ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ЭХЭЛНЭ

Хүн  бүр, тэр дундаа манлайлагч хүн илүү үр нөлөөтэй байхын тулд өөрийгөө сайтар таньж мэдсэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн сул тал, давуу тал, мэдрэмж, бодлууд, үнэт зүйлсээ ойлгож мэддэг байх,  улмаар тэдгээр зүйл нь таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдгийг. Гэхдээ өөрийгөө таньж мэдэх нь дангаараа хангалтгүй, өөрийгөө хянан захирах байдал нь маш чухал ур чадвар юм.

Жишээ нь, зарим хүмүүс ялангуяа дарга нар хурлын үеэр хэт их ярьдаг, бусаддаа ярих боломжийг олгодоггүй. Хэдийгээр тухайн хүн өөрийгөө их ярьдаг, бусдад боломж олгодоггүй гэдгийг бусдын санал шүүмж болон өөрийгөө ажиглан мэдсэн боловч, энэ үйлдлээ давтсаар байгаа нь өөрийгөө хянан захирах, удирдах чадвар сул байгааг харуулна.

Өөрийгөө хянан захирах гэдэг нь өөрийн үйлдэл, зуршлыг ухамсартайгаар эсэргүүцэн эс үйлдэх явдал юм. Энэ нь дараах 4 үе шаттай явагддаг үйл явц юм

  1. Одоо цагтаа байх. 15 минутын өмнө хэлсэн зүйл дээр биш, эсвэл ирээдүйд болох хурал дээр биш, яг одоо энэ мөчид юу болж байгааг ойлгож, анхаарлаа хандуул.
  2. Өөрийгөө таньж мэд. Та юу харж, сонсож, мэдэрч, үйлдэж, хэлж, бодож байна вэ?
  3. Зан байдлаа тодорхойл. Таны үйлдэж байгаа үйлдэл бүрийн дараа ямар үр дагавар гарах боломжтой вэ? Та дараа нь юу хийх вэ? Таны сонголтонд нөлөөлж болох ямар санал, шүүмжийг та хүлээж авсан бэ? Магадгүй таны ихэвчлэн хийдэггүй, эсвэл хийхийг хүсдэггүй ямар өөр бусад сонголтууд танд байна вэ?
  4. Хамгийн үр дүнтэй байж болох зан байдлыг санаатайгаар сонгох. Ямар зан байдал, магадгүй танд үйлдэхэд тийм ч амар биш байх ямар зан байдал, танд хамгийн сайн үр дүнг авчрах вэ?

Өөрийн зуршил болсон үйлдлийн эсрэг үйлдлийг хийх нь бидний тархинд сөрөг хариу үйлдлүүдийг бий болгодог.  Учир нь зуршил болсон зүйлийг үйлдэхэд бидэнд амархан, хичээл зүтгэл гаргах шаардлагагүй байдаг бол, зуршил болоогүй зүйлийг үйлдэхэд тухайн нөхцөл байдлыг талаар бодох, сонголтуудыг сайтар бодож үзсэний дараа тухайн үйлдлийг хийх шаардлагатай болдог учраас цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг.

Гэсэн ч, өөрийгөө хянан захирах ур чадварыг хүн суралцах боломжтой. Та дараах алхмуудыг даган хийгээрэй.

  1. Та өөрийнхөө аль хэсэг дээр өөрийгөө хянан захирахыг хүсэж байгаагаа шийдэх хэрэгтэй.

Та өдөр тутамдаа хэрхэн биеэ авч явдаг, юу хэлж ярьдаг, үйлддэг мөн юу хэлж ярьдаггүй, бас үйлддэггүй болохоо сайтар ажигла. Таны аливаа зүйлд хандаж байгаа хандлага таны хүсэж байгаа үр дүнг авчрахгүй байгаа бол тэдгээр хандлагуудыг олж тодорхойл. Тухайн хандлага, үйлдлүүд дээр өөрийгөө захирч, удирдаж эхэл.

