ЖИЖИГ ЗУРШЛЫГ ӨӨРТӨӨ БИЙ БОЛГОЖ АМЖИЛТАНД ХҮРЭХ НЬ

Биднээс зан байдал, зуршлаа өөрчлөхийг шаардсан аливаа асуудлуудтай нүүр тулгарахдаа  бид өөртөө хэт том зорилгыг тавьдаг  бөгөөд ихэвчлэн бүтэлгүйтдэг. Жишээ нь турах том зорилго тавьдаг ч, хоолны дэглэмээ удаан барьж чадахгүй алдана. Нөгөө талаар өндөр амжилтанд хүрэхийн тулд бид илүү том зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээдэг.  Үнэндээ хэт том зорилгууд нь хүнийг тухайн зүйлийг хийхэд өдөөхөөс илүүтэй эсрэгээрээ маш том ачаа дарамт болдог. Учир нь бидний өдөр тутмын завгүй амьдрал дунд тэдгээр зорилгуудыг биелүүлэхэд маш их хичээл чармайлт гаргах шаардлагатай болдог.  Энэ нь бидэнд хүндрэлийг үүсгэж, бид тухайн зорилго өөд урагш алхахын оронд харин ч хойш ухардаг.

Том мөрөөдөж мөрөөдөх нь гайхалтай боловч,  том амжилтанд хүрэхийн тулд бага зүйлээс буюу жижиг зуршлуудыг өөртөө бий болгож эхэлвэл амжилтанд хүрдэг.  Бичил, жижиг зуршлууд нь том зуршлын бүрэлдэхүүн хэсэг болдог. Жишээлбэл, та спот зааланд хичээллэх зорилготой байгаа бол, юуны түрүүнд өглөө бүр, биеийн тамирын хувцасаа бэлдээд өглөө гэрээс гарахад яг нүдэн дээр ил, авч явахад бэлэн байх ёстой.  Дараа нь зааланд ороод хувцсаа солиод  өдөр бүр 10 минут гүйлтийн зам дээр алхах бичил зуршлыг өөртөө бий болго. Нэг л мэдэхэд та байнгы зааланд хичээллэдэг зуршилтай болсон байна.

Жижиг зуршлуудаар дамжуулан амьдралдаа томоохон өөрчлөлт хийх тухай олон ном, зохиолууд байдаг боловч, олон хүмүүс одоо ч гэсэн жижиг зуршлуудыг амьдралдаа бий болгоход нэлээд бэрхшээлтэй учирсан хэвээр байна.

Заримдаа маш багахан өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа оруулахад хүртэл бэрхшээлтэй байдаг.  Тиймээс бичил зуршлуудыг өөртөө шинээр бий болгож амжилтанд хүрэхийн тулд та дараах таван алхамыг хийж үзээрэй.

Маш жижигхэн зуршлыг бодож сонго.

Жишээ нь нь та ном уншдаг  зуршлыг өөртөө бий болгох гэж байвал, өдөрт 15 минут ном унших зуршлыг бий болгох зорилгыг тавьж болно. Дасгал хийдэг, фит  болно гэвэл өдөрт 2 минут дасгал хийж эхэлж болно.

Жижиг зуршлууд нь хийхэд амархан байх ёстой

Яагаад хамгийн эхлээд өөртөө бичил зуршлыг бий болгох вэ гэвэл, аливаа зуршил нь анх хийхэд маш амархан юм байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх ёстой. Ингэснээр та тухайн зүйлийг хийхгүйн тулд өөр ажлыг хойшлуулах шаардлагагүй болно. Амархан учраас та заавал хийнэ. Нөгөө талаар шинэ зуршлаа өдөр тутам хийдэг бусад зүйлсийнхээ хажуугаар зэрэгцүүлээд хийвэл бүр ч тохиромжтой. Жишээ нь, кофе буцалж байх хооронд 2 минутын бясалгалаа хийж болно.  Нэг параграф унших зорилготой бол, үүнийгээ шүдээ угааж байхдаа ч үйлдэж болно.

Өөрийн явцыг хянах.

