ТА УЙТГАРТАЙ ХҮН ҮҮ? ДАРААХ 5 АСУУЛТААС ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭЭРЭЙ.

Таныг  бусад хүмүүстэй ярилцаж байхад тэд таны яриаг анхааралтай сонсдог уу,  эсвэл тэд таны яриаг сонсохоос илүүтэй хийх ёстой ажлын жагсаалтынхаа талаар бодож байдаг уу? Та өөрийн сонирхдог сэдвүүдийн талаар ярихдаа бусдыг яриандаа татаж, сонирхлыг нь татаж чаддаг уу, эсвэл таны яриа уйтгартай байдаг уу?

Хэрэв та өөрийнхөө талаар мэдэхийг хүсэж байвал, Psychology Today вэбсайт дээр клиник сэтгэл судлаач, доктор Барбара Гринбергийн бичсэн 10 асуултаас доор түүвэрлэн оруулсан 5 асуултанд  хариулж, өөрийгөө тодорхойлж болно.  Харин та дэлгэрэнгүй 10 асуултыг сонирхож байвал тус сайт руу хандаж болно.

  1. Өөр хүн ярьж байхад та юу боддог вэ?

Хэн нэгэн хүн танд хандан ярьж байхад та яриаг нь анхааралтай сонсдог уу, эсвэл дараа нь та юу гэж хариулах вэ гэдгээ дотроо төлөвлөж байдаг уу? Ихэнх хүмүүс өөрийнх нь яриаг анхааралтай сонсож, сонирхож байгаа хүнийхээ яриаг ч бас анхааралтай сонсдог байна. Тэгэхээр тантай ярилцаж байгаа хүн таныг өөрийг нь үнэхээр чин сэтгэлээсээ сонсож байгаа үгүйг, ухамсартайгаар эсвэл үл ухамсарлах байдлаар илэрхийлж байдаг. Түүнээс та өөрийгөө сайн сонсогч мөн, эсвэл үгүй гэдгээ хараад дүгнэлт хийж болно. Тэгэхээр, энэ бол маш энгийн. Хэрэв та өөрийнхөө яриаг  хэн нэгэнд сайтар сонсгохыг хүсэж байвал, эхлээд тэр хүнийг анхааралтай сонсох хэрэгтэй байх нь.

  1. Та ямар нэг сэдвээр яриа өрнүүлэх дуртай юу?

Хүн бүрт ярих дуртай сэдэв гэж байдаг.  Хэрэв  та өмнө нь ярилцсан хэн нэгний яранд бүрэн анхаарч, тэр ч бү хэл тэр хүний ярих дуртай сэдвийг нь мэдэж чадсан бол, та хоёрын хувьд яг тэрхүү сэдвийнхээ үндсэн дээр дахин холбогдож, илүү сайн харилцааг үүсгэх боломж байна.

3. Та нөгөө хүнийхээ ярих дуртай сэдвүүдийг нь сонирхож байгаагаа илэрхийлдэг үү?

Та бусад хүний ​​ярих дуртай зүйлийг сонирхож сонсдог уу?  Магадгүй таны дуртай сэдэв биш байсан ч,  гэсэн та хэдхэн минут зарцуулаад тухайн яриаг нь анхааралтай сонсож болно.  Эсвэл, та тэр сэдэвтэй нь холбоотой хэдэн асуулт тавьж болно.  Энэ нь таныг яриаг нь сонирхож байна гэсэн бодлыг нөгөө хүнд төрүүлэх болно. Тэр тусам тухайн хүний өмнө нь ярьж байсан зүйлтэй нь холбоотой асуултыг та асуувал, өөрийнх нь ярьсныг санаж байгааг хараад гайхаж,  гайхалтай сэтгэгдлийг тэр хүнд та төрүүлж чадах болно.

  1. Та өөрийнхөө эмзэг асуудлын талаар илэн далангүй ярьж чаддаг уу?

Та өөрийнхөө талаар, ялангуяа нээлттэй ярихад болгоомжлох хэрэгтэй юм шиг санагдах тийм зүйлийн талаар ярьснаар хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чадна.  Жишээ нь “Би өнгөрсөн долоо хоногт маш том алдаа гаргасан.” Энэ үед, таныг хүн бүр анхааралтай сонсоно.

  1. Таныг сайтар мэддэг хүмүүс тантай хамт цагийг өнгөрөөх хүсэлтэй байдаг уу?

Та хамтран ажиллагсдаасаа өдрийн хоол идэх, эсвэл кофе хамт уух эсэх  талаар асуух үед, тэд ихэвчлэн зөвшөөрч тантай хамт явдаг уу? Таны найз нөхөд, гэр бүлийн гишүүд тантай хамт аль болох их цагийг өнгөрөөх хүсэлтэй байдаг уу? Та маш сайн ярилцагч бол, хүмүүс аль болох тантай уулзаж, ярилцахыг хүсэх болно.  Харин хүмүүсээс ийм хандлага төдийлөн ажиглагдахгүй байвал, та энэ тал дээр тийм ч сайн биш байж болох.

Эдгээр асуултад хариулах нь бага зэрэг эвгүй байсан байж болох ч, хэрэв та сайн сонсогч биш бол, та хэрхэн сайн сонсогч байж болох талаар хэдэн зүйлийг сурсан байх гэж найдаж байна. Та бусдын яриаг идэвхтэй сонсож сурснаар эргээд хүмүүс ч бас таныг яриаг анхааралтай сонсоно.

Эх сурвалж: By Minda ZetlinCo-author, The Geek Gap

2019-05-16T09:53:17+00:00 Тавдугаар сар 16, 2019|Категори: Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.