ШИНЭЭР БИЙ БОЛЖ БАЙГАА АЖЛУУД

LINKEDIN компанийн хийсэн судалгаагаар Коронавирусын тархалттай холбоотойгоор 3-р сарын 21-ний байдлаар АНУ-д 3,283,000 хүн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгсөн байна.

Зочид буудал, агаарын тээвэр, зоогийн газар, томоохон молл, их дэлгүүрт ажиллагсад хамгийн их ажлаа алдаж байна.

Тэгвэл эсрэгээрээ энэхүү цар тархалтын үеэр ажлын байрны тоогоо огцом нэмэгдүүлж байгаа компаниуд ч байна. Шинээр ажилтан авч байгаа салбаруудыг харвал.

Эрүүл мэндийн салбар-96, 366 мянган ажлын байрыг зарласан

Тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагчдыг дуудаж байна.

Онлайн компаниудын хувьд

Амазон 100,000 ажилтан шинээр авч байна.

Zoom –видео аппликэйшин-саяхан олон нийтэд нээлттэй болсон -200 ажлын байр

Google, Apple, Microsoft, Netflix компаниуд хүн нэмж авсаар байна.

Хүнсний сүлжээ, эмийн сангийн сүлжээ, цаашлаад пицца хүргэлт, худалдан авалт хийх үйлчилгээ үзүүлдэг Instacart  компани 300,000 шоппер шинээр ажилд авахаар төлөвлөж байна.

Walmart-150,000 шинэ ажилтан авах төлөвлөгөөгөө зарласан.

СVS 50,000 ажилтан

7-Eleven 20,000 ажилтан

Dollarr Tree 25,000 ажилтан

Dominos ба Kroger 10,000 ажилтан

Эдгээр ажлуудад  молл, агаарын тээвэр, зочид буудал, зоогийн газраас ажилгүй болсон хүмүүс орох боломжтой гэж үзэж байна.

Технологийн салбараас бусад салбаруудын хувьд, ажил горилогчдод тавьж байгаа саналд заавал цагаан захтай, коллежийн боловсролтой, 10-20 жилийн туршлагатай байх гэж заагаагүй байна.

Walmart, Kroger, CVS нар ажилд авахаар төлөвлөж байгаа нь сайн мэдээ боловч бид ирээдүйн талаар бодох хэрэгтэй. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас худалдан авалт хийх нь ихсэж байгаа нь хүмүүсийн айж сандарсантай холбоотой импульс худалдан авалт. Бараа материалын нийлүүлэлтэнд асуудал үүсэж болзошгүй гэсэн айдас дээр үндэслэн хүмүүс хоол хүнс, ариун цэврийн цаасыг ихээр нөөцлөж, лангуунуудыг хоослоход нөлөөлж байна.  Тэгвэл нөхцөл байдал эргээд хэвийн болоход энэхүү худалдан авалтын зан байдал доош унах боломжтой. Эдгээр салбаруудад их хэмжээний ажилтнууд шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, эргээд  3, 4-р сард  ажилд  орсон хүмүүс зун халагдах ч нөхцөл байдал үүсч болох юм.

2020-03-27T15:31:21+00:00 Гуравдугаар сар 27, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.