“Юуг хэмжинэ, тэр зүйл хийгдэнэ” гэсэн үг байдаг. Та өдөр тутмын хийсэн ажлуудаа хийсэн гэж тэмдэглэдэг шиг, шинээр хэрэгжүүлж буй зуршлуудаа амжилттай хэрэгжүүлсэн бол, хийсэн гэж тэмдэглэх нь танд урам болж, тухайн зуршлыг дахин хийх хүсэл төрнө. Харин хийгээгүй бол, танд харамсах, өөрийгөө буруутгах мэдрэмж өгөх учраас, та яаж ийж байгаад хичээж хийнэ.

Удаан хугацаанд тогтвортой байгаарай.

Жижигхэн зуршлыг бий болгох нь хэцүү байдаг бол, түүнийг хийсэн хэвээр байх нь бүр ч илүү хэцүү байдаг. Жишээ нь нэг хүний  зорилго болгосон бичил зуршил нь өдөрт хоёр удаа гэдэсний суниалт хийх байсан бөгөөд тэрээр 10 өдөр дараалж хийснийхээ дараа удалгүй, тухайн зуршлаас уйдаж эхэлсэн. Тиймээс тэрээр суниалтаа 5 болгож нэмэгдүүлж, улмаар бага багаар нэмэгдүүлсээр байсан. Энэ нь ч үр дүнтэй байсан. Тиймээс та жижиг зуршлаасаа уйдаж эхэлвэл, үүнийг зөвхөн 10% -иар нэмэгдүүлээд хийгээд үзээрэй.

Хэн нэгний өмнө хариуцлага хүлээ.

Өдөр бүр таныг нэг догол мөр ном уншсан, эсвэл хоёр удаа суниасан эсэхийг тань хянах хэн нэгэн хүнийг олох ёстой нь жаахан хачирхалтай санагдаж болно. Гэвч  таныг дэмжиж, шинэ зуршлыг хэрэгжүүлэхэд хянаад, хариуцлага тооцох хүн дэргэд чинь байвал та шинэ зан байдал, зуршлыг илүү хурдтайгаар өөртөө бий болгож чадна.   Тэр ч бүү хэл, өөртэйгээ адилхан шинэ зуршлыг бий болгох гэж байгаа бүлэг хүмүүстэй нэгдэж, асуудлаа ярилцвал илүү үр дүнтэй.

Та жижиг зуршлуудыг бий болгож байж, л том өөрчлөлтийг бий болгож амжилтанд хүрнэ.

Биднээс зан байдлаа өөрчлөхийг шаардсан аливаа асуудлуудтай нүүр тулгарахдаа  бид өөртөө хэт том зорилгыг тавьдаг  бөгөөд ихэвчлэн бүтэлгүйтдэг. Жишээ нь турах том зорилго тавьдаг ч, хоолны дэглэмээ удаан барьж чадахгүй алдана. Нөгөө талаар өндөр амжилтанд хүрэхийн тулд бид илүү том зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээдэг.  Үнэндээ хэт том зорилгууд нь хүнийг тухайн зүйлийг хийхэд өдөөхөөс илүүтэй эсрэгээрээ маш том ачаа дарамт болдог. Учир нь бидний өдөр тутмын завгүй амьдрал дунд тэдгээр зорилгуудыг биелүүлэхэд маш их хичээл чармайлт гаргах шаардлагатай болдог.  Энэ нь бидэнд хүндрэлийг үүсгэж, бид тухайн зорилго өөд урагш алхахын оронд харин ч хойш ухардаг.

Том мөрөөдөж мөрөөдөх нь гайхалтай боловч,  том амжилтанд хүрэхийн тулд бага зүйлээс буюу жижиг зуршлуудыг өөртөө бий болгож эхэлвэл амжилтанд хүрдэг.  Бичил, жижиг зуршлууд нь том зуршлын бүрэлдэхүүн хэсэг болдог. Жишээлбэл, та спот зааланд хичээллэх зорилготой байгаа бол, юуны түрүүнд өглөө бүр, биеийн тамирын хувцасаа бэлдээд өглөө гэрээс гарахад яг нүдэн дээр ил, авч явахад бэлэн байх ёстой.  Дараа нь зааланд ороод хувцсаа солиод  өдөр бүр 10 минут гүйлтийн зам дээр алхах бичил зуршлыг өөртөө бий болго. Нэг л мэдэхэд та байнгы зааланд хичээллэдэг зуршилтай болсон байна.

Жижиг зуршлуудаар дамжуулан амьдралдаа томоохон өөрчлөлт хийх тухай олон ном, зохиолууд байдаг боловч, олон хүмүүс одоо ч гэсэн жижиг зуршлуудыг амьдралдаа бий болгоход нэлээд бэрхшээлтэй учирсан хэвээр байна.

