Дан ганц зар сурталчилгаанд борлуултаа бүү даатга
Борлуулалтыг дан ганц сошиал медия зар сурталчилгаа, болон өөр бусад зар сурталчилгаанд найдаад орхих нь өрөөсгөл юм. Учир нь зар сурталчилгаа нь ихэвчлэн тухайн бүтээгдэхүүн дээр хүмүүсийн анхаарлыг нь татах, сонирхлыг нь агшин зуур өдөөгөөд л орхидог. Тухайн мөчид анхаарал нь татагдаж, сонирхол нь өдөөгдөж байсан ч, өөр мэдээллүүд, сурталчилгаагаар бөмбөгдүүлсэн худалдан авагчийн уураг тархи өмнөх сурталчилгаан дээр мэдэрсэн мэдрэмжүүдийг шинэ мэдээллээс ирж буй шинэ мэдрэмжүүдээр сольдог. Өөрөөр хэлбэл, зар сурталчилгаа нь үнэхээр тухайн хүний сэтгэлд нь хоногшиж, дурсамжийн хэсэгт нь л хадгалагдахгүй бол мартагдагддаг гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл нь төрөхөөс өмнө тухайн бүтээгдэхүүний талаар мартаж орхидог.
Харин чадварлаг борлуулагч нар хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхлыг нь өдөөгөөд зогсохгүй өөрийн болгох хүслийг нь өдөөж, улмаар худалдан авах шийдвэр гаргуулж чаддаг. Мэдээж борлуулалтыг хаах хүртэлх бүхий л үе шатуудад тухайн худалдан авагчийг удирдан чиглүүлэх техникүүд, ур чадварыг ашиглах шаардлагатай болно. Харамсалтай нь дан ганц зар сурталчилгаандаа найддаг байгууллагын