Борлуулалтыг дан ганц сошиал медия зар сурталчилгаа, болон өөр бусад зар сурталчилгаанд найдаад орхих нь өрөөсгөл юм. Учир нь зар сурталчилгаа нь ихэвчлэн тухайн бүтээгдэхүүн дээр хүмүүсийн анхаарлыг нь татах, сонирхлыг нь агшин зуур өдөөгөөд л орхидог. Тухайн мөчид анхаарал нь татагдаж, сонирхол нь өдөөгдөж байсан ч, өөр мэдээллүүд, сурталчилгаагаар бөмбөгдүүлсэн худалдан авагчийн уураг тархи өмнөх сурталчилгаан дээр мэдэрсэн мэдрэмжүүдийг шинэ мэдээллээс ирж буй шинэ мэдрэмжүүдээр сольдог. Өөрөөр хэлбэл, зар сурталчилгаа нь үнэхээр тухайн хүний сэтгэлд нь хоногшиж, дурсамжийн хэсэгт нь л хадгалагдахгүй бол мартагдагддаг гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл нь төрөхөөс өмнө тухайн бүтээгдэхүүний талаар мартаж орхидог.
Харин чадварлаг борлуулагч нар хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхлыг нь өдөөгөөд зогсохгүй өөрийн болгох хүслийг нь өдөөж, улмаар худалдан авах шийдвэр гаргуулж чаддаг. Мэдээж борлуулалтыг хаах хүртэлх бүхий л үе шатуудад тухайн худалдан авагчийг удирдан чиглүүлэх техникүүд, ур чадварыг ашиглах шаардлагатай болно. Харамсалтай нь дан ганц зар сурталчилгаандаа найддаг байгууллагын хувьд, борлуулагч нар нь ажилдаа идэвхгүй хандах, үйлчлүүлэгчдээ үл ойшоох, борлуулах хичээл зүтгэл гаргахгүй байх, хичээл зүтгэл гаргасан ч бүтэлгүйтэх нь олон байдаг. Учир нь борлуулагч нарыг системтэйгээр сургаж бэлдээгүй байдаг. Ажилд анх ороход нь зарах гэж байгаа бүтээгдхүүнийх нь талаар л бага зэргийн мэдлэг олгодог болохоос, үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцах, тэднийг хэрхэн таних, хэрэгцээг нь хэрхэн илрүүлэх, хэрхэн асуулт тавьж, шийдвэрийг нь удирдаж худалдан авалт хийлгэх, хэрхэн халамжлах, хэрхэн үйлчлэх талаар сургалт ордог газрууд тун ховор. Тиймээс өөрийнхөө зөн совин, эсвэл өөр хаа нэг газраас авсан туршлагадаа найдан ажиллах борлуулагч нарын хувьд борлуулалтыг хаах нь тухайн өдөр од шүүрэх мэт ховор үзэгдэл болжээ.
Бидний хийсэн тандалтаар байгууллагууд зар сурталчилгаандаа жилд дунджаар 20 сая төгрөгөөс 200 сая төгрөг төсөвлөдөг, 30 секундын сурталчилгаанд дунджаар 3-5 сая төгрөг зарцуулдаг атлаа ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэхээд жилийн төсөв нь 2 саяаас-5 сая төгрөгийн хооронд байгаа нь (зарим байгууллагуудад огт төсөв байхгүй) магадгүй борлуулалт нь максимум хэмжээнд тултлаа өсөхгүй байгаа нэг шалтгаан байж болох юм.
Та ажилтнуудынхаа ур чадварыг системтэйгээр хөгжүүлж, борлуулалтаа өсгөхийг хүсэж байвал манайд хандаарай.
Leave A Comment