Ажил, хөдөлмөр өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Та үргэлж аливаа өөрчлөлтийн түрүүнд алхаж байхын тулд эдгээр ур чадваруудыг эзэмшихийг танд зөвлөж байна. Учир нь эдгээр чадваруудыг сургуулиудад тэр бүр заагаад байдаггүй.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд таны ажлын байрны тодорхойлолт одоогийнхоос өөр болсон байх боломжтой. Эсвэл, хэдхэн сарын өмнө огт байгаагүй тийм шинэ ажил ч нийгэмд аль хэдийнэ бий болсон байж болно. Өнөөдрийн ажлын байр болон ирээдүйн нөхцөл байдал технологийн хөгжил, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэргээс хамааран ихээхэн өөр болно гэдгийг АНУ-ын Ирээдүйг судлагч институтээс хийсэн судалгаанд өгүүлжээ.
Маш өндөр ур чадваруудыг нэгэн зэрэг шаардсан тийм хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ маш том болох бөгөөд урьд цагийн нийтлэг ажлууд нь бүгд автоматжина. Харин өндөр түвшний техникийн ур чадвар шаардсан ажлууд өндөр эрэлттэй хэвээр байх бөгөөд тэдгээрийг хийх ажиллах хүчин дутагдалтай байх болно. Ажилтан та үүнийг ойлгох, эс ойлгохоос үл хамааран таны одоо ашиглаж байгаа ур чадварын хэрэглэгдэх хугацаа нь өмнө нь байснаасаа ч илүү богино болно гэдгийг та ойлгоход илүүдэхгүй байх.
Хэрэв та ирээдүйд ч, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц нэгэн хэвээр байхыг хүсэж байгаа бол, дээрх байгууллагын гаргаж ирсний дагуу дараах 5 ур чадварыг эзэмших хэрэгтэй:
- ӨӨРИЙГӨӨ БРЭНД БОЛГОХ
Амжилттай байх нь таныг бусдаас ялгаруулж өгдөг бөгөөд таныг хэн бэ гэдгийг мөн хэн болохыг хүсэж байгааг тодорхойлсон тийм хүнийг та өөрөө бий болгох нь чухал байдаг. Үүний тулд нэр хүнд, итгэлцлийг бий болгохоос гадна таныг дагадаг хүмүүсийн хүрээллийг ч бий болгох нь чухал юм. Өөрийнхөө талаарх эерэг сэтгэгдлийг бүрдүүлэх нь соёл нь хамгийн сайн тохирох тийм байгууллагад ажилд ороход ч тустай. Мөн түүнчлэн таны хамтран ажиллагч нар, клиентүүд, менежерүүд ч танд итгэлийг үзүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй юм.
Өөрийгөө брэнд болгохын тулд бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь нийгмийн сүлжээнд хэр танилтай, олон дагагчтай болсныг шалга. Таны дүр төрх таны ажиллахыг сонирхож байгаа байгууллагад таныг мэргэжлийн, өнгө зүстэй, тохирохуйц харагдуулах ёстой. Үүнээс гадна, танд хувийн ментор, зөвлөгч, итгэмжит найз байвал таны нэр хүндийнг өргөхүйц байдлаар сайн дүгнэлт ч өгөх боломжтой.
Хувийн брэндийг хөгжүүлэхэд анхаарах ёстой өөр нэг зүйл нь таны хувийн амжилтууд болон таны зан ааш, хувь хүний шинж чанарууд юм. Эдгээрийг пайзнууд гэж нэрлэж болно. Таны нэр хүндийн портфолиог бүрдүүлж байгаа гол ур чадваруудын нэг юм. Эдгээр нь таныг санхүүгийн хувьд бие даасан, эсвэл бүтээлч нэгэн гэдгийг харуулах болно.
