1. Apple 360 гаруй жижиглэн худалдааны дэлгүүрүүдээрээ дамжуулан бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байна. Тэд 40000 ажилтантай бөгөөд бүгд Apple брэндийн төлөөлөгчид бөгөөд энэ брэндийн нэр хүнд, үнэ цэнийг өргөж явахын тулд нэг эрхэм зорилго, үнэт зүйл, үйлчилгээний соёл дор нэгдэн ажилладаг. Хөрөнгийн үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Apple брэндийн худалдааны нууц нь юу вэ? “Өөрөөр сэтгэ” хэмээх уриатай Apple брэндийн хувьд өөрсдийнхөө худалдагчдыг ч мөн үйлчлүүлэгчид дэлгүүрээр нь нь үйлчлүүлж байх үед тэдэнд ямар сэтгэгдэл төрөх бол гэдэг дээр байнга анхаарч, өөрөөр сэтгэн, бодохыг уриалдаг. Тэд дэлгүүрийнхээ орчин, уур амьсгалыг тасралтгүй сайжруулж, өөрчилж байна. Ингэхдээ зөвхөн интерьер, дезайн тал дээр биш, харин үйлчлүүлэгч дэлгүүрээр нь ороод сэтгэл нь хөдлөх, баярлах, нэгэн хэвийн амьдралын орчноосоо тасрах тийм харилцаа, уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд ингэж ч чадсан. Худалдагч, борлуулагч бүр хэрэглэгчид юу тохирч, мөн юу тохирохгүй байгаа талаар идэвхтэй ажиглаж, судалж байдаг. Тэд үргэлж үйлчлүүлэгчиддээ тусалъя, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг нь ойлгоё, шийдлийг санал болгоё гэсэн хандлагыг тээдэг бөгөөд хэрхэн ийм хандлагыг илэрхийлж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг тал дээр үргэлж өсөж хөгжиж байдаг. Тэд бүтээгдэхүүнээ хэрхэн илүү ашиглахад хялбар, төвөггүй, мөн онцгой загвартай байлгах вэ гэж анхаардаг шиг, мөн үйлчилгээгээ ч хэрхэн өвөрмөц, энгийн, бас хүмүүст онцгой мэдрэмж төрүүлэхүйц байлгах вэ гэдэг дээр анхаарч, тогтмол сайжруулалтыг хийдэг.
2. Apple дэлгүүртээ зөвхөн бараа бүтээгдэхүүн худалддаггүй. Харин дэлгүүрт нь ирсэн худалдан авагч, сонирхогч хүн бүрийг баярлуулж, догдлуулах нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээг мэдрүүлдэг. Дэлгүүрт ирсэн хүн бүр талархсан байдлыг мэдэрдэг. Ажилтнууд нь идэвх чармайлттай ажиллаж байгааг үйлчлүүлэгчд нь мэдэрдэг. Үйлчлүүлэгчид нь ердийн нэг худалдан авалт, эсхүл гүйлгээнээс хавьгүй илүү зүйлийг мэдрээд гардаг. Төлбөр тооцоо хийхийн тулд заавал урт удаан очерлох биш харин Easypay хэмээх 2006 онд гаргасан үйлчилгээг ашиглан утаснаасаа шууд төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн аль нэг бүтээгдэхүүнийг нь авсан хүнд Apple Clubе-ийн гишүүн болох санал тавьдаг. Өөрөөр хэлбэл, тухайн брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тухайн хүн өөртэйгээ ижил төстэй бүлэг хүмүүстэй нэгдсэн гэсэн мэдрэмжийг авдаг.
3. Apple өөрийнхөө үйлчлүүлэгчдэд бүх зүйлд хүрэх, хэрэглэж үзэх, мөн хүсвэл хэдэн цагаар ч хамаагүй удаан дэлгүүрт нь байхыг зөвшөөрдөг. Хүн хүрч, мэдэрсэн зүйлээ худалдаж авах магадлал 60%-аар өсдөг гэсэн сэтгэл зүйн онол байдаг бөгөөд үүнийг Apple ухаалгаар ашигладаг. Мөн тэдэнд өөртөө үйлчлэх системийг ашиглах боломжоор хангаж онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх сонголтыг өгдөг. Энэ нь тэдэнд тэд өөрсдөө худалдан авах үйл явцаа хянаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
4. Apple-ийн дэлгүүрийн зорилго нь үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг илүү баялаг, сайн сайхан болгоход чиглэдэг. Тийм ч учраас борлуулагч нарын хувьд зөвхөн бараа бүтээгдэхүүнээ зарах тал дээр төвлөрдөггүй, харин үйлчлүүлэгчтэйгээ гүн гүнзгий харилцаа холбоог үүсгэж, тэдний амьдралыг илүү сайн сайхан болоход анхаардаг. Хүмүүст технологиор дамжуулан хүмүүсийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах боломжтой талаар нээлттэй сургалтууд, үзүүлэн хичээлүүдийг явуулдаг.
5. Мөн хэрэглэгч үйлчлүүлэгчдээ илүү сэтгэл ханамжтай байлгахын тулд ажилтнуудад илүү зүйлийг сэтгэх, илүү ихийг хийх боломжоор хангаж өгдөг. Ингэснээр тэд үйлчлүүлэгчдээ гайхшруулсан тийм үйлчилгээг үзүүлдэг. Жишээ нь шинээр ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах гээд шөнөжин дараалад зогссон үйлчлүүлэгчдээ санаа тавьж цэвэр ус өгнө. Мөн тэдэнд орж ирмэгц нь ариун цэврийн өрөөний байршлыг эелдэгээр зааж өгнө. Улмаар борлуулалтын 5 алхамаа үргэлжлүүлж, тэдний хэрэгцээнд нийцүүлсэн үйлчилгээг үзүүлнэ.
Leave A Comment