ХАМГИЙН ИХ ХАЙРЛАГДСАН БРЭНДҮҮД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ИНГЭЖ ТАТДАГ

Хүмүүс аливаа шийдвэрүүдийг гаргахдаа, мөн сонголт хийхдээ өөрийн үнэт зүйлс дээр суурилан сонголт хийдэг ажээ. Учир нь хүн бүрд өөрийн гэсэн үнэт зүйлс, мөн сэтгэлийн хэрэгцээ гэж байдаг. Тэгвэл сайн маркетингийн мэргэжилтнүүд болон хэрэглэгчийн мэдрэмж хариуцсан мэргэжилтнүүд тухайн цаг үед, хэрэглэгчдийнх нь хувьд юу хамгийн чухал байгааг маш сайн мэдэрч, түүнд нь тохирсон үйлчилгээ, брэндийн стратеги, коммуникацийг сонгон үйлчилгээ үзүүлж чаддаг нь тэдний амжилтын нууц юм.

LENS буюу Live Emotional Needs System- нь хүмүүсийн сэтгэл  хөдлөлийн бодит хэрэгцээг тодорхойлох систем бөгөөд энэ аргачлалыг компаниуд ихээр хэрэглэх болсон. Үүнийг ашиглан хэрхэн амжилттай ажиллаж байгаа талаар зарим нэг жишээг хуваалцъя.

Хүмүүст аливаа шийдвэрийг гаргахад нөлөөлдөг хамгийн чухал суурь сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь дараах зургаан хэрэгцээ ажээ. Үүнд, Тодорхой байдал;  Төрөл зүйл; Ач холбогдол;  Оруулах хувь нэмэр; Өсөлт Хөгжил; Хайр багтана.

Тэгвэл хэрэглэгчдийнхээ эдгээр сэтгэл хөдлөлийн хэрэгцээн дээр суурилан компаниуд үйлчилгээний стратегийг хэрхэн өөрчлөн амжилттай ажиллаж байгаа жишээг харцгаая.

2019 оны эхээр 10,000 хэрэглэгчээс авсан  нэгэн судалгаагаар  42 шилдэг брэнд дээр санал асуулга авахад хамгийн өндөр үнэлгээг Netflix болон Dove брэндүүд авсан бол удаах нь PayPal, Samsung, Lego нар эхний тавд оржээ.

 Хамгийн алдартай брэндүүд нь хүмүүсийн сэтгэлийн хөдлөлийн хэрэгцээнд нөлөөлдөг

Шилдэгт багтсан Netflix брэндийг авч үзвэл, тус брэнд нь үзэгчдийн өөрчлөгдөж буй сэтгэл хөдлөлийн хэрэгцээг маш сайн мэдэрч хариу үзүүлдгээрээ үнэ цэнэтэй болж чадсан.  Уламжлалт брэндүүд болох  Sky, Virgin Media тэр бүү хэл Netflix ч  хүмүүсийн  өөрчлөлт, сэтгэл догдлол, сонирхлыг тодорхойлогч Төрөл зүйл гэсэн сэтгэл хөдлөлийн хэрэгцээн дээр нь дөрөөлж ажилладаг байсан. Тийм ч учраас  контент нийлүүлэгчид контентынхоо төрөл зүйл дээр өрсөлдөх болсон бөгөөд төрөл бүрийн жанрын контентүүдийг бүтээхэд анхаарсан.  Харин Netflix цаг үеэ мэдэрч, залуучуудын дунд маш их үгүйлэгдэж байгаа “Өсөлт хөгжил” гэсэн хэрэгцээн дээр нь суурилж стратегиа шинэчилсэн. Netflix илүү оригинал контентыг санал болгож эхэлсэн. Үүний нэг жишээ нь саяхан  гарсан ‘Fyre’  (урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм ч их нэр алдарт гараагүй хөгжмийн наадам), Формула 1: Амьд гарах хүслэн, Дэвид Аттенбороудын ‘Бидний Гараг’ зэрэг онцгой баримтат кинонуудыг цацаж эхэлсэн явдал юм. Үүгээрээ тэд шинэ түүх, шинэ харах өнцгийг хүмүүст танилцуулж байна. Тэд өөрсдийн контентоороо дамжуулж хүмүүст шинэ бодол санааг өдөөх зорилготой бөгөөд энэ нь ч  дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй хэрэглэгчдийг улам их татаж байна.   Өнөөдрийн байдлаар Netflix нь “Хүмүүст шинэ зүйлийг сурахад эсвэл нээлт хийхэд нь тусалдаг” (18-29 насны залуу хүмүүст зориулсан хамгийн чухал сэтгэл хөдлөлийн хэрэгцээ)  шинж чанар бүхий  үзвэр үйлчилгээний брэндүүдийн дунд хамгийн өндөр үнэлгээг аваад зогсохгүй  Их Британид хүмүүсийн хамгийн хайртай энтертейнмент брэнд болоод байна. DOVE брэндийн хувьд нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, тэдгээрийг нь хангахад брэндүүдийн гүйцэтгэх үүргийг маш сайн ойлгодог.  2004 онд Жинхэнэ Гоо Сайхан хэмээх аяныг амжилттай зохион байгуулснаас хойш тогтмол энэхүү концепцоо шинэчилсээр ирсэн бөгөөд брэндийн зорилгыг хамгийн сайн тодорхойлогч болж чадсан.  Тус брэнд нь Их Британийн хамгийн их “Сайн үйл хийдэг брэнд” гэсэн үнэлгээг авсан.  Гэхдээ хамгийн хүчирхэг брэндийн зорилго нь хэрэглэгчдийн амьдралд бодит өөрчлөлтийг бий болгоход оршдог. Dove-ийн хувьд Жинхэнэ Гоо Сайхан хэмээх мессеж нь хүмүүст маш хүчтэй  сэтгэл хөдлөлийг  бий болгодог бөгөөд үүгээрээ тэд  “Хүмүүст өөрийнх нь талаар сайхан сэтгэгдэл төрүүлдэг брэнд” гэсэн шалгуурыг мөн л тэргүүлж чадсан юм. Энэ бол Хувь нэмрээ оруулах  гэсэн сэтгэл хөдлөлийн үндсэн хэрэгцээний нэг хэсэг юм.

