ТАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ҮНЭТЭЙ ВЭ
Үйлчлүүлэгч бүрийн компанид оруулж буй насан туршийн үнэ цэнэ нь (Customer lifetime value -CLV) компани шинээр үйлчлүүлэгчийг олж авах эсвэл хадгалахын тулд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай эсэх дээр шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ (CLV) нь үйлчлүүлэгчид танайхаар үйлчлүүлэх хугацаанд танай бизнест зарцуулах боломжтой нийт үнийн дүнг тодорхойлоход ашигладаг хэмжүүр юм. Энэ нийтлэлээр энэ хэмжигдэхүүн яагаад чухал болох, хэрхэн тооцоолох талаар өгүүлэх болно.
Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ (CLV) гэж юу вэ?
Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ (CLV) нь үйлчлүүлэгч танай үйлчлүүлэгч байх хугацаанд танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулах нийт мөнгөн дүнг тодорхойлоход ашигладаг хэмжүүр юм.
Жишээлбэл, үйлчлүүлэгч дунджаар 30,000 долларын үнэтэй автомашины брэндэд үнэнч бөгөөд амьдралынхаа туршид тэднээс гурван машин худалдаж авсан бол түүний CLV буюу насан туршийн үнэ цэнэ нь 90,000 доллар болно. Харин долоо хоногийн таван өдөр өөрийн орох дуртай кофе шопт зочилж, нэг кофенд 4 доллар зарцуулдаг хүний хувьд 10 жилийн хугацаан дахь CLV нь