About Admin

This author has not yet filled in any details.
So far Admin has created 92 blog entries.

ЗӨВ БИЕИЙН ХЭЛЭМЖ НЬ ТАНЫГ АМЖИЛТ РУУ ХӨТӨЛНӨ.

Өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн биеийн хэлэмж, биеийн дохио нь таныг амжилт руу хөтлөх үндэс болдог. Та хэдий чинээ амжилт, өрсөлдөх чадвар, нөөц бололцоог өөр дээрээ тусган харуулна, төдий чинээ тэдгээр зүйлс тан дээр ирэх магадлал өндөр байдаг. Тиймээс  өөртөө итгэлтэй байгаагаа харуулах биеийн хэлэмжийг харуулахын тулд түүнийг зуршил болгох нь чухал. Эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүстэй ойр байх нь зорилгодоо хүрэхэд тустай байдаг. Түүнчлэн та зөв газраа, зөв цагтаа, зөв хүмүүстэй байх үедээ биеийн хэлэмжээ хамгийн зөвөөр ашиглаж чадвал  зорилгодоо хүрэхэд илүү ихээр ойртоно.

Та цалингаа өсгөх, эсэл хамтрагч олох, албан тушаал өсгөх, эсвэл шинэ бизнесийн боломжийг хайж байгаа гэх мэт аль нь ч байсан, дараах таван биеийн хэлэмжийг туршаад үзээрэй.

Биеийн өндрөө бүрэн дүүрэн ашигла.

2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар,  хүн 10-12 см-ээр өндөр байх нь ижил албан тушаалтай боловч, өөрөөсөө намхан хүмүүсээс 9-15 хувиар өндөр цалинтай байх боломжийг бүрдүүлдэг байна.

Тиймээс та хэрэв өндөр нуруутай бол түүнийхээ давуу байдлыг бүрэн дүүрэн ашиглахын

2019-04-17T10:06:26+00:00April 17th, 2019|Categories: Blog|0 Comments

ИЛҮҮ ИХИЙГ АМЖУУЛАХЫН ТУЛД ЦАГАА БИШ ХАРИН ЭРЧ ХҮЧЭЭ УДИРД

Хүмүүс ажлаа амжуулахын тулд ихэвчлэн илүү цагаар суудаг боловч, өдөр дуусахад ажил нь дуусаагүй, харин өөрсдөө ядарч, ямар ч эрч хүчгүй болсон байх нь элбэг байдаг. Хүн эрч хүчээ алдах нь олон сөрөг дагавартай. Гэр бүлийн гишүүддээ хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй, мөн үр нөлөөтэй харилцаж чадахгүй, дасгал хийж чадахгүй, улмаар сайн унтаж ч чадахгүй байдалд ордог. Тэгвэл хүний энерги, эрч хүчийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч бид илүү бүтээмж өндөртэй байж чаддаг байна.

Физикийн шинжлэх ухаанд ажиллах хүчин чадал гэж тодорхойдог хүний эрч хүч нь хүнд байдаг дөрвөн гол эх үүсвэрээс ирдэг байна.  Эдгээр нь, бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүнс гэсэн дөрвөн эх үүсвэр юм. Эдгээр эх үүсвэр тус бүр дээр нарийн  төлөвлөсөн өвөрмөц зан үйлийг бий болгосноор хүний эрч хүчийг системтэйгээр нэмэгдүүлж, тогтмол шинэчилж болдог байна.

Ажилчдынхаа эрч хүчийг үр ашигтайгаар нөхөн сэргээхийн тулд байгууллагууд ажилтнуудаасаа их үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байхыг шаардахаас  илүүтэй тэдний эрч хүчийг зөв ашиглах тал

2019-04-05T11:50:34+00:00April 5th, 2019|Categories: Blog|0 Comments

ЗӨВХӨН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУС, МЭДРЭМЖИЙГ ХУДАЛД

Та аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг сонгохдоо юуг анхаардаг  вэ? Тухайн газрын хурд уу? Үнэ үү? Хөгжилтэй уур амьсгал уу? Сонирхол төрүүлэх байдал уу? Тав тух уу?

Хэрэглэгчдий хэрэгцээ, хүлээлт үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд тэдгээрийг нарийн мэдэрч, нийцүүлж ажилласнаар л бизнес амжилттай удаан оршин тогтнож чаддаг. Гэтэл монголд олон бизнесүүд үүнийг мэдсээр байж,  үйлчлүүлэгчдийнхээ мэдрэмж, сэтгэл ханамжийг үл тоомсорлож, төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа  нь муу үр дагавартай.

