2019 ОНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГУУД
Бизнесийн өрсөлдөөн ба өөрчлөлт нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хурдтай явагдаж байна. Бид бизнесийн бүх салбарт шинэлэг санаачлагын төлөө өрсөлдөж байна. Өнгөрсөн хоёр эсвэл гурван жилийн хугацаанд хийсэн олон тооны судалгаанаас харахад, компаниудын хувьд хэрэглэгчийн мэдрэмж буюу сэтгэгдэл нь бизнесийнх нь хувьд нэн тэргүүний ач холбогдолтой зүйл байх болно гэдгийг харуулсан. Дөрвөн жилийн өмнө хийгдсэн Гартнерын судалгаагаар 2019 он гэхэд бизнесийн байгууллагын 50-аас дээш хувь нь үйлчлүүлэгчид өгөх сэтгэл ханамж, шинэлэх мэдрэмжид илүү их хөрөнгө оруулалт хийх болно хэмээн таамаглаж байсан. Тэдний энэ таамаглал зөв байсан ч, өнөөдрийн байдлаар энэ тоо хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд илүү олон байгууллага хэрэглэгчийн мэдрэмжийг нэн тэргүүнд тавьж байна. Тэгэхээр бид өөр юуг мэдэх хэрэгтэй вэ? 2019 онд хэрэглэгчийн үйлчилгээ болон мэдрэмж тал дээр дараах чиг хандлагууд давамгайлах болно:
1. Хэрэглэгчид илүү ухаалаг болсоор байна. Аливаа үйлчилгээнээс юу хүсэж, юу хүлээж байгаагаа тэд илүү сайн мэддэг болно. Энэ зүйл