Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд сонсох нь ярихаас илүү чухал байдаг. Учир нь сонсох нь логик болон сэтгэл хөдлөлийн үр ашгуудыг бий болгодог. Гэхдээ зүгээр нэг сонсох биш, харин анхааралтай чагнах нь гол юм.

Логик талаас нь авч үзвэл, анхааралтай чагнах нь танд үйлчлүүлэгчийн талаар илүү ихийг  мэдэх боломжийг олгодог бөгөөд тэдний хэрэгцээ шаардлага болон тэдэнд учирч байгаа асуудлын үндсийг нь ойлгоход тусалдаг. Мөн анхааралтай чагнах нь ажилтан танд үр дүнтэй арга хэмжээ авахад илүү сайн төвлөрч, сайн үйлчилгээ үзүүлж хэрэглэгчийн хүлээлтэнд нийцэхэд тустай.

Тэгвэл сэтгэл хөдлөлийн давуу талууд нь дээрхээс ч илүү чухал. Та анхааралтай чагнаснаараа тэдэнд хүндлэлийг үзүүлж байгаагаа, мөн даруу сэтгэлээр үйлчилж байгаагаа харуулдаг. Тэдэнд санаа тавьж байгаа гэдгийн чухал илэрхийлэл болдог. Анхааралтай чагнах нь үйлчлүүлэгчийг энэрч, хүлээн зөвшөөрч байгааг харуулж байдаг. Энэ нь тэднийг үнэхээр их баярлуулдаг.

АНУ д хийгдсэн нэгэн судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн 87% нь өөрсдийнх нь үйлчлүүлдэг газрын ажилтнууд хангалттай сайн сонсдоггүй гэж хариулсан байна.

Үйлчилгээ өндөр хөгжсөн улсад ийм өндөр үзүүлэлттэй байгаа бол, Монголд үүнээс ч илүү өндөр тоо гарах нь дамжиггүй. Учир нь үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлж, дээд зэргийн сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх ёстой гэдгийг мартсан байдаг. Зүгээр л механик ажиллагааг робот шиг хийх нь элбэг.

Үйлчилгээний ажилтан таны чагнах ур чадварыг сайжруулах зарим аргуудыг жагсаалаа.

1.   Хэрэглэгчээ анхааралтай чагнаснаар ирдэг олон тооны давуу тал, нөлөөллийг ойлгож, суралц

2.   Үйлчлүүлэгч ярьж байх үед, та өөр ямар нэг зүйл хийхгүй бай

3.   100 хувь анхаарлаа төвлөрүүлж яриаг нь чагна

4.   Хэрэглэгчтэй нүүр тулан ярилцаж байгаа бол, үйлчлүүлэгч руу тогтмол хар

5.   Үйлчлүүлэгчийн хэлж байгаа чухал баримтуудыг тэмдэглэж авах.

6.   Бүрэн яриаг нь чагналгүй дүгнэлтэнд шууд бүү хүр

Цаашлаад үйлчилгээг чагнах 4 түвшин байдаг бөгөөд анхааралтай чагнах арга техникүүд байдаг. Илүү дэлгэрэнгүйг манай сургалтаар дамжуулан суралцах боломжтой.

Холбоо барих утас: 7709-9266