  1. Өөрийгөө хянан захирахад юу саад болж байгааг анзаарч, тунгаан бод. Та өөрийгөө хянан захирч чадахгүй байгаа нөхцөл байдлуудад та юу мэдэрч, юу хүсэж байгаагаа ойлгохыг хичээ. Таны үйлдлийг юу удирдан чиглүүлж байна вэ? Тухайн мөчид өөрийгөө анзаарахгүйгээр үйлдэж байна уу, эсвэл мундаг харагдахыг хүссэн үү, эсвэл ур ур чадвар дутагдсан уу, эсвэл өөртөө итгэлгүй байдал тань нөлөөлсөн үү? Жишээ нь та хурал дээр ганцаараа хэт их ярьдаг бол, та яагаад ингээд байгаагаа бодож үзэх хэрэгтэй. Ер нь бол, би яагаад тухайн үйлдэл, хандлагыг хийж байгаа вэ гэдгээ ойлгох нь тухайн үйлдлээ өөрчлөхөд маш чухал нөлөөтэй.
  2. Өөрийнхөө сонголтуудын талаар сайтар бодож, тухайн сонголтуудад хэрхэн хариу үйлдэж байгаагаа анзаар. Өөрийн үйлдэж дадсан зан байдлын оронд, та өөрийгөө хянан захирах замаар өөр ямар зан байдлуудыг үйлдэж болох байсан бэ? Та энэ талаар бодож үзэхэд таны дотроос ямар хариу үйлдлүүд ирж байна вэ? Тэдгээр дадаж заншсан үйлдлүүдээ хийснээр та юунаас зайлсхийхийг оролдож байна вэ? Хурал дээр хэт их ярьдаг хүн дээр жишээ авъяа. Тухайн хүн магадгүй өөр бусад хүмүүст ярих боломж олговол, өөрийнх нь хэлэх гэж байсан санааг хэлчихвэл яана гэж айсан байж болно. Эсвэл бусад хүмүүст өөр шиг нь чухал санаа байхгүй гэж бодсон ч байж болно.
  3. Төлөвлөгөө гарга. Одоо та юу өөрчлөхийг хүсэж байгаагаа ойлголоо. Мөн таны үйлдлийг юу удирдан чиглүүлдгийг ойлгосон. Мөн танд ямар өөр сонголтууд байгааг тодорхойлсон учраас ямар алхам хийж болох талаар бодож төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь хэт их ярьдаг хүн бол, уулзалтан дээр хэдэн удаа, хэр удаан ярихаа төлөвлөх. Цаашлаад аль уулзалтан дээр огт ярихгүй, зөвхөн сонсох вэ гэдгээ төлөвлөнө гэсэн үг юм.
  4. Давтаж, дасгалжуулах. Хуучин зуршлууд нь бидний тархинд маш хүчтэй холбогдсон байдаг. Тэдгээрийг өөрчлөхийн тулд шинэ мэдрэлийн холбоосыг тархиндаа үүсгэх хэрэгтэй болдог. Үүний тулд давтлага чухал байдаг. Өөрийгөө бүрэн хянаж сурах хүртэл тухайн шинэ зуршлыг ухамсартайгаар үйлдэх хэрэгтэй.
  5. Үйл явцыг давтах. Хоёр дахь шат руугаа эргэн харж, өөрийн гаргаж байгаа хичээл зүтгэлийг ажигла. Умаар өөрийн сонголтуудын талаар бодож, төлөвлөгөөгөө шинэчилж, зорилтоо ахиул. Үйл явц бүрт та хэрхэн үйлдэж, юу таны зан байдлыг удирдан чиглүүлж, та үүнийг хэрхэн сайжруулж болох вэ гэдгээ анзаарч харах болно.
2019-06-20T01:43:01+00:00 Зургадугаар сар 20, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.