АЖИЛ ДЭЭРЭЭ ИЛҮҮ БАЯРТАЙ БАЙХЫН ТУЛД ХАРИЛЦААНДАА ИЛҮҮ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ.

АНУ-д хийсэн нэгэн судалгаанаас харахад, хүн зөвхөн хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэрдэггүй харин бусадтай харилцах харилцаанаас хамаарч аз жаргалтай байх эсэх нь хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаа нь хүнийг ажилдаа илүү зорилготой байж, сэтгэл хангалуун ажиллахад нөлөөлдөг аж. Сэтгэл хангалуун хүн өөрийн  мэдлэгээс бусадтайгаа хуваалцах, тогтвортой ажиллах, энгейжид байх, инновацилаг байж чаддаг бөгөөд  байгууллагын үр ашиг, гүйцэтгэлийг ч сайжруулахад чухал нөлөөтэй байдаг байна.

Тэгвэл бид ажлаасаа сэтгэл ханамжийг авах вэ? Үүний тулд хувийн болон мэргэжлийн харилцаагаа дүгнэн цэгцэлж, эрэмбэлж улмаар цагийн хуваариа дахин зохион байгуулах шаардлагатай. Улмаартаны хувьд  чухал, үнэ цэнэтэй гэж бодсон харилцаанууддаа зориуд цаг гаргахаар төлөвлөх хэрэгтэй. Учир нь бид заримдаа хайртай, дотно байдаг хүмүүстэйгээ цаг төлөвлөж уулзах нь ховор. Тиймээс өөрийнхөө цагийн хуваарийг дахин харж, дүн шинжилгээ хийж болно.

Мөн зөвхөн ажлын болон, гэр бүлийнхээ хүмүүстэй харилцах харилцаанд анхаараад зогсохгүй, ажлаас гадуурх утга учиртай, үнэ цэнэтэй харилцаанд ч анхаарч, хөрөнгө оруулах нь чухал. Судалгаанаас харахад хүн ажлаас гадуур хоёр ба түүнээс дээш бүлэг хүмүүстэй харилцаа холбоотой болох нь тухайн хүнийг ажилдаа илүү бүтээлч, өөдрөг, баяр хөөртэй байхад нөлөөлдөг байна. Учир нь энэ нь хүний оюун санаа болон бие махбодийг эрч хүчтэй байлгаад  зогсохгүй хувь хүн талаасаа өөрийгөө илүү их таньж мэдэх, нөөц бололцоогоо олж харах боломжийг олгодог байна.

Нөгөө талаараа,  таныг хувь хүнийх нь хувьд байнга туйлдуулж,таагүй мэдрэмж төрүүлж байдаг хүмүүсээс аль болох зайгаа барьж, их цагийг өнгөрөөхгүй байхад анхаарах нь үр дүнтэй.

Өөрийгөө ажил дээрээ эрч хүчтэй байлгах өөр нэг чухал стратеги нь түр амрах, алжаалаа тайлах цагуудыг хуанли дээрээ тэмдэглэж түүнийгээ мөрдөх,  ажлаа яг цагтаа дуусгах гэх мэт. Цаашлаад, ажлын бус цагаар имэйл шалгах, утсаар ярих тал дээр ч өөрийн гэсэн дүрэм журмыг тогтоож өгөх хэрэгтэй. Зарим компаниудад ажлын бус цагаар ажлын талаар ярихгүй гэсэн дүрэм ч байдаг.

Дүгнээд хэлэхэд, та бид зөвхөн төгс төгөлдөр ажлын байрыг, албан тушаалыг хүсээд байдаг, гэтэл үнэндээ бидний ажлын байран дээрх хүмүүстэй харилцах харилцаа болон ажлын байрнаас гадруух харилцаа нь биднийг ямар ч ажлаас таашаал авч, бүтээмж өндөртэй байхад тусалдаг. Тэгэхээр та төгс төгөлдөр ажил хайхаас илүүтэй, хувийнхаа харилцаанууддаа анхаарах нь илүү чухал байх нь.

 

Эх сурвалж: HBR

 

2019-08-01T03:37:02+00:00 Наймдугаар сар 1, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.