БАЙГУУЛЛАГАА ХЭРХЭН ЁС ЗҮЙТЭЙ БОЛГОХ ВЭ?

Ямар ч өө сэвгүй, төгс төгөлдөр компани  гэж  байхгүй. Учир нь ямар ч хүн төгс төгөлдөр биш. Үнэндээ, нэг бол сайн, эсвэл нэг бол муу хүн гэж байдаггүй, харин сайныг ч, мууг ч үйлдэх боломжтой  хүн л гэж байдаг. Тийм учраас байгууллагууд ажилтнуудаа сайн хүн байх боломжийг олгосон, сайныг үйлдэхэд нь амархан байх тийм тогтолцоог л бий болгохын төлөө зорих ёстой. Энэ нь ёс зүйн зарчмуудыг стратеги болон бодлого журмуудынхаа суурь болгож, ёс зүйг дээдэлдэг гэдгээ харуулах юм. Жишээ нь, ёс зүйтэй үйлдэл хийсэн ажилтнуудаа төрөл бүрийн аргаар шагнан, урамшуулахаас гадна, өдөр тутамдаа ёс зүйтэй байх хэм хэмжээг тогтоох боломжтой.  Ингэснээр, байгууллагын ажилтнуудыг бүгдийг нь ариун тэнгэр элчүүд болгож чадахгүй ч гэсэн, хүмүүст ёс зүйтэй байх боломжтой гэдгийг ойлгоход нь туслах юм.

Үнэлгээний системтэйгээ холбож өгөх

Америкийн алдарт Johnson&Johnson компани, захирлуудаа 360 хэмийн үнэлгээгээр үнэлдэг бөгөөд энэ нь дөрвөн гол хэсгээс бүрддэг. Үүнд, үйлчлүүлэгч, ажилтан, нийгмийн бүлэг хүмүүс, хувь эзэмшигчиддээ өөрийгөө зориулсан байдлууд багтдаг. Үнэлгээний асуумжууд дотор дараах асуумжууд  байдаг. “Тухайн захирал байгууллагынхаа уриа үгийг дэлгэрүүлж, түүнд өөрийгөө хэр зориулдаг вэ?” “Тухайн захирал аливаа ёс зүйгүй үйлдэлтэй хэр сайн нүүр тулдаг вэ?” ”Тухайн захирал шударга, ёс зүйтэй байх тийм орчин нөхцлийг хэр сайн бий болгож чаддаг вэ?” Энэ үнэлгээний асуултууд нь байгууллага ёс зүйтэй байдалд ямар өндөр ач холбогдол өгч байгаа вэ гэдгийг илтгэж байгаа юм.

Ажлын ярилцлагын асуултаараа дамжуулж, үнэт зүйлсээ харуулах

Анхны сэтгэгдэл хамгийн чухал бас хүчтэй байдаг. Ихэнх ажил горилогч нарын хувьд аливаа байгууллагын үнэт зүйлсийг ажилд орох үйл явц дундуур явж байхдаа олж хардаг. Жишээ нь Fortune100-д багтдаг нэг компани ажлынхаа ярилцлагад асуулт оруулахдаа байгууллагынхаа үнэт зүйлтэй холбосон асуултуудыг оруулж өгсөн байдаг. Жишээ нь, үйлчлүүлэгчийг нэгдүгээрт тавьдаг энэ байгууллага, ажил горилогчоос, “Та үйлчлүүлэгчийнхээ илэрхийлээгүй хэрэгцээг илрүүлж, түүнд нь тусалсан тийм тохиолдол таны өмнөх ажлын туршлагад бий юу? Энэ талаар хуваалцаач” гэж асуусан байдаг.  Мэдээж энэ асуулт тухайн хүнийг үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцдаг эсэхийг тодорхойлж чадах эсэхийг мэдэхгүй ч, хамгийн гол нь тухайн асуулт нь өөрөө байгууллагын хувьд юу чухал вэ гэдгийг ажил горилогчид харуулж өгч байгаа юм. Энэ бол ёс зүйд анхаарлаа хандуулахад хүргэж байгаа том тогтолцооны нэг л хэсэг юм.

Байгууллагууд буруу зүйл хийсэн, үйлдсэн хүмүүстээ арга хэмжээ авдаг боловч, ёс зүйтэй алхмуудыг хийсэн хүмүүсийг хийх ёстой зүйлээ л хийсэн болохоос гавъяа авахаар зүйл хийсэн гэж үздэггүй. Тэгвэл, сайн зүйл хийж байгаа байдлыг нь ч бас урамшуулж, төрөл бүрийн аргаар шагнаж байх нь ажилтнуудад илүү ёс зүйтэй, зөв үйлдлүүдийг хийхэд нь дэм болдог.

Эх сурвалж: HBR

2019-06-06T12:11:51+00:00 Зургадугаар сар 6, 2019|Категори: Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.