МЯНГАНЫ МЕНЕЖЕРҮҮД АЖЛЫН ОРЧИНГ ӨӨРЧИЛЖ БАЙГАА 4 АРГА ЗАМ.

“Мянганыхан анхаарал, халамжийн төвд байх дуртай.”

” Мянганыхан нийгмийн сүлжээнд донтсон байдаг.”

“Мянганыхан  авокадотай шарсан талх идэж амь зогоодог.”

Мянганы үед хамаардаг хүмүүсийг хэрхэн удирдах талаар олон нийтлэл мэдээлэл байдаг боловч мянганы менежерүүд ажлын орчиндоо ямар нөлөө үзүүлж байгаа талаар төдийлөн мэдээлэл байдаггүй.

Тэгвэл мянганыхан гэж хэн бэ? Тэд бол 1981-1996 оны хооронд төрсөн хүмүүс бөгөөд 2016 оноос хойш ажиллах хүчний дийлэнх хувийг  эзэлж байна. Мянганы үе дотрооо хамгийн ахмадууд нь 40 нас хүрч байгаа бөгөөд  дунд түвшний удирдах албан тушаалыг маш хурдтайгаар эзэлж байна. Харин цөөн хувь нь дээд шатны удирдах албан тушаалд очиж байна.   Зарим нэг газар мянганыхан  Gen Xers-ийг удирдаж, тэр ч байтугай Baby boomers үеийнхнийг ч удирдан ажиллаж байна.

Мянганыхны удирдлагын арга барил нь өмнөх үеийнхээс эрс өөр байгаа бөгөөд ажлын байрны харилцааны хэв маяг, санал шүүмж өгөх байдал, багаар ажиллах дүрмийг эрс өөрчилж байна.  Тэгвэл тэдний  бий болгож байгаа хамгийн том өөрчлөлтийг  дараах 4 хэсгээс харцгаая:

1.      БАЙНГЫН САНАЛ ШҮҮМЖ: 2015 онд SHRM-д гарсан нийтлэлээр ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ  ямар ч үр дүнгүй, үхмэл зүйл гэж  цохон тэмдэглэсэн. Мөн зарим нэг мэргэжилтнүүд жил тутмын гүйцэтгэлийн үнэлгээ нь зөвхөн хүмүүсийн цагийг үрэн таран хийгээд зогсохгүй “бизнесийн бодит үр дүнтэй ямар ч холбоо хамааралгүй” болохыг тэмдэглэжээ. Яг энэхүү нийтлэл бичигдсэнээс хойш, таван жилийн дараа буюу өнөөдөр мянганы менежерүүд жилд 1-2 удаа хийдэг гүйцэтгэлийн үнэлгээг бүрмөсөн халж, харин оронд нь ажилтнууддаа байнгын санал шүүмж өгч, төсөл тус бүр дээр суурилсан үнэлгээг хийж эхэлж байна. Мянганыхан долоо хоног бүр, эсвэл хоёр долоо хоног тутамд ажилтнуудтайгаа уулзалт хийхийг илүүд үздэг бөгөөд энэ нь ажилтнуудад зорилтууддаа хүрэхгүй алдахаас нь өмнө алдааг нь засаж залруулахад тус болдог байна.  Тэд мөн аливаа асуудал гарах үед ажилтандаа тэр дор нь санал шүүмж өгч, коучинг хийдэг. Ялангуяа цалин нь гүйцэтгэлтэй холбоотой байдаг борлуулалтын салбарт энэ арга нь аль аль талдаа хамгийн сайн шийдэл болж байна.

2. ВИРТУАЛ МЕНЕЖМЕНТ: Хүссэн газраасаа хүссэн үедээ ажиллах боломжтой болсон өнөө үед, виртуал багийг бүрдүүлэн удирдах чадвар нь удирдагч хүнд байх ёстой чухал ур чадвар юм. Дижитал ертөнцийн анхдагч хэрэглэгч болохын хувьд мянганыхан олон янзын платформ дээр харилцаа холбоог бий болгож чаддаг.  Тэд эдгээр виртуал сувгуудыг санал шүүмж хүлээж авах, коүчинг хийх, төслийн менежментэд ашиглах, газарзүйн болон цагийн өөр бүсэд баг бүрдүүлэхэд хялбар ашиглаж чаддаг. Өмнөх үеийн менежерүүдтэй харьцуулахад мянганы менежерүүд алсын зайнаас ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг бөгөөд, одоо байгаа ажилтнуудаа оффисоос гадуур ажиллуулах нь элбэг байдаг гэж 2019 оны Upwork судалгааны тайланд дурджээ.

3. ӨРСӨЛДӨХӨӨС  ИЛҮҮ ХАМТАРЧ АЖИЛЛАХ: “Би би гэж орилдог  үеийнхэн” боловч тэд бас багаар хамгийн сайн ажиллаж чаддаг үе юм. Тэд ганцаараа өрсөлдөж ажиллахаас илүү хамтаараа ажиллахыг илүүд үздэг.  Хязгааргүй мэдээлэл тэдний хурууны доор байдаг бөгөөд, нэг хүнд ч бүх хариулт байх боломжтой гэж үздэг мянганы удирдагчид баг доторх ялгаатай байдлыг хамгийн сайн ойлгож, хүлээн зөвшөөрдөг.  Эрс ялгаатай хүмүүсээс бүрдсэн багууд нь  ижил төстэй хүмүүсээс бүрдсэн багаас инноваци гаргах, чанартай шийдвэр гаргах, компанийн гүйцэтгэл тал дээр хавьгүй өндөр гүйцэтгэлтэй байдаг.

4. ҮНЭТ ЗҮЙЛС: Мянганыхан  өмнөх аль ч  үеийнхээс илүү өөрсдийнх нь үнэт зүйлийг тусгасан тийм компанид ажиллахыг хүсдэг. Учир нь тэдний хувьд ажил нь үнэхээр утга учиртай байх шаардлагатай. Энэ байдал нь тэдний удирдлагын арга барилд  илэрдэг бөгөөд тухайлбал, ажилтнууддаа үүрэг даалгавар өгөхдөө ажил үүргийг нь компанийн эрхэм зорилго, зорилтуудтай уялдуулдаг.  Тиймээс мянганы менежерийн хувийн амьдралынх нь үнэт зүйлс нь компанийхтай нь  зохицож байвал, тэд маш  их эрч хүч, хүсэл эрмэлзэлтэйгээр манлайллыг бий болгож, багийг шинэ түвшинд хүрч ажиллахад сэнхрүүлж чаддаг.   Алслагдсан багуудыг бий болгохоос эхлээд санал шүүмжийг газар дээр нь шуурхай өгөх байдлаараа мянганы менежерүүд ажлын байрны уур амьсгалыг эрс өөрчилж байна. Ялангуяа эжайл ажиллах хүчин, технологийн чиг хандлагыг маш хурдан сурч, ашиглах тэдний чадвар нь компаниудыг маргааш ирэх сорилтуудад бэлтгэх гол түлхүүр болж байна.

Эх сурвалж: Forbes

2019-12-05T00:56:27+00:00 Арван хоёрдугаар сарын 3, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.