Заримдаа маш багахан өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа оруулахад хүртэл бэрхшээлтэй байдаг.  Тиймээс бичил зуршлуудыг өөртөө шинээр бий болгож амжилтанд хүрэхийн тулд та дараах таван алхамыг хийж үзээрэй.

Маш жижигхэн зуршлыг бодож сонго.

Жишээ нь нь та ном уншдаг  зуршлыг өөртөө бий болгох гэж байвал, өдөрт 15 минут ном унших зуршлыг бий болгох зорилгыг тавьж болно. Дасгал хийдэг, фит  болно гэвэл өдөрт 2 минут дасгал хийж эхэлж болно.

Жижиг зуршлууд нь хийхэд амархан байх ёстой

Яагаад хамгийн эхлээд өөртөө бичил зуршлыг бий болгох вэ гэвэл, аливаа зуршил нь анх хийхэд маш амархан юм байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх ёстой. Ингэснээр та тухайн зүйлийг хийхгүйн тулд өөр ажлыг хойшлуулах шаардлагагүй болно. Амархан учраас та заавал хийнэ. Нөгөө талаар шинэ зуршлаа өдөр тутам хийдэг бусад зүйлсийнхээ хажуугаар зэрэгцүүлээд хийвэл бүр ч тохиромжтой. Жишээ нь, кофе буцалж байх хооронд 2 минутын бясалгалаа хийж болно.  Нэг параграф унших зорилготой бол, үүнийгээ шүдээ угааж байхдаа ч үйлдэж болно.

Өөрийн явцыг хянах.

“Юуг хэмжинэ, тэр зүйл хийгдэнэ” гэсэн үг байдаг. Та өдөр тутмын хийсэн ажлуудаа хийсэн гэж тэмдэглэдэг шиг, шинээр хэрэгжүүлж буй зуршлуудаа амжилттай хэрэгжүүлсэн бол, хийсэн гэж тэмдэглэх нь танд урам болж, тухайн зуршлыг дахин хийх хүсэл төрнө. Харин хийгээгүй бол, танд харамсах, өөрийгөө буруутгах мэдрэмж өгөх учраас, та яаж ийж байгаад хичээж хийнэ.

Удаан хугацаанд тогтвортой байгаарай.

Жижигхэн зуршлыг бий болгох нь хэцүү байдаг бол, түүнийг хийсэн хэвээр байх нь бүр ч илүү хэцүү байдаг. Жишээ нь нэг хүний  зорилго болгосон бичил зуршил нь өдөрт хоёр удаа гэдэсний суниалт хийх байсан бөгөөд тэрээр 10 өдөр дараалж хийснийхээ дараа удалгүй, тухайн зуршлаас уйдаж эхэлсэн. Тиймээс тэрээр суниалтаа 5 болгож нэмэгдүүлж, улмаар бага багаар нэмэгдүүлсээр байсан. Энэ нь ч үр дүнтэй байсан. Тиймээс та жижиг зуршлаасаа уйдаж эхэлвэл, үүнийг зөвхөн 10% -иар нэмэгдүүлээд хийгээд үзээрэй.

Хэн нэгний өмнө хариуцлага хүлээ.

Өдөр бүр таныг нэг догол мөр ном уншсан, эсвэл хоёр удаа суниасан эсэхийг тань хянах хэн нэгэн хүнийг олох ёстой нь жаахан хачирхалтай санагдаж болно. Гэвч  таныг дэмжиж, шинэ зуршлыг хэрэгжүүлэхэд хянаад, хариуцлага тооцох хүн дэргэд чинь байвал та шинэ зан байдал, зуршлыг илүү хурдтайгаар өөртөө бий болгож чадна.   Тэр ч бүү хэл, өөртэйгээ адилхан шинэ зуршлыг бий болгох гэж байгаа бүлэг хүмүүстэй нэгдэж, асуудлаа ярилцвал илүү үр дүнтэй.

Та жижиг зуршлуудыг бий болгож байж, л том өөрчлөлтийг бий болгож амжилтанд хүрнэ.

Та манай хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг сонирхож байвал, contact@customer-smart.com имэйлээр холбогдоорой

2020-02-07T09:47:48+00:00 Хоёрдугаар сар 7, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.