Бүтээгдэхүүнээ илүү сайн борлуулахын тулд та хэрэглэгчдийн туулах цэг, маршруутыг бүрэн ойлгож, түүнийг хамгийн оновчтой байдлаар загварчлах хэрэгтэй. Учир нь үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний үнэ болон чанарт анхаардаг  боловч, эдгээр зүйлсээс илүүтэй сайн үйлчилгээ, амар хялбар байдал, үр нөлөөтэй, оновчтой үйлчилгээнд илүү анхаардаг. Харамсалтай нь ихэнх бизнесүүд үнэ хямд байдал, байршил зэрэгтээ хэт их найдаж бусад хэсгүүдийг үгүйсгэснээрээ олон боломжийг алддаг.

Худалдаж байгаа бүтээгдэхүүнээ л зөвхөн эцсийн бүтээгдэхүүн гэж бүү хар. Харин бүтээгдэхүүнээ багцаар нь харах хэрэгтэй. Учир нь хүмүүс хэрэглэсэн бүтээгдэхүүн, авсан үйлчилгээг санагдаггүй харин ямар мэдрэмжийг авснаа

2019-04-01T04:40:46+00:00April 1st, 2019|Categories: Blog|0 Comments

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ЗӨРЧИЛДӨӨН, МАРГААНААС ЗАЙЛСХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?

Танай байгууллагын удирдлагууд ажилтан хоорондын зөрчилдөөн, маргаанаас аль болохоор зайлсхийж, харин ажилтнуудыг илүү аз жаргалтай, баяртай байлгахын тулд илүү анхаарч ажилладаг уу? Ихэнх байгууллагад ийм уур амьсгалыг бий болгоход түлхүү анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл бол,  хурлын үеэр ажилтнууд маргалдаж, уур амьсгал таагүй болох үед энэ асуудлыг “тусдаа ярилцъяа” гэж хэлж, маргаанаас зайлсхийдэг. Энэ байдал үнэндээ асуудлыг шийдэх биш, харин ч тухайн асуудлаар дахин дахин хуралдах үндсийг тавьдаг бөгөөд улмаар  байгууллагад тэмцэл, зөрчилдөөнөөс зайлсхийдэг тийм соёлыг бэхжүүлж байдаг.

Өөр нэг жишээ нь удирдагч хүн “үгүй” гэж хэлэхээс айн, эн тэргүүний ач холбогдолтой зүйлсийн жагсаалтыг өөрчлөх явдал.  Мөн хэн нэгэнтэй зөрчилдөхгүйн тулд  бүтээмж муутай байгаа, эсвэл гүйцэтгэл муутай байгаа ажилтантайгаа нүүр тулахаас зайлсхийснээр удирдагчид байгууллагад шударга бус байдал,  үр ашиггүй байдлыг бий болгож байдаг. Энэ байдалд дургуйцсэн ажилтнууд дургүйцэл

2019-03-18T05:20:53+00:00March 18th, 2019|Categories: Blog|0 Comments

СУРГАЛТЫН ҮЕЭР ХЭРХЭН ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ СУРГАЛТАНД НЬ БҮРЭН ТӨВЛӨРҮҮЛЭХ ВЭ?

Талент Хөгжлийн Нийгэмлэгийн судалгаагаар АНУ-ын компаниуд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд зориулж жилд 160 тэрбум ам долларыг зарцуулдаг байна. Үүнд захиалгат сургалтууд, сургалтын тоног төхөөрөмж зэргийн зардлууд орсон байна. Гэтэл ингэж их мөнгийг сургалтанд зориулсан хэрнээ маш бага цагийг, мөн маш бага мөнгийг тухайн сургалтанд оролцож байгаа ажилтнуудынхаа оюун санааг бэлтгэхэд зарцуулсан байдаг байна.  Өөрөөр хэлбэл, сургалтанд оролцогчдын оюун санаа сургалтан дээр “тухайн цаг мөчид” анхаарлаа бүрэн хандуулахад бэлэн биш байвал, энэ их хөрөнгө оруулалтыг сургалтанд оруулсны үр өгөөжийг бүрэн авч чадахгүй юм.

Олон хүмүүс сургалтанд суух үедээ, тархиа ямар ч зайгүй болтол нь янз бүрийн зүйлсээр дүүргэсэн байдалтайгаар суудаг.  Өөрөөр хэлбэл, тархи нь шинэ мэдээлэл хүлээж авах, шинэ зүйл сурах ямар ч орон зайгүй болсон байдаг. Тийм учраас сургалтын бүхий л мэргэжилтнүүд болон суралцагчид сургалтын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оролцогчдын тархийг сургалтын үеэр бүрэн анхаарлаа хандуулах тал дээр анхаарах ёстой.

