Өдөр бүр их зүйл амжуулж чаддаг хүмүүс бол суперменүүд биш юм. Харин тэд бол ердөө л энгийн хэдэн зуршлыг гартаа оруулсан хүмүүс.
- Ширээнээсээ хэрэггүй зүйлсийг зайлуулах.
Эмх замбараагүй ажлын ширээ
Замбараагүй зүйлсээс бүтээлч байдал, шинэлэг санаа бий болж болох ч, хогондоо дарагдсан ажлын байр танд ажлуудаа амжуулахад тус болохгүй. “Хүний анхаарал шинэлэг, эмх цэгцтэй зүйлд татагддаг” гэж NeuroLeadership Institute-ийн судалгаа хариуцсан захирал мөн “Хоёр гайхалтай цаг” номын зохиолч Жош Дэвис хэлсэн. Нүдэнд ил байгаа бичиг баримтууд, цаас гэх мэт нь танд дуусгаж амжаагүй үүрэг даалгавруудыг сануулдаг. Жишээ нь ширээн дээр тань байх уншиж амжаагүй ном бол, хийх ёстой ажлуудаа хойшлуулах хүслийг өдөөдөг том сорилт болдог. Та эмх замбараагүй байгаа байдлаа анзаарахгүй гэж бодож байж болох ч таны төвлөрөх чадварыг маш ихээр муутгаж байдаг.
Эмх цэгцтэй ажлын ширээ
Эмх цэгцтэй, цэвэрхэн орчинд ажилладаг хүмүүс сэтгэл санаагаар унах, ядарч эцэх нь хамаагүй бага байдаг бөгөөд цэвэрхэн эмх цэгцтэй ширээ нь танд нэгээс олон үүрэг даалгавар дээр хагас цагаар илүү анхаарлаа төвлөрүүлж ажиллахад тусалдаг гэдгийг саяхан Harvard Business Review –д нийтлэгдсэн судалгаагаар тогтоосон. “Өөрийнхөө эмх замбараагүй байдалд байх нь тухтай байгаа юм шиг санагдаж болох ч, үнэндээ энэ нь ажилд маш бодит саад тотгор болдог” гэж Fox School of Business сургуулийн эрдэмтэн Grace Chae хэлсэн байна.
- 20%-иа хамгаал
Таны ажлын өдөр ямар аймар завгүй байсан ч хамаагүй, тухайн өдрийнхөө 90 минутыг буюу найман цагийн 20%-ийг нь алдахгүйгээр, хамгаалж үлдэх нь хамгийн чухал. Учир нь та тэр цагтаа хамгийн чухал үүрэг даалгавруудаа хийх ёстой. Магадгүй та өдрийнхөө үлдсэн 80%-ийг үрэн тарах хийсэн байсан ч, өөрийн зорилго, хийх ёстой чухал зүйлс дээрээ 90 минутыг зориулж чадсан л бол та томоохон ахиц дэвшлийг хийж чадсан гэсэн үг юм.
- Бага ажил
Та илүү цагаар ажилласнаар илүү их зүйлийг амжуулж чадна гэж бодож байна уу? Stanford-ийн эрдэмтний 2014 оны судалгаагаар 70 цаг ажилласан хүмүүсийн бүтээмжийн түвшин 56 цаг ажилласан хүмүүстэй ижил байсныг тогтоосон.
- Утсаа оролдохоо боль
Та өөрийн ухаалаг утсыг оролдохгүй, анзаарахгүй байна гэж итгэж байгаа байх. Гэвч түүнийг бүрэн унтраахаас нааш, утас таны хамгийн том саад байсаар байх болно. Энэ жил нийтлэгдсэн нэгэн тайланд дурдагдсаны дагуу, таны утас жингэнэж, эсвэл дохио өгөх үед, хэдийгээр та утас руугаа харахгүй байгаа ч, түүнээс гарах дуу нь таны оюун бодлыг сарниулдаг гэдгийг олж тогтоосон.
- Үүнийг туршаад үз
Work Smarter With Social Media номын зохиолч Alexandra Samuel хэрхэн чухал мессеж хүлээх зуураа анхаарлаа сарниулахаас өөрийгөө хамгаалдаг талаар хуваалцъя.
- Google-ийн quick хайлтаар гар утасны email-to-text форматыг олох. Жишээ нь Verizon дээр is@vtext.com байдаг. Тиймээс хэрэв таны утасны дугаар 555-123-4567 гэвэл, таны хаяг 5551234567@vtext.com байна.
- Энэ хаягийг ашиглан онцгой хүнээс ирэх мессежийг таны гар утас руу via text хэлбэрээр forward хийдэг байхаар тохируул. (Outlook дээр “Tools” task bar дахь “Rules” -ийг олох).
- Чухал, яаралтай ажлууд дээрээ анхаарлаа хандуулж байх үедээ Inbox-оо унтрааж, имэйлүүдээ бүү хүлээж ав. Зөвхөн чухал мессеж ирэх үед л танд дохио ирэх болно гэдгийг та мэдэж байгаа.
- Өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй ажлууд дээрээ эрч хүчээ зориул
Хүмүүс амар хялбар хийж чадах зүйл дээрээ илүү үр бүтээмжтэй байж чаддаг бол, хүнд зовлон мэт санагдаж байгаа үүрэг даалгавар дээр төдийлөн ахиц дэвшил гаргаж ажиллаж чаддаггүй. Хэрэв та боломжтой бол, танаас нэлээд их хүчин чармайлт шаардагдах бүтээмж гарахааргүй ажлуудаа өөр хэн нэгэнд даатгаж, оронд нь “өндөр үнэ цэнэтэй” ажлууд дээрээ төвлөрч ажиллаарай.
- Уулзалтыг ухаалгаар хий
А. Төлөвлө: Уулзалтуудаа богино байлга. Мөн юу ярих сэдвүүдээ урьдчилан төлөвлөж тодорхой байлга. Мөн хурлын протоколыг хүмүүс руугаа илгээх.
Б. Саад тотгоруудыг зайлуул: Тухайн хурлын сэдэвтэй холбоогүй санаанууд дээр хэт их зарцуулж ярихгүй байх. Харин тэдгээрийг тэмдэглэж аваад дараа нь ярилцаж болно.
В. Хөдөл: 30-45 минут өнгөрөх болгонд уулзалтад ирсэн хүмүүсийг босгож богино хэмжээний дасгал хөдөлгөөн хийлгэх нь тэдний идэвхийг нэмэгдүүлж, үр дүнтэй хуралдахад тустай
- Ажлын байран дээрээ дуг хийх
Энэ тал дээр дарга нараа ятгах нь хэцүү байж болох ч, Мичиганы судлаачид өдрийн цагаар бага зэрэг дуг хийх нь хүний бодлогогүйгээр үйлдэх зан төлөвийг багасгаж, сэтгэл гутралыг даван туулах байдлыг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Мөн ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
- Бүтээмжийг үгүй хийдэг саад тотгоруудыг таних
Таны ажилд юу саад болж байгааг тодорхойлох нь тэдгээрээс зайлсхийх эхний алхам юм. Ажлын байран дээр хамгийн их анхаарал сарниулдаг топ 5 саадыг 2015 оны судалгаагаар тогтоосон
А. Гар утас/мессеж бичих
Б. Интернет
В. Хов жив
Г. Олон нийтийн сүлжээ
Д. Имэйл
- Унтаж амрах цагаа зөв байлгах
Бүтээмж өндөртэй байхын тулд шөнө орой сайн унтарч амрахаас эхэлдэг гэдгийг бид мэддэг билээ. Гэхдээ хэтэрхий бага, эсвэл хэтэрхий их унтах хоёр нь яг ижил сөрөг үр дагавартай байдаг байна. Долоон жилийн турш 3760 хүний унтлагын хэв маяг болон ажлын зуршлыг судалж үзэхэд хэт их унтдаг болон, хэт бага унтдаг хүмүүсийн өвчтэй байх өдрүүдийн тоо адил байгааг илрүүлсэн.
Тиймээс хүн бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд 7-8 цаг унтах нь тохиромжтой гэж үзэж байна.
- Нар шууд тусдаг цонхны ойролцоо ажиллах
Нарны тусгал нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Калифорнийн Эрчим хүчний Комиссын хийсэн судалгаагаар цонхны ойролцоо сууж байсан ажилчид илүү сайн ажиллаж дуудлагад хариулах байдал нь 6% -ийг 12% -иар илүү сайн байж, сэтгэцийн үйл ажиллагаа, санах ойтой холбоотой тестийг 10% -25% -иар илүү сайн гүйцэтгэснийг олж тогтоосон.
- Хүмүүсийг өдөөж, мотивацижуулмаар байна уу?
Ажилтнуудаас та яг ямар зүйлийг хүлээж байгаа вэ гэдгийг нь тодорхой болгож, тэдэнд ойлгуулж, мөн тэдэнд тогтмол эерэг үнэлгээ, саналыг өгч байх нь ажилтнуудыг маш ихээр эрчимжүүлдэг. Gallup байгууллагаас саяхан хийсэн судалгаанаас харахад ажилтнуудын энгейжментийг сайжруулсан байгууллага, ажилтнуудынхаа ажлаа солих байдлыг 65% -иар бууруулж, бүтээмжийг нь 21% -иар өсгөж, хэрэглэгчдээс авдаг үнэлгээг нь нь 10% -иар өсгөж чадсан байна.
- Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн нь зөвхөн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй бүтээмжийг нэмэгдүүлдэг. Үүний тулд та заавал CrossFit-д явж, өөрийгөө зовоох шаардлагагүй. Ердөө л өдөр тутамдаа 20 минутын туршид хөнгөн хөдөлгөөн хийхэд л та асуудлуудыг илүү хурдан, үр нөлөөтэй шийдвэрлэж чадна.
Эх сурвалж:
Stephanie Vozza
Сэтгэгдэл үлдээх