АЖИЛТНУУДААСАА ТОГТМОЛ СУДАЛГАА АВАХ НЬ ЯАГААД ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ ВЭ?
- Судалгаагаар ажилтнуудын зан төлөвийг урьдчилан таамаглах боломжтой.
Фэйсбүүк компани өөрсдийн ажилтнуудаас компанидаа хэр удаан ажиллах төлөвтэй байна гэж асууснаар ирээдүйд тус компанийн ажилтнуудын ажлаас гарах түвшин ямар хэмжээнд байх талаар маш оновчтой, бодит таамаглалыг олж авч чадсан.
Ажилтнууд тийм ч их оролцоод байдаггүй ч, байгууллага судалгаанаас ажилтнуудынхаа зан төлөвийн талаар маш их зүйлийг сурч мэдэж болдог. Жишээ нь, байгууллагын дотоод судалгаанд хоёр жил дарааллан оролцоогүй хүмүүс бол ирэх зургаан сарын хугацаанд ажлаас гарах нь 2.6 дахин их магадлалтай хүмүүс байдаг.
- Судалгаа нь ажилтнуудад өөрсдийг нь сонсож байна гэсэн мэдрэмжийг өгдөг.
Байгууллага ажилтнуудаас авдаг тогтмол судалгаагүй байх нь ажилтнуудад дараах сөрөг мессежийг илгээдэг. Энэ нь, “Компани ажилтнуудынхаа санал бодлыг анхаарч үздэггүй”. Судалгааг бөглөх явц нь ажилтнуудад дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг өгч байдаг. Түүвэрчилсэн судалгаанаас хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой хэдий ч, компанийн ажилтнуудыг бүхэлд нь судалгаанд оролцуулахыг уриалснаар компани болон ажилтан хоёрын хоорондох ярианд бүгд оролцох боломжийг бүрдүүлэх юм.
Ажилтнууд өөрсдийнхөө хүсэж