ЗАХИРЛУУД ЦАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭ САЙЖРУУЛАХАД АШИГЛАХ СТРАТЕГИУД

Бид бүгдэд өдөрт яг адилхан 24 цаг буюу долоо хоногт 168 цаг байдаг. Бид бүгд Дональд Трамптай, эсвэл ганц бие эцэг эхтэй, эсвэл өөр хэн нэгэнтэй яг ижил хэмжээний цаг хугацаатай байдаг. Бидэнд өгөгдсөн өдөр, долоо хоногийн цагаа нэмэгдүүлэхийн тулд бид юу ч хийж чадахгүй.

Харин бидний өөрчилж чадах цорын ганц зүйл бол,  өөрт өгөгдсөн цагийг хэрхэн ашиглах вэ гэдгээ л өөрчилж чадна. Бизнесийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нягталж үзсэний дараа (