БҮТЭЭЛЧ БАЙДЛАА ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Та бид бүтээлч байж, илүү ихийг бүтээхийн тулд үргэлж цаг хугацаатай уралддаг. Урт удаан олон цагаар, өөрийгөө зовоож ажиллах нь бүтээмжтэй байх цорын ганц арга зам биш. Харин бүтээлч байдлаар бодож сэтгэх нь гайхалтай үр дүнд хүргэж болдог. Тэгэхээр та ажилдаа яаж хандаж байгаагаас л хамаарна.
Боловсрол судлаач Мел Родс бүтээмжийн талаар анх ‘4P’ зарчмыг гаргаж ирсэн. Эдгээр хүчин зүйлээс та 2-ыг нь удирдаж чадахгүй ба энэ нь бүтээлч хүний шинж чанар ба таны бий болгосон Бүтээл буюу үр дүн юм. Харин үлдсэн 2 хүчин зүйлийг нь та удирдаж чадна. Энэ нь таны ашиглаж байгаа Процессүүд болон Шахалт буюу таны ажиллаж байгаа орчин юм.
Доор өгүүлсэн арга замууд нь дээрх 4P-ийн аль нэгэнд хамаарах бөгөөд та илүү удаан, илүү их хичээж ажиллахаас илүү өөрөөр бүтээлч байх 5 аргыг оруулсан болно.
- ОЮУН САНААГАА ТУСГААРЛАХ.
Та ямар нэг асуудлаа түүнээс хол байх үедээ буюу тэр талаар санаатайгаар бодоогүй байх үедээ илүү бүтээлчээр шийдвэрлэж чаддаг болохоо анзаарч