ЦАГ ХУГАЦААГАА ХАМГААЛАХ ХИЛ ХЯЗГААРЫГ ТОГТООХ НЬ
Үдээс хойш нэг цагийн хугацаатай үргэлжлэх ёстой байсан хурал 75 минут үргэлжиллээ. Гэтэл танд илгээх ёстой чухал имэйлүүд байдаг. Үүнийг явуулахын тулд та ажил дээрээ илүү цагаар суух эсвэл, гэртээ хоолоо идсэний дараа ажлаа хийх гэсэн сонголтуудтай тулгарна. Гадна талдаа, та маш соёлтой байна. Уулзалтуудад оролцож, тухайн хурлыг удирдаж байгаа ажилтанд хариу өгч, уулзалтанд идэвхтэй оролцоно. Гэвч дотроо, та дургуйцэж байгаа. Учир нь хурлыг удирдаж байгаа хүн таны цаг хугацааны хил хязгаарыг аль хэдийнэ маш томоор зөрчиж орхисон байна.
Бид бүгдээрээ л иймэрхүү нөхцөл байдалтай тулгарсан байдаг бөгөөд үнэхээр урам хугалмаар байдаг. Ялангуая, таныг яг төлөвлөсөн чухал ажлаа хийх гээд сууж байтал, хамтран ажиллагч хүмүүсээс хэн нэгэн нь танаас гэнэтийн зүйлийг хүсдэг бөгөөд энэ нь таныг чухал ажлаа хийхэд маш их саад болдог. Тэр хүсэлтийг нь зөвшөөрч, ажилласнаар та эцэст нь гол ажлаа дуусгахын тулд илүү цагаар суух, эсвэл гэртээ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа багасгах ёстой болсон байна. Тэгвэл ийм нөхцөл