МУУ УДИРДАГЧИЙГ МАШ ХУРДАН ТАНИХ 5 ШИНЖ ТЭМДЭГ
- Өөрийгөө дөвийлгөгч
Энэ хэв шинж нь удирдагч болон ажилтны аль алинд байх боломжтой бөгөөд ялангуяа удирдагч хүнд ийм шинж чанар байвал үүнийг өөрийгөө хэт дөвийлгөх хам шинжийн өвчтэй гэж үзэх бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатэй гэж үздэг.
Ийм удирдагчтай ажилтнуудын хувьд удирдагч нь тэдний карьерыг сүйрүүлж ч болно. Ийм удирдагч бусдыг үргэлж золгүй амьтад гэсэн мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд зөвхөн өөрийгөө л ялагч гэдгийг харуулахыг зорьдог. Тэд ажилтны хийсэн ажлыг үргэлж өчүүхэн мэт харагдуулж, уулзалт хурлууд дээр ажилтнаараа доог тохуу хийж даапаална. Харин ажилтнаас ямар нэгэн зүйлийг авах хэрэгтэй болоход, тэр айж сүрдүүлэх хандлагатай болдог. Хамгийн аюултай хэлбэр нь тэр ажилтныг өөрийнхөө талаар эргэлзэж, байгууллагад ямар ч үнэ цэнэгүй хүн гэдгийг ойлгуулахыг зорьдог.
- Ажилтнуудынхаа хийсэн сайн ажлуудыг магтаж, сайшаахгүй байх.
Өндөр гүйцэтгэлтэй, ур чадвартай хүмүүсээс ирдэг хүч чадлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тэр ч бүү хэл, Gallup-ын судалгаагаар 4 сая хүнээс энэ сэдвээр судалгаа авсан байдаг. Тогтмол магтаал сайшаал, урамшуулал хүлээж авсан