ХАМГИЙН ИХ ХАЙРЛАГДСАН БРЭНДҮҮД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ИНГЭЖ ТАТДАГ
Хүмүүс аливаа шийдвэрүүдийг гаргахдаа, мөн сонголт хийхдээ өөрийн үнэт зүйлс дээр суурилан сонголт хийдэг ажээ. Учир нь хүн бүрд өөрийн гэсэн үнэт зүйлс, мөн сэтгэлийн хэрэгцээ гэж байдаг. Тэгвэл сайн маркетингийн мэргэжилтнүүд болон хэрэглэгчийн мэдрэмж хариуцсан мэргэжилтнүүд тухайн цаг үед, хэрэглэгчдийнх нь хувьд юу хамгийн чухал байгааг маш сайн мэдэрч, түүнд нь тохирсон үйлчилгээ, брэндийн стратеги, коммуникацийг сонгон үйлчилгээ үзүүлж чаддаг нь тэдний амжилтын нууц юм.
LENS буюу Live Emotional Needs System- нь хүмүүсийн сэтгэл хөдлөлийн бодит хэрэгцээг тодорхойлох систем бөгөөд энэ аргачлалыг компаниуд ихээр хэрэглэх болсон. Үүнийг ашиглан хэрхэн амжилттай ажиллаж байгаа талаар зарим нэг жишээг хуваалцъя.
Хүмүүст аливаа шийдвэрийг гаргахад нөлөөлдөг хамгийн чухал суурь сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь дараах зургаан хэрэгцээ ажээ. Үүнд, Тодорхой байдал; Төрөл зүйл; Ач холбогдол; Оруулах хувь нэмэр; Өсөлт Хөгжил; Хайр багтана.
Тэгвэл хэрэглэгчдийнхээ эдгээр сэтгэл хөдлөлийн хэрэгцээн дээр суурилан компаниуд үйлчилгээний стратегийг хэрхэн өөрчлөн амжилттай ажиллаж байгаа жишээг харцгаая.
2019 оны эхээр 10,000 хэрэглэгчээс авсан нэгэн судалгаагаар