Үүнийг хэрхэн хийх вэ? Анхаарал төвлөрүүлэх дасгал  хийх. Энэ дасгал нь тархины танин мэдэхгүйн

2019-03-13T03:21:34+00:00March 13th, 2019|Categories: Blog|0 Comments

АГУУ БОРЛУУЛАГЧ НАРТ БАЙДАГ 5 ШИНЖ ЧАНАР

Хамгийн сайн борлуулагчид өөрийнхөө давуу чанарыг маш сайн мэддэг. Тэд өөрсдйинхөө ур чадвараар бахархадаг. Ямар ч нөхцөл байдалд тэд бусдаас ялгарч чаддаг. Тэд үүнийг хэрхэн хийдэг вэ? Нууц нь юу вэ? Та тэдний нэг мөн үү?

  1. Шилдэг борлуулагчид бүх зүйлд хариуцлага хүлээх чадвартай.

Таны амжилт зөвхөн танаас хамаарна. Борлуулалтын мэргэжил нь хамгийн авъяас, чадвартай хүнийг л манлайлагч, удирдагчийн байр сууринд аваачдаг тийм системтэй байдгаараа бусад салбаруудаас онцлог. Статистикаас харахад, нэг л хүн жилээс жилд л тэргүүлэх эгнээнд явж байдаг нь гэнэтийн тохиолдол биш юм. Зарим хүмүүсийн хувьд борлуулалт хийх нь маш хялбар байдаг гэж хүмүүс боддог. Гэхдээ шилдэг борлуулагч болон бусад дундаж борлуулагч нарыг ялгадаг хамгийн гол зүйл нь тэдний хандлага байдаг. Шилдэг борлуулагчид өөрсдийн зорилтууддаа хүрэхдээ бүх хариуцлагыг өөртөө ухамсарлаж хүлээж авдаг. Тэдэнд тохиолдож байгаа бүх зүйлийг тэд хянах ёстой гэж үздэг.  Тэднээс шууд хамаарахгүй зүйл байсан ч, тэд бүх хариуцлагыг өөтөө авах ёстой гэж боддог. Үүнийг сэтгэл зүйчид

2019-03-05T05:39:16+00:00March 5th, 2019|Categories: Blog|0 Comments

САЙН ДУРААР ДЭМЖЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЬ ТИЙМ Ч ҮР ДҮНТЭЙ БАЙДАГГҮЙ.

Мичиганы Их Сургуулийн судлаачид  гуйгаагүй байхад цуг ажилдаг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх нь ямар үр нөлөөтэй болохыг 300 орчим хүн дээр судалж үзсэн бөгөөд судалгааны дүнд  тусламж, зөвлөгөө  хүлээн авсан хүмүүсийн ихэнх нь тийм ч таатай хариу үзүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өөрийн санаачлагаар  тусламж дэмжлэг  үзүүлсэн хүмүүс эргээд ямар ч талархал хүлээж аваагүй аж.  Харин ч, эсрэгээрээ тусламж, дэмжлэг авсан талын ажилдаа хандах хандлага зориулалт, идэвх нь тухайн агшинд буурч байгаа дүр зураг ажиглагджээ.

Профессор Johnson өөрийн хийсэн судалгаагаа дүгнэн,  хүмүүст нэг нэгэндээ туслаж, дэмжлэг үзүүлэх тал дээр болгоомжтой хандахыг зөвлөсөн байна.  Харин амьдрал дээр бидэнд ихэвчлэн санаачилгатай байж хамтран ажиллагсаддаа туслах хэрэгтэй гэж заадаг. Гэсэн ч, хамтран ажиллагсад нь хүсээгүй байхад  сайн дураар зөвлөж, тусламж үзүүлэх нь тийм ч сайн  үр дүнгүй бөгөөд  сэтгэл зүйн хувьд ч сайхан  мэдрэмжийг төрүүлдэггүй байна. Харин ч гуйгаагүй байхад сайн дураар зөвлөгөө өгч, тусламж үзүүлсэн хүн нь өөрөө ч урамгүй, идэвхгүй, хамтач бус болох

2019-02-28T09:19:43+00:00February 28th, 2019|Categories: Blog|0 Comments

ЯАГААД ХИЧНЭЭН ЗАВГҮЙ БАЙСАН Ч, ХОББИНДОО ЦАГАА ЗАРЦУУЛАХ НЬ ЧУХАЛ ВЭ?