- ЦАХИМ МЭДЛЭГ
Цахим өөрчлөлт шинэчлэлт нь бүхий л салбарт нөлөөлж байгаа бөгөөд машин техниктэй ойр, түүний талаарх боломжийн мэдлэгтэй байх нь хамгийн чухал 5 ур чадварын нэг нь юм. “Технологи мөддөө бидний амьдралаас холдохгүй. Хуучин энэ бол ердөө л нэг хэлтэс, газар байсан бол, одоо дэлхий бүхэлдээ технологи болж хувирсан” гэж Миллис (Ирээдүйг тодорхойлогч институтын эрдэмтэн) хэлжээ. Та хүн болон роботууд, ботуудыг хамтад нь нэгтгэж хэрхэн ажиллуулах талаар мэдэх шаардлагатай болно. “Таны AI туслахууд тав тух, үр ашигтай байдлыг амлах бол тэднээр хэрхэн илүү ихийг хийлгэх вэ гэдгийг та мэдэж, сэтгэх ёстой болно. ”
- ХАМТРАГЧ НАР
Орчин цагийн эдийн засгийн чиг хандлага нь , компаниуд гаднаас үйлчилгээ авах, аутсорсинг хийх чиглэлд явж байгаа учраас өөрийн гэсэн хамтрагч нартай байх нь чухал болж байна. Танд олон талын худалдаа арилжааг хийх чадвар шаардлагатай болно. Нээлттэй, хувийн, эсвэл нийтийн бараа бүтээгдэхүүн гэх мэт. Дэлхий үргэлж л хэлбэрээ өөрчилж байдаг учраас өөрийн хүсэж байгаа тэр хэлбэрийг бүтээхийн тулд яг л загвар зохион бүтээгч шиг сэтгэх хэрэгтэй.
Карьерээрээ амжилттай бүтээж, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд өөрийн танил тал, нетворктой байх нь чухал. Шинэ ажилтай болохын тулд нетворк, харилцаа холбоотой байх нь хамгийн чухал гэдэг нь олонтаа батлагдсан зүйл билээ.
- НАРИЙН ТӨВӨГТЭЙ БАЙДЛЫН УЧРЫГ ОЛОХ ЧАДВАР
Нарийн төвөгтэй байдал нь эмх замбараагүй харагдаж болох ч, та цэгүүдийг хооронд нь холбож шинэ замуудыг бүтээх чадвартай байх шаардлагатай. Аливаа зүйлд хурдан дасан зохицох нь өөрчлөлтүүдтэй хөл нийлж алхахад тусална.
Танд хэрэгцээтэй ур чадваруудыг та аль болох хурдан өөрийн болгож, суралцах хэрэгтэй. Өөрчлөлттэй зэрэгцэн алхахын тулд та өөртөө шинэ ур чадваруудыг хөгжүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй.
Заримдаа шинэ ур чадварыг эзэмшихийн тулд байр сууриа доошлуулаад, дараа нь эргээд гарах нь ч дээр байдаг.
- УЯН ХАТАН ЧАНАР
Уян хатан чанарыг бид ихэвчлэн хувийн амьдралынхаа асуудал, бэрхшээлийг даван туулахтай холбоотойгоор ойлгодог. Харин бизнесийн орчинд авч үзвэл, уян хатан чанар нь танд саад бэрхшээлийг шийдэл ба боломжууд болгон хувиргахад тусалдаг гэж профессор Charlotte Westerhaus-Renfrow хэлсэн.
“Ийм зүйл хийдэг ажилтнууд бол үнэхээр үнэ цэнэтэй, учир нь тэд ажлын байран дээрээ бизнесийн инновацийн соёлыг нэмэгдүүлж байдаг. Өөрчлөгдөн шинэчлэгдэж чаддаггүй компани бол уян хатан шинж чанаргүй бөгөөд, тэд ихэвчлэн амжилтгүй байдаг” гэж тэрээр хэлсэн.
Уян хатан чанараа нэмэгдүүлэх шилдэг арга зам бол сөрөг нөхцөл байдал дунд ч, эерэг боломжуудыг харах явдал юм. Өөрийгөө уян хатан хүмүүсээр хүрээлүүл, учир нь тэд таныг босгох болно.
Сэтгэгдэл үлдээх