Коронавирусын дэгдэлт дэлхий даяар тархах тусам олон сая хүмүүс гэрээсээ ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Гэрээсээ ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар даргаасаа үнэлгээ авах, карьерийн өсөлт дээрээ анхаарах боломжийг бүү алдаарай. Гэрээс ажиллаж байхдаа ч манлайллаа харуулж болох гурван аргыг хуваалцъя.
1. Тогтмол цагт удирдлагаа шинэчилсэн мэдээллээр хангаж байх.
Та ажлын байран дээрээ байхгүй байсан ч, удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа идэвхтэй харилцаа холбоотой хэвээр байх боломжтой. Та өнгөрсөн долоо хоногт ямар чухал ажлуудыг хийсэн талаар мөн ирэх долоо хоногт ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар утсаар эсвэл имэйлээр мэдэгдэж болно. Танд тулгарч байсан сорилт бэрхшээл болон аливаа асуудлуудыг урьдчилан харж чадсан бол тэр талаараа ч удирдлагадаа мэдэгдээрэй. Энэ үед удирдлагаа аль болох мэдээллээр хангаарай. Учир нь зарим удирдлагуудын хувьд тэд бага мэдээлэлтэй байх тусам, хяналт нь бага байгаа мэт санагдаж, санаа зовох нь нэмэгддэг. Тиймээс үе үе өөрийн ажлын тайланг явуулж байх нь зөв байдаг. Мэдээж өдөр бүр хийсэн зүйлээ явуулаад, мэдээллээд байх шаардлагагүй.
Ажлын байрнаасаа холдсон ч , энэ нь таныг ажлын хүмүүстэйгээ харилцаа холбоотой байхад саад болох учиргүй. Интернет, утсаар холбогдож, та бүтээмжтэй ажиллаж байгаа гэдгээ харуулж болно.
2. Таныг нэг бээр газар яв гэсэн бол хоёр бээр газар яв.
Ажил гэр хоёрын хооронд явах шаардлага гарахгүй байгаа учраас танд арай илүү цаг гарч байгаа. Тиймээс энэ цагийг, ажил үүргээ хүлээлтээс давуулан биелүүлэхэд анхаар. Жишээ нь танд бизнесийн боломжит харилцагчийн талаар судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн гэж бодьё. Тэгвэл харилцагчийнхаа талаар зүгээр судлаад орхих биш харин хэрхэн түүнтэй холбоо тогтоож болох талаар арга замуудыг нь давхар судлаад энэ талаараа даргадаа танилцуулж болно. Та хайрцагнаас гадуур сэтгэж, стратегийн хамтрагч гэдгээ харуулж удирдлагаасаа үнэлгээ авч болно. Манлайлайгчид хэзээ ч хий гэсэн зүйлийг л хийдэггүй, харин тултал нь хийдэг.
3. Шинэ санаачилга гарга
Идэвх, санаачилгатай ажиллаж чаддаг мэргэжилтнүүд удирдлагынхаа гайхшралыг төрүүлж чаддаг. Багийн хувьд чухал аливаа асуудлыг тодорхойлж, асуудлыг шийдлийн хамт таницуулах нь удирдлагад маш их дэмтэй байдаг. Жишээлбэл, даатааг хурдан цуглуулахад туслах тийм аппликэйшин, программын талаар олж мэдсэн бол, үүнийг багийнхантайгаа хуваалцаж болно. Коронавирусын дэгдэлт гэх мэт онцгой үйл явдлууд нь компанийн бизнесийг хангалттай хязгаарлаж байгаа энэ үед компанийн зардлыг ухаалгаар хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх санаануудыг өгөх нь та удирдлагаасаа үнэлгээ авах гол хүчин зүйл болно. Удирдлага чинь таныг бизнесийн удирдагч шиг бодож, сэтгэж байгааг хараад үнэлэх болно. Удирдлага ажлын бүх талыг харж амжихгүй байж болно. Тиймээс шинэ санал санаачилга дэвшүүлээд үзээрэй.
Эх сурвалж: Forbes
Сэтгэгдэл үлдээх