Хүний нөөцийн хувьсал ба ирээдүйн ажлын байр

Бизнесийн ертөнцөд бүхий л зүйлс хөгжиж, хувьсан өөрчлөгддөг нь бичигдээгүй хууль билээ. Өнөөдрийн бидний харж буй хувьсал нь байгууллагуудын хувьд илүү их хүн руу төвлөрч, хүнлэг байдлыг, хүний мэдрэмжийг байгууллагадаа нэвтрүүлэхэд илүү их анхаарч байна. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл юм! Олон жилийн өмнө бизнесүүд хүнийг зөвхөн ажлын нэг багаж хэрэгсэл гэж хардаг байсан бол улмаар хүнийг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах вэ гэдэг руу анхаарч эхэлсэн. Улмаар энгэйжмент буюу ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан ажилтнуудыг бүтээхийг зорьж ажилтнуудын сэтгэл ханамж, зориулалтыг бий болгоход төвлөрч байсан бол, өнөөдөр байгууллагууд ажилтны мэдрэмж буюу туршлага дээр илүү цогц байдлаар анхаарч эхэлж байна.

АЖИЛТАН БОЛ АЖЛЫН НЭГ БАГАЖ ХЭРЭГСЭЛ

Хэдэн арван жилийн өмнө бидний ажил олгогчтой харилцах харилцаа маш энгийн байсан. Ажил олгогчид бөглөх шаардлагатай ажлын байрууд байсан; Харин бидэнд зайлшгүй төлөх ёстой төлбөр, худалдаж авахыг хүссэн зүйлс, санал болгож болох тодорхой ур чадварууд байсан тул хүмүүсийн хувьд ажилтай байх нь хамгийн чухал байсан. Компанийн зүгээс ажилтнуудад ажлаа хийхэд нь хэрэгцээтэй багаж, хэрэгслээр хангахад л болдог байв. Энэ нь ихэвчлэн компьютер, ширээ, утас шүүгээ гэх мэт зүйлс байв. Тухайн үед, хэн нэгэн ажилтан эрүүл мэнд, ажилтны сайн сайхан байдлыг анхаарах, уян хатан цагийн ажлын талаар санал хэлвэл шууд л халагдах нь элбэг байв. Харин Ковид-19- олон компаниудыг шинэ чиг хандлага руу анхаарахаас өөр сонголтгүй болгосон юм.

БҮТЭЭМЖ

Ажилтныг хөдөлмөрийн багаж хэрэгсэл гэж үздэг энэ эриний дараа, ажилтнуудыг хэрхэн  оновчтой байдлаар ажиллуулах тал дээр анхаарч эхэлсэн бөгөөд үүнийг бүтээмжийн үе гэдэг. Усан сэлэгчид болон гүйгчид хурдаа хэмжихийн тулд цаг ашиглаж байсан шиг, менежерүүд нь ажилтнуудыг ямар хугацаанд ажил үүргийг биелүүлж байгааг хэмжиж эхэлсэн. Энэ бүхэн нь  үйлдвэрийн угсрах шугам гэх мэт давтагдах процессуудыг онцлон, бүтээмж, гарцыг сайжруулах зорилготойгоор хийгдэж байсан. Тухайн үед ажилтнуудыг орлох  робот, автоматжуулалт байхгүй байсан тул, хүмүүсийг цаг нартай уралдуулан ажиллуулах шаардлага тулгарсан.  Харин өнөөдөр роботууд бий болсноор, машинууд нь өөрсдийн ажил үүргийг, харин хүмүүс  өөрт тохирох ажлыг хийх боломжтой болсон. Үнэндээ, роботууд хүмүүсээс ажлын байрыг нь булаагаагүй, харин хүмүүс робот хийх ёстой ажлуудыг хийдэг байсан юм.

ЭНГЭЙЖМЕНТ/ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ЗОРИУЛАХ БАЙДАЛ

Дараа нь бизнесийн ертөнцөд “Хүүе, бид ажилчдаас илүү ихийг олж авах гэж оролдохын оронд ажилчдад илүү их анхаарал хандуулж, тэдний юунд анхаарч, үнэлдгийг бодож үнэлдэг байх ёстой” гэсэн цоо шинэ үзэл баримтлал гарч ирсэн нь энгэйжмент юм. Ингээд энгэйжментийн эрин мэндэлсэн. Энэ нь байгууллага ажилтнуудаас илүү үнэ цэнийг олж авахаас илүүтэйгээр байгууллага ажилчдад ашиг тусаа өгөхийн тулд юу хийж чадах вэ, тэд хэрхэн, яагаад ажилладагийг ойлгоход анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн нэлээд хувьсгалт арга байсан.

 

АЖИЛТНЫ МЭДРЭМЖ БА ТУРШЛАГА

Өнөөдрийн анхаарал хандуулах зүйл бол ажилтны мэдрэмж ба туршлага юм. Танай байгууллагын ажилтнуудын хувьд тэдний мэдрэмж бол танайд ажиллах ямар байдгийг харуулсан бодит байдал юм. Байгууллагын үүднээс авч үзвэл, ажилтны мэдрэмж гэдэг нь ажилтнуудад зориулж бүтээсэн загвар буюу байгууллагын ажилтны талаарх итгэл үнэмшлийг харуулж байдаг бодит хандлага байдаг.  Өөрөөр хэлбэл компани нь ажилтнуудын ирэхийг хүсэн мөрөөддөг тийм байгууллагыг бүтээхийг хэлнэ.  Энэ нь байгууллагын соёл, технологи, бодит орон зай гэсэн гурван ангилалд хуваагддаг.

Анхаарах ёстой нэг чухал зүйл бол байгууллага ажилтнуудаа таньж мэдэхгүйгээр ажилтны экспериенсийг бүтээх боломжгүй.  Жишээ нь та аяллын агентлагт аялал захиалсан бол тэд таныг бүхэлд нь судалж, танд мартагдашгүй дурсамжийг бүтээхийн тулд бүх хэсэг дээр бодож төлөвлөдөг. Түүнчлэн та ажилтнууддаа эерэг мэдрэмжийг өгөх байгууллагыг бүтээхийг зорьж байгаа бол ажилтнуудаа зүгээр нэг мэдээд зогсохгүй, хүн бүрийг хувь хүний түвшинд нь ойлгож мэдэх шаардлагатай.

Хэрэгцээ болон бүтээмжид анхаарлаа хандуулж байсан цагаас хойш бид маш их замыг туулсан бөгөөд ажилчдын туршлага нь ажилтнууддаа дахин анхаарлаа төвлөрүүлж, байгууллагаа ирээдүй рүү чиглүүлэх боломжийг олгодог.

Та ажилтны мэдрэмжийн талаар илүү ихийг суралцахыг хүсвэл манай сustomeking consulting пэйж хуудас дээр зарлагдсан сургалтууд болон бусад сургалтыг сонирхоорой.

 

Эх сурвалж: Jacob Morgan

2023-11-25T08:50:45+00:00 Арван нэгдүгээр сар 25, 2023|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.