Дэлхийн түвшний хэрэглэгчийн үйлчилгээний багийг хэрхэн барьж байгуулах вэ? Цуврал-2
“Хамтдаа цуглах нь эхлэл. Хамтдаа тогтмол цугласаар байх нь дэвшил, харин хамтдаа нэгдэж ажиллах нь амжилт” -Хенри Форд
Аливаа байгууллага үйлчилгээнийхээ багийг амжилттай ажилуулахад юу хамгийн чухал вэ? Нууц жор нь юу вэ? Дэлхийд манлайлж байгаа компаниудын үйлчилгээний багт ямар нийтлэг талууд байа вэ?
1. Зөв хүмүүсийг сонгож, ажилд авах
Таны хэр сайн, амжилттай, ухаалаг, эсвэл чадвартай гэдгээс үл хамааран таны бизнесийн амжилт болон ирээдүй таны ажилд авсан хүмүүсийн гарт байдаг- Sony корпорацийн үүсгэн байгуулагч, Акио Морита
Үнэхээр та байгууллагынхаа үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчидээ сэтгэл ханамжтай, хүлээлтийг нь давуулсан үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байгаа бол энэ бүхнийг зөв хүмүүсийг ажилд авахаас эхэл. Үүний тулд, цаг хугацаа, санхүүг зориулахаас бүү эргэлз. Зөв хүмүүс таны брэндийн нүүр царай болж, үйлчлүүлэгчид тань үйлчилж, улмаар таны бизнесийг өсгөх болно.
Сүүлийн үед нэрд гараад байгаа компанхи бол Zappos юм. Тэд шинээр ажилтан шалгаруулж авахдаа маш шинэлэг, онцлог байдлыг хэрэглэдэг. Тэд, өөрсдийнх нь шалгаруулж буй шинэ хүмүүс байгууллагын одоо байгаа багийн гишүүдтэй хэр нийцтэй, хэр хамтарч ажиллаж чадах эсэхийг янз бүрийн аргаар шалгаж авдаг. Хамгийн сонин нэг жишээ гэхэд л, тэд ярилцлаганд орох гэж байгаа хүнийг нисэх онгоцноос хүн явуулж тосуулдаг. Хэрэв тэр хүн, тухайн жолоочид эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, эсвэл эвгүй харьцсан бол, ажилд тэнцэхгүй.
Мэргэжлийн сургалтуудад хөрөнгө оруул
“Сургалт бол тансаг бараа биш, харин шилдэг үйлчилгээний амин цус нь юм”.- Tony Johnson
Хэрэглэгчийн үйлчилгээний системтэй, мэргэжлийн сургалт нь ажилтнуудад амжилт олоход зайлшгүй чухал. Байгууллага бүр тасралтгүй ахиц дэвшлийг гаргахыг хүсэж байдаг. Тийм ч учраас хамгийн амжилттай яваа компаниуд сургалт, хөгжилдөө хамгийн их хөрөнгө оруулдаг. Тиймдээ ч, тэд бол манлайлагчид.
Тодорхой стандартуудыг тавь
Байгууллаг үйлчилгээгээ сайжруулахын хамгийн эхний алхам бол, тэд яг ямар үйлчилгээг үзүүлэхийг зорьж байгаа вэ гэдгээ тодорхойлоа юм. Энэхүү үйлчилгээний тунхаг, зорилгогүйгээр ажилтнууд төөрөлдөх болно.-Jeff Toister
Ажилтнуудад үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцах, тэдний асуудлыг хэрхэн шийдэх, хэрхэн үйлчлэх, хэрхэн хандах зэргийг бүгдийг нь нарийн бичиж, зааварчилгаа болгон өгөх нь чухал.
Жишээ нь Starbucks-ийн үйлчилгээний тунхаг нь маш тодорхой. “Бид өдөр бүр хэрэглэгчийнхээ амьдралд сэтгэл сэргээм мөчүүдийг бүтээнэ” Энэхүү тунхагийн гол 4 багана нь, үйлчлүүлэгчийн хэрэгцээг Таамаглах, Үйлчлүүлэгчтэйгээ холбогдох, Хувьчилсан харилцааг үүсгэх, Өөртөө хариуцлагатайгаар үйлчлэх зэрэг юм.
Тэгвэл танай байгууллагын үйлчилгээний тунхаг юу вэ?
Та үйлчилгээнийхээ тунхагийг хэрхэн тодорхойлох, үйлчлүүлэгчдийнхээ мэдрэмжтэй хэрхэн уялдуулах талаар илүү мэдэхийг хүсвэл
7709-9266 утсаар холбогдоорой
Leave A Comment