрөнгө гэж харахаас илүү зөвхөн ажилчин зөгийнүүд, цаашилбал ямар нэг зардал гэж хардаг. Зөвхөн ажлын бүтээмж, ашигт ажиллагаан дээр л суурилж тэднийг ажилд авсан тул тэдний ажил дээрээ баяртай байх, сайн сайхан байх гэдэгт бараг анхаарал тавьдаггүй

Ийм орчинд удирдагчид ажилтнуудаа үнэ цэнэтэй хүмүүс гэж харах тал дээр маш сул байдаг бөгөөд үүнээс үүдэн ажилтан маш их стресстэй, тогтворгүй, таслалт өндөртэй, мөн ядарч цөхрөх байдал бий болдог.

  1. Хэт их хяналт

Бүх зүйлийг удирдаж байдаг менежер нь хянаж цагдагч төрлийн хүн байдаг. Ийм удирдагчдын бүтээдэг ажлын орчин нь маш хүнд бөгөөд бачимдмаар байдаг. Учир нь тэрээр бүх шийдвэрүүдийг удирдаж, хянахыг хүсдэг. Ийм менежер багтаа үл итгэдэг учраас бусдад үүрэг, даалгавар өгөх нь тун бага. Ер нь бол, багийн хэлэлцүүлэг хийх боломж маш хомс. Учир нь автократ маягийн удирдлагын хэв маяг ноёлж байдаг бөгөөд хүмүүст шинийг бодож, сэтгэх, сурах боломжуудыг хязгаарлаж байдаг.

  1. Мэдээлэл хуваалцахгүй байх

Мэдээлэл хуваалцахгүй байх, нээлттэй биш байх нь ажилтнуудын ажлаа сольдог хамгийн том шалтгаан болдог. Ийм удирдагчид хүмүүс хэзээ итгэдэггүй бөгөөд энэ байдал нь тэдний эрх мэдлээрээ аархаж байгаатай холбоотой  юм.

Patrick Lencioni’-ийн БАГИЙГ СУЛРУУЛДАГ 5 АСУУДАЛ гэсэн номыг унших юм бол, аливаа харилцааны хамгийн гол суурь нь итгэлцэл бөгөөд энэ нь түүний пирамидын загварын гол суурь нь болдог. Ажлын байран дээр ил тод, нээлттэй байдал байхгүйгээр баг эрүүл байдлаар ажиллаж чадахгүй.

Дүгнээд хэлэхэд, өндөр ур чадвартай, хамгийн сайн хүмүүсээ хадгалж үлдэж, тэднийг илүү ажилдаа сэтгэлтэй болгох эсэх нь удирдагч нь тэдэнд хэрхэн хандаж, хэрхэн үйлчилж байгаагаас хамаардаг. Үүнийг сайн хийхийн тулд, ажилтнуудтайгаа ойр харилцаж, өсөж хөгжихөд нь туслаж, амжилтанд хүрэхэд нь хэрэгтэй зүйлсийг нь өгөх юм.