БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД 15-30 МИН, 60 МИНУТЫН ЗАВСАРЛАГЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Шинжлэх ухааны судалгаагаар ажлын дундуур авдаг богино завсарлагууд нь үр дүнтэй, сайн зүйл гэдгийг харуулсан байна. Учир нь завсарлага нь таны анхаарлыг сэргээж, илүү ихийг хийхэд тусалдаг. Гэсэн хэдий ч завсарлагыг тогтмол авч занших нь тийм ч хялбар биш. Хийх ёстой ажлуудын урт жагсаалтаа хараад, та яаж бүгдийг нь амжуулах вэ гэж бодож байхад юу нь завсарлага авах вэ гэж бодож байж болох юм.
Хэрэв та богино завсарлагааг үр ашигтай гэж харахгүй байгаа бол магадгүй та үүнийг зөв ашиглаж сураагүй байж болох юм. “Энгийнээр ажилла: Өөрийнхөө бүтээмжийн хэв маягийг олж мэдэн хэрэгжүүл” номын зохиогч Карсон Тэйт хэлэхдээ, “Завсарлага авахдаа өөрийгөө ажлаасаа бүрэн ангижруулах хэрэгтэй, жишээ нь самар идэнгээ имэйлээ бүү шалга. Оюун санаагаа ажлаасаа бүр мөсөн хол байлгах нь чухал” гэсэн.
Завсарлагыг зөв авах нь яг л reset товчлуур шиг, таны тархийг шинээр ажиллуулж эхэлдэг. “Бид завсарлаж дуусаад эргээд ирэхэд бидний тархи илүү бүтээлч, иновацлаг, анхаарал төвлөр сайтай болсон байдаг . Мөн