БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ЮУН ДЭЭР ИЛҮҮ АНХААРАХ ВЭ?
Ихэнх улс орнуудад, өөрийн удирдагчдыг тодорхой хугацаатайгаар сонгож, ажиллуулдаг. Тодорхой хугацааг зааж, хязгаарлаж байгаагийн гол зорилго нь улс төрчдийг аль болох бага цагийг янз бүрийн компанит ажил, зугаа цэнгэлд зарцуулах, нөгөө талаар хэт их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх, ашиг сонирхол нэгтэй тусгай хүмүүст үйлчлэгч болон хувирахаас нь урьдчилан сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл хугацаатай албан тушаал нь, тэдэнд өгөгдсөн хугацаандаа бодлого боловсруулах, хууль тогтоох байгууллагынхаа төлөө хамгийн сайнаар ажиллаж, засгийн газартаа шинэ эрч хүч, санааг авчрахад илүү анхаарах боломжоор хангана гэж үздэг байна.
Хэдийгээр нийтлэг зүйл бага ч гэсэн, бизнесийн орчинд ч мөн хугацаа зааж удирдагч, захирлуудаа томилон ажиллуулах жишиг байдаг. Жишээ нь ZS зөвлөх компани болон McKinsey компаниуд өөрсдийн гүйцэтгэх захирлыг хугацаатайгаар томилдог. Дээд түвшний удирдлагыг тодорхой хугацаатайгаар сольж, өөрчлөх нь нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай зэрэгцэн бизнесийнхээ хэв маягийг өөрчлөн шинэчлэх, цаашлаад хэрэглэгч болон ажилтнуудад давуу талуудыг бий болгоход ихээхэн тустай гэж үздэг.
Тэгвэл борлуулалт хариуцсан менежрүүдээ (зөвхөн борлуулалт биш)