Шинжлэх ухааны судалгаагаар ажлын дундуур авдаг богино завсарлагууд нь  үр дүнтэй, сайн зүйл гэдгийг  харуулсан байна. Учир нь  завсарлага нь  таны анхаарлыг сэргээж, илүү ихийг хийхэд тусалдаг. Гэсэн хэдий ч завсарлагыг тогтмол авч занших нь тийм ч хялбар биш.  Хийх ёстой  ажлуудын урт жагсаалтаа хараад, та яаж бүгдийг нь амжуулах вэ гэж бодож байхад юу нь завсарлага авах вэ гэж бодож байж  болох юм.

Хэрэв та богино завсарлагааг үр ашигтай гэж  харахгүй байгаа бол магадгүй та үүнийг зөв ашиглаж сураагүй байж болох юм.   “Энгийнээр ажилла: Өөрийнхөө бүтээмжийн хэв маягийг олж мэдэн хэрэгжүүлномын зохиогч Карсон Тэйт хэлэхдээ,  “Завсарлага авахдаа өөрийгөө ажлаасаа бүрэн ангижруулах хэрэгтэй, жишээ нь самар идэнгээ имэйлээ бүү шалга. Оюун санаагаа ажлаасаа бүр мөсөн хол байлгах нь чухал” гэсэн.

Завсарлагыг зөв авах нь  яг л reset товчлуур шиг, таны тархийг шинээр ажиллуулж эхэлдэг. “Бид завсарлаж дуусаад эргээд ирэхэд  бидний тархи илүү бүтээлч, иновацлаг, анхаарал төвлөр сайтай болсон байдаг .   Мөн түүнчлэн, тийм ч амархан Facebook эсвэл имэйлээ шалгах гэж соригдоод байдаггүй.  Харин ажилдаа илүү их төвлөрч, холбогдож чаддаг болсон байна” гэжээ.

Та завсарлахдаа юу хийдэг вэ? Өөрт ноогдсон цөөн хэдэн хормыг хамгийн сайнаараа ашиглах хэдэн санааг хүргэж байна.

5 –15 МИНУТ

Ямар ч төрлийн хөдөлгөөн нь хүний бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулж чаддаг байна.   Шатаараа дээш доошоо өгсөх, уруудах, эсвэл гадагш гарч салхилах, байшин тойрох, эсвэл гар дээр суниах, хэд үсэрч болно.  Цусны эргэлтээ идэвхжүүлэхийн тулд та ямар ч хөдөлгөөн хийж болно. Хэрэв та хөдөлгөөнүүдийг ээлжлэн хийх гэж байгаа бол танд заавал 30 минут биш 5 минут байхад л хангалттай.

Тэгвэл Хана хэрэмгүй ажиллах: Анхаарал төвлөрүүлэлтийн менежмент, бүтээмж ба ажлын ирээдүй  номын зохиолч Маура Томас, “Заримдаа бүтээмжтэй байхын тулд юу ч хийх хэрэггүй” гэсэн.  Өөрийн хийх зүйлсийн жагсаалтыг ширтэж суухын оронд зүгээр л урт амьсгал авах, нүдээ аниад суух, эсвэл бясалгал хийх нь илүү бүтээмжтэй ажиллахад тусална.   Үүнийг ердөө 2-20 минутын хугацаанд хийж болно.   Энэ мэт бага зэрэг завсарлага авах нь таны оюун санааг эрчимжүүлж, бүтээлч  байхад туслах болно” гэсэн байна

Эсвэл цонхоор ширтэж, ямар нэг зүйлийг төсөөлөн мөрөөд. Хамгийн гол нь цонхоор харж байгаа зүйл чинь ногоон (ургамал) байх нь чухал. Harvard Business Review-д хэвлэгдсэн судалгаагаар  байгалийн ногоон өнгөтэй өвс ургамал гэх мэт нь хүний анхаарал төвлөрөх хугацаа болон бүтээмжийг сайжруулдаг болохыг тогтоожээ.

30 МИНУТ

Хэрвээ танд хагас цаг завсарлага авах боломж олдвол, түргэн түргэн алхах хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж “Ядрал цөхрөлийг анагаах нь:  21 өдөрт эрч хүчээ багаас өндөрт хүртэл нэмэгдүүлэх нь” номын зохиолч Laura Stack зөвлөж байна. Хэрвээ гадаа бороотой,  эсвэл хэт хүйтэн байвал, ажлынхаа шатаар дээш доошоо алхаарай.

Мөн энэ үедээ өөр хэн нэг хүнтэй холбогдож харилцаж болно.  Найз руугаа эсвэл, болздог хүн руугаа залгаж, ярилцаж болно . Эсвэл зүгээр л хамтран ажиллагчтайгаа зогсоо байдалтайгаар яриа өрнүүл. Харин ажлын тухай биш, амралт зугаалга, эсвэл амралтын өдрөөр хийж болох зүйлсийн талаар ярих хэрэгтэй.

60 МИНУТ

Хэрэв танд 1 цагийн завсарлага байгаа бол, ажлын байрнаасаа заавал гар.  Үдийн хоол,  эсвэл кофе уухаар найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа цуг явах хэрэгтэй. Ингэх нь зөвхөн таны ажил карьерт хэрэгтэй байгаад зогсохгүй  энэ нь таны стрессийг  бууруулж, тархийг хүчирхэгжүүлдэг байна.

Та чөлөөт цагаа оюун санаанаасаа хэрэггүй бодол, зовнилуудаа гаргаж хаяхад зориулж, ашигла. Хэрэв та удахгүй том төсөл дээр ажиллах гэж байгаа бол, бодол санаагаа цэгцэлж, цаасан дээр санаагаа буулгаарай. Энэ бол түргэн бөгөөд хялбар арга бөгөөд тэрхүү төсөл эхлэх үед таныг  бэлтгэлтэй байлгах болно

Өөр нэг завсарлага авах арга бол нүдээ дэлгэцээс салгаж, харин уншихад цаг гаргах юм.  Хөгжим сонсох, алхах эсвэл цай уухаас илүүтэйгээр шинэ роман унших нь стрессийг багасгаж чадна гэж Сассексийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас харж болно. Унших нь зүрхний цохилтыг бууруулж, чангарсан булчин суллаж, тайвшруулж, сэтгэлийн зовлонгоос зайлсхийхэд тусалдаг байна.

Эх сурвалж: Stephanie Vozza