Хэрэглэгч төвтэй технологийн брэндүүд 

Бизнесийн олон салбарууд хэрэглэгч төвтэй технологийг ашиглан үйлчилгээнд хувьсал хийх болсон.  Жижиглэн худалдааны салбарт Amazon брэнд  Boots, M&S, Primark, ASOS болон Tesco-г гүйцэж брэндийн нэр хүндээрээ манлайлж байна.   Amazon нь  хувьчилсан үйлчилгээний ​​анхдагч гэдгээрээ алдартай. Энэ нь Amazon компанид жижиглэн худалдааны бизнест манлайлах гол хүчин зүйл нь болсон.  Маш их сонголтон дунд байгаа орчин цагийн хэрэглэгчид  Amazon өөрийнх нь захиалсан ямар ч  бүтээгдэхүүнийг найдвартай хүргэнэ гэдэгт бат итгэдэг. Энэ бол сэтгэл хөдлөлийн “Тодорхой байдал”  гэсэн элемент бөгөөд тав тух, итгэл, аюулгүй байдлаар тодорхойлогддог. Энэ сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь  бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн дунд хамгийн өндөр байдаг байна.  Ресторан, хоолны үйлчилгээний салбар ч  технологийг ашиглан хувьсгал хийж байгаагийн нэг жишээ бол Just Eat брэнд юм. Тус брэнд  аль хэдийнэ МакДональд брендийг гүйцэж, хэрэглэгчдийн хамгийн дуртай хоолны үйлчилгээний брэнд болж чаджээ.  Netflix нь ТВ контентоор дамжуулан хүмүүст гэрээсээ дэлхийг таньж мэдэх боломжийг олгодогтой адил, Just Eat ба Deliveroo зэрэг онлайн  хоолны үйлчилгээний брэндүүд нь хүмүүст цоо шинэ, содон хоол хүнсийг онлайнаар сонгон хэрэглэх боломжийг олгож байна.  Тэгвэл “Төрөл зүйл” гэсэн сэтгэл хөдлөлийн   хэрэгцээн дээр дөрөөлж бизнесээ явуулдаг, тэр дундаа  сэтгэл хөдөлгөм байдлыг үнэлдэг, өөр өөр зүйлийг туршиж үзэх сонирхолтой 16-24 насныханд зориулж үйлчилгээ үзүүлдэг  McDonalds брэнд JustEat брэндэд гүйцэгдээд байна. Гэсэн хэдий ч JustEat нь зах зээлээ Deliveroo брэндээс хамгаалах сорилттой тулгарсаар байна. Тус брэнд нь “Өсөлт хөгжил” гэсэн сэтгэл хөдлөлийн хэрэгцээн дээр суурилж бизнесээ явуулж байгаа юм. Deliveroo нь “бидний сонголтууд”, “эрүүл сонголтууд” гэх мэт үйлчилгээнүүдээрээ дамжуулж шинэ зүйлийг туршиж үзэх дуртай хүмүүсийг улам бүр өөртөө татаж байна.

Дээрх жишээнүүд нь бизнесүүдийн үйлчилгээндээ нэвтрүүлж буй стратегиудын цөөн жишээ бөгөөд хэрэглэгч дээр төвлөрөх гэдэг нь зөвхөн маркетингийн сурталчилгааны үг төдий биш гэдгийг батлан харуулж байгаа юм.  Хэрэглэгчидтэйгээ хамгийн сайн холбогдож чадсан брэндүүд бол зорилтод хэрэглэгчдийнхээ сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь хамгийн сайн ойлгож чадсан брэндүүд байдаг.

Амжилттай ажиллахын тулд хэрэглэгчдээ “Millennials” буюу мянганы гэх мэт хүн ам зүйн ерөнхий ангиллаар авч үзэх биш, харин тэдний сэтгэл хөдлөлийн хэрэгцээн дээр нь суурилж, тохирсон үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь үе үе өөрчлөгддөг учраас компаниуд хэрэглэгчдийнхээ зүрхний цохилтыг нь тухай бүрд нь сайтар мэдэрч, стратегиа өөрчилж, тохиргоо хийх нь таныг хоцрогдохоос сэргийлж чадна.

Танай компанийн зорилтод хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээ юу вэ? Тэдний хүлээлт ба хэрэгцээнд  нийцүүлэн та үйлчилгээгээ хэрхэн шинэчлэх боломжтой вэ? Хэрэглэгчдийнхээ сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь ойлгож, шинэ стратеги хэрэгжүүлэхийг хүсэж байвал та contact@customerking.mn хаягаар хандаарай.

2019-08-13T08:22:10+00:00 Наймдугаар сар 13, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.