БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТНУУД ЭНГИЙН АЖИЛТНУУДААС ИЛҮҮ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ӨНДӨР ЧАДАМЖТАЙ ЮУ?
Борлуулалтын салбарт ажиллах нь үргэлж өрсөлдөөн ихтэй байсаар ирсэн боловч, сүүлийн 10 жилийн хугацаанд байгууллага болон зах зээлд гарч буй өөрчлөлтүүд нь орчин цагтай хөл нийлсэн, өндөр ур чадвартай борлуулагчийн эрэлт хэрэгцээг маш ихээр өсгөсөн.
Эдгээр өөрчлөлтүүдэд уян хатан байх, өөрчлөлтүүдийг удирдан зохицуулахын зэрэгцээ орчин цагийн борлуулагч нь мөн Сэтгэл Хөдлөлөө Удирдах Чадварыг (Emotional Intelligence) өөртөө хөгжүүлэх хэрэгцээ гарч ирсэн. Учир нь сэтгэл хөдлөл нь нийгмийн харилцаанд орох болон аливаад зохицон ажиллахад чухал үүрэгтэй.
Судалгаанаас харахад “2007-2017 оны байдлаар борлуулалтын салбарт ажиллагсдын EI” нь дундаж бизнес эрхлэгч хүнийхээс илүү байсныг тогтоосон.
Гэвч, 2500 гаруй борлуулагч нараас авсан судалгааны дагуу, борлуулалтын салбарт ажиллаж байгаа хүмүүс бусад салбарын хүмүүстэй харьцуулахад, бусад салбарын хүмүүсийн EI нь нас болон албан тушаал удаан хашихтай холбоотойгоор сайжирч байсан бол, борлуулагч нарын хувьд 39 наснаас хойш болон дээд шатны удирдлага, захирлын түвшинд очих үедээ EI нь нэгэн хэвийн зогсонги байдалд орж, 50 наснаас хойш EI суларч байгааг олж илрүүлсэн.
Сэтгэл хөдлөлийн