Борлуулалтын салбарт ажиллах нь үргэлж өрсөлдөөн ихтэй байсаар ирсэн боловч, сүүлийн 10 жилийн хугацаанд  байгууллага болон зах зээлд гарч буй өөрчлөлтүүд нь орчин цагтай хөл нийлсэн, өндөр ур чадвартай борлуулагчийн эрэлт хэрэгцээг маш ихээр өсгөсөн.

Эдгээр өөрчлөлтүүдэд уян хатан байх, өөрчлөлтүүдийг удирдан зохицуулахын зэрэгцээ орчин цагийн борлуулагч нь мөн Сэтгэл Хөдлөлөө Удирдах Чадварыг (Emotional Intelligence) өөртөө хөгжүүлэх хэрэгцээ гарч ирсэн.  Учир нь сэтгэл хөдлөл нь нийгмийн харилцаанд орох болон аливаад зохицон ажиллахад чухал үүрэгтэй.

Судалгаанаас харахад “2007-2017 оны байдлаар борлуулалтын салбарт ажиллагсдын EI” нь дундаж бизнес эрхлэгч хүнийхээс илүү байсныг тогтоосон.

Гэвч, 2500 гаруй борлуулагч  нараас авсан судалгааны дагуу, борлуулалтын салбарт ажиллаж байгаа хүмүүс бусад салбарын хүмүүстэй харьцуулахад, бусад салбарын хүмүүсийн EI нь нас болон албан тушаал удаан хашихтай холбоотойгоор сайжирч байсан бол,  борлуулагч нарын хувьд 39 наснаас хойш болон дээд шатны удирдлага, захирлын түвшинд очих үедээ EI нь нэгэн хэвийн зогсонги байдалд орж, 50 наснаас хойш EI суларч байгааг олж илрүүлсэн.

Сэтгэл хөдлөлийн чадамж гэж юу вэ? (EI)

EI буюу сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, мөн өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг удирдах чадвар юм.  Жишээлбэл, өөрийн оюуны чадамжийг тодорхой ачаалалд оруулахын тулд сэтгэл  хөдлөлөө үр  нөлөөтэй байдлаар удирдан зохицуулахын зэрэгцээ өөрийн зан авирыг нийгмийн тухайн онцлогт нь тааруулах чадварыг шаарддаг.

EI буюу сэтгэл хөдлөлийн чадамж  нь аз жаргалтай байх, амжилттай байх, урам зоригтой байх, гэртээ болон ажлын байран дээрээ  бүтээмжтэй бахад чухал үүргийг гүйцэтгэдэг.

EI-г хөхүүлэн дэмжсэн бизнесийн соёл нь байгууллагын түвшинд ажилтнуудын зориулалт болон гүйцэтгэлийг 20%-аар нэмэгдүүлж чаддаг  (Maddocks  судалгаа 2017 он).

Судалгааны үр дүн

АНУ-д нийт 9 өөр салбарын  28,000 гаруй ажилтнуудаас авсан судалгаанаас харахад, EI-ийн чадамжаараа борлуулалтын салбар нь дунджаас дээгүүр үзүүлэлттэй буюу  1.25% -иар илүү байсан байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр  EI-тай байсан (4.5% дунджаас дээш) бол  төгсөгчид болон удирдлагын бус бусад албан тушаалтай ажилтнуудын хувьд  хамгийн бага үзүүлэлттэй буюу (дунджаас -3.25%-аар бага) гарсан.

Үүнээс гадна, борлуулалт хийдэг, борлуулалтын салбарын хүмүүс илүү ажил үүрэг дээрээ төвлөрсөн (Зорилгодоо хөтлөгдсөн, Хувийн эрх мэдэл), оюуны бядтай (Сэтгэл хөдлөлийн уян хатан чанартай, гярхай,өөрийгөө хүндэтгэдэг )  мөн бусадтай ойр дотно харилцаа холбоог үүсгэх чадвартай гэх мэт таван үзүүлэлт дээр маш өндөр үнэлгээ авч байсан байна.

“Та өөрийн  EI-ийг сайжруулах замаар  өөрийн болон компанийнхаа  борлуулалтын гүйцэтгэлийг шинэ зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нэмэгдүүлэх боломжтой.”

Ажил мэргэжлийн хөгжил

Өндөр албан тушаалын хүмүүс дээр, жишээлбэл менежерүүд болон захирлууд Хувийн Чадамж (Personal Intelligence) (Өөрийгөө хүндэтгэх байдал, Өөрийгөө танин мэдсэн байдал, Сэтгэл хөдлөлийн уян хатан чанар, Зорилго руугаа чиглэсэн байдал, Өөрөөрөө, бодит байх байдал, тэнцвэртэй бодол санаатай байх,  эерэг хандлагатай байх гэх мэт) дээрээ өндөр оноо авсан байдаг.

Гэсэн хэдий ч, тэдний хувьд бусадтай харилцах чадамж  (Interpersonal Intelligence) дээрээ доогуур оноо авсан байсан. Жишээ нь, бусад хүмүүсийг хүндэтгэх байдал тааруу, мөн илүү ширүүн зан авиртай, илүү их шаардсан харилцаатай байсан.

Хүн өөртөө EI-ийг хөгжүүлэх  боломжтой  боловч,  маш их дадлага хэрэгцээтэй. Өөрийнхөө хандлага, сэтгэл хөдлөл, зан авирыг байнга ажиглаж, удирдах нь тасралтгүй үйл явц юм.

Та EI-гээ сайжруулах замаар хувийн болон компанийн борлуулалтын гүйцэтгэлийг сайжруулахын зэрэгцээ, урт хугацааны карьераа хөгжүүлж болно. Тийм бол та өөрийн сэтгэл хөдлөл ба зан төлөвийн хоорондох холбоосыг илүү ойлгож суралцах хэрэгтэй.