Дэлхий даяар хүмүүс байнгын цаг давчуу байдал дунд амьдарсаар улмаар өөрсдөд нь чухал тийм зүйлд ч цагаа зориулж чадахгүйд хүрч байна. Судалгаанаас харахад хүмүүс дуртай зүйлээ хийхэд буюу хоббиндоо цагаа зарцуулах байдал нь эрс багассан байна.
Энэ нь энгийн зүйл мэт санагдаж байж болох ч, хүмүүс хоббиндоо зориулах цаггүй болох үед бизнесүүд, аж ахуйн нэгжүүд төлөөсийг нь төлдөг байна. Учир нь хобби нь ажилтныг ажлаа илүү сайн хийхэд маш их нөлөөтэй. Жишээ нь гитар тоглож дуу зохиох дуртай байсан хүн хэт их цагийг зөвхөн ажилдаа зориулснаас болж гитар тоглох хоббигоо орхижээ. Тэрээр 7 хоногт бараг 72 цаг ажилдаг болсон байна. Удалгүй тэрээр ямар ч эрч хүчгүй болж, ажлын бүтээмж нь ч эрс багасаж байгааг анзаарсан. Судалгаанаас харахад ядарч, цөхөрсөн ажилтнууд ихэвчлэн зурагт үзэх, эсвэл шал дэмий зүйл хийж цагаа үрдэг байна. Харин яг дуртай хоббиндоо цагаа зориулснаар хүний эрч хүч илүү сайн нөхөгдөж, тархины үйл ажиллагаа сэргэж байдаг аж.

Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.

Тасралтгүй

2019-02-09T09:01:49+00:00February 9th, 2019|Categories: Blog|0 Comments

ТА ХАРИЛЦААНЫ ЯМАР ХЭВ МАЯГТАЙ ХҮН БЭ?

Хүн бүрийн амьдралд, ямар нэг хурал уулзалт, эсвэл утсан харилцаа, эсвэл үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан ярилцсаны дараа “энэ хүн яг юу яриад байгаа юм бол, үнэхээр юу ч ойлгосонгүй” гэж бодож байсан үе тохиолдолддог.
Ялангуяа, ажлын байран дээр нэг нэгэнтэйгээ зөв харилцаж, зөв ойлголцох нь ажлын байрны стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харилцаатай болоход хамгийн чухал нөлөөтэй. Гэвч, хүмүүсийн харилцааны хэв маяг нь өөр өөр байдгаас, заримдаа нэг нэгнийгээ ойлгоход бэрхшээл үүсдэг бөгөөд энэ нь яг л харь гаригийн гийчинтэй ойлголцохыг оролдохтой адил байдаг байна.
“Хүмүүсийн харилцааны хэв маягийн ялгаатай байдал нь аливаа зөрчилдөөнийг бий болгодог” гэж судлаач Aubrey Blanche гэж дүгнэсэн байна.
Уг нь бол, өөр үзэл бодолтой, өөр хүмүүс хамтарч ажиллах нь олон талын үр ашигтай байдаг. Гэсэн ч, багийн гишүүд хоорондоо илүү сайн хамтарч, үр нөлөөтэй байхын тулд нэг нэгнийхээ харилцааны хэв маягийг ойлгож, тэдэнтэй ижилхэн хэлээр ярьж, ойлголцох нь үр дүнтэй байдаг.

2019-01-27T15:21:34+00:00January 27th, 2019|Categories: Blog|0 Comments

АЖЛЫГ ХОЙШ НЬ ТАВИХ МУУ ЗУРШИЛТАЙГАА ТЭМЦЭХ 7 АРГА

Орчин цагт хүн бүрт тохиолдож байгаа асуудал бол анхаарал сарних. Бид нар уг нь төлөвлөсөн ажлаа хийх ёстой гэдгээ мэддэг ч, анхаарлаа төвлөрүүлж хийж чадахгүй цаг хугацаа алдсаар байдаг. Ингээд нэг мэдэхэд үдээс өмнөх цагийг үрэн таран хийснээ ухаарна. Тэгвэл ажлаа хойш нь тавьж, залхуурах байдлаас таныг ангижруулах дараах энгийн зуршлуудыг та өөр дээрээ туршаад үзээрэй.

Аливаа ажлыг хойшлуулах муу зуршилтай тэмцэх 7 арга:

ҮҮРЭГ ДААЛГАВРАА ӨӨРИЙН МАШ ИХ ХҮСЭН ТЭМҮҮЛДЭГ ИЛҮҮ ТОМ ЗОРИЛГОТОЙГОО ХОЛБО

Бидний хийх ёстой ажлын үр дүн нь бидэнд эерэг мэдрэмжийг төрүүлэхээр байвал, бид тухайн ажлыг илүү хурдан шуурхай хийх хандлагатай байдаг байна. Жишээ нь тайлангаа хийж дуусгах нь танд ямар үр ашгийг шууд авчрахыг та харж чадахгүй ч, тухайн ажлыг дуусгаснаар, албан тушаал ахих боломжийг өгөх бөгөөд энэ нь ямар сайхан мэдрэмж төрүүлэх талаар та төсөөлөн бодох агшинд, энэ нь таныг ажлыг хурдан шуурхай хийхэд өдөөж өгдөг байна.

ХАМГИЙН АМАРХАН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛ

Аливаа үүрэг даалгаврыг

2019-01-26T14:41:59+00:00January 26th, 2019|Categories: Blog|0 Comments
Go to Top