Сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?

Орчин цагт компаниуд ажилтнуудын мэдрэмжинд анхаарахтай зэрэгцэн ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдалд  анхаарах болсон. Тэгвэл сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу болох, түүний ач холбогдол, мөн түүнийг хэрхэн ажлын байран дээрээ нэмэгдүүлэх талаар дараах нийтлэлээр онцоллоо.

Сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?

Багийн сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь сөрөг үр дагавраас айхгүйгээр эрсдэл хүлээх, санаа бодлоо илэрхийлэх, санаа зовоож буй асуудлаа хэлэх, асуулт асууж, алдаагаа хүлээн зөвшөөрөх гэх мэт зүйлсийг нээлттэй илэрхийлэх нь зөв гэдэгт итгэх багийн гишүүдийн нийтлэг итгэл үнэмшил юм. “Энэ бол илэн далангүй байх зөвшөөрөл юм.”-гэж Harvard Business School professor Amy Edmondson тодорхойлсон.

Эдмондсон энэ үзэл баримтлалыг докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байхдаа анх олж мэдсэн. Тэрээр эмнэлгүүдэд багуудын алдаа гаргалтын түвшин болон багаар ажиллах хоорондын хамаарлыг судлахаар зорьж байх явцдаа багийн ажиллагаа сайтай багууд алдаа бага гаргадаг гэдгийг батлах хүлээлттэй байжээ.  Гэтэл харин ч эсрэгээрээ багийн ажиллагаа сайтай, багийн харилцаа нээллтэй багууд харин ч илүү их алдаа гаргаж тэдгээр нь бүртгэгдсэн байхыг тэр олж мэдэв. Өөрөөр хэлбэл, өндөр чадамжтай баг нь алдаагаа мэдээлж, тайлагнах хүсэлтэй байдаг бөгөөд энэ нь цаашид алдаанаасаа суралцах, илүү  сайжруулах боломжийг өгнө гэсэн итгэл үнэмшилтэй байдагтай холбоотой гэдгийг олж мэдсэн. Цаашлаад багийн гүйцэтгэлийг илүү сайжруулахад алдаа дутагдал, зовниж байгаа асуудлуудаа багтаа нээлттэйгээр ярилцах нь зайлшгүй байх ёстой гэж  хүчирхэг баг үздэг байна.

Сэтгэл зүйн аюулгүй байдал яагаад чухал вэ?

Нэгдүгээрт, сэтгэл зүйн аюулгүй байдал нь багийн гишүүдэд өөрийнх нь оруулсан хувь нэмрийг нь чухал гэж үзэж, ямар нэг шийтгэл авах вий гэдгээс айхгүйгээр үгээ хэлэх боломжийг өгдөг тул илүү багийн гишүүдийг идэвхжүүлж, оролцоотой болгодог. Хоёрдугаарт, энэ нь баг илүү сайн шийдвэр гаргахад хүргэдэг. Учир нь энэ нь олон янзын үзэл бодлыг сонсож, олон талаас нь харах боломжтой болгодог. Гуравдугаарт, багийн гишүүд алдаагаа хуваалцаж, алдаанаасаа суралцахад таатай байдаг тул тасралтгүй суралцах, сайжруулах соёлыг байгууллагадаа төлөвшүүлэх боломжийг олгодог.

Харин сэтгэл зүйн аюулгүй байдал хангагдахгүй байснаар энэ нь  ажилчдын сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж  улмаар стресс, ядаргаа нэмэгдэх, шилжилт хөдөлгөөн ихсэх, байгууллагын ерөнхий гүйцэтгэл унаж байсныг судалгаа харуулжээ.

Танай компанид сэтгэл зүйн аюулгүй байдал хангагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

Дараах 7 асуултад багаараа хариулаарай. Асуулт бүрийн ард тийм, эсвэл үгүй гэдэг хариултыг өгөөрэй.

Асуултууд:

  1. Хэрэв та энэ багт алдаа гаргавал, та ганцаараа буруутан болохгүй.
  2. Багийн гишүүд асуудал, хүнд хэцүү асуудлуудыг гаргаж ирж чаддаг.
  3. Багийн хүмүүс заримдаа бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг.
  4. Энэ багт эрсдэлтэй алхам хийхийг зөвшөөрдөг.
  5. Багийн бусад гишүүдээс тусламж хүсэх нь тийм ч хэцүү биш.
  6. Энэ багт хэн ч санаатайгаар миний хүчин чармайлтыг үгүйсгэсэн үйлдэл гаргахгүй.
  7. Багаар ажиллах үед миний ур чадвар, авьяас үнэлэгдэж, ашиглагддаг.

 

Эдгээр асуултуудад аль болох олон тийм гэж авсан бол, танай багт сэтгэл зүйн аюулгүй байдал тодорхой хэмжээнд хангагдсан байна гэж үзэж болно.

Сэтгэлзүйн аюулгүй байдлыг хэрхэн бий болгох вэ?

Сэтгэл зүйн аюулгүй байдлыг удирдлага болон хамтран ажиллагсад хамтдаа бүтээдэг. Уулзалт хурлын үеэр дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй, айдас түгшүүртэй байдлыг мэдэрдэг хүмүүс энэ бүхнийг өөрчлөх нь хэцүү юм шиг санагддаг.

Сэтгэл зүйн хувьд аюулгүй орчныг бүрдүүлэхэд голлон нөлөөлдөг зүйл бол сайн менежментийн арга барилууд нөлөөлнө. Тухайлбал тодорхой хэм хэмжээ, хүлээлтийг бий болгох, ингэснээр урьдчилан таамаглах, шударга байх мэдрэмжийг бий болгох; нээлттэй харилцааг дэмжих, ажилчдыг идэвхтэй сонсох; багийн гишүүдийг дэмжих; мөн хүмүүс үг хэлэх үед бусад гишүүд нь талархал илэрхийлэх, анхааран сонсох нь чухал байдаг.

Та байгууллагын соёлоо сайжруулж, хамгийн оновчтой хүний нөөцийн бодлого стратегийг бий болгохыг зорьж байгаа бол, бидэнтэй хамтран ажиллаарай. Холбоо барих contact@customerking.mn

 

Эх сурвалж: HBR

2023-11-20T04:50:58+00:00 Арван нэгдүгээр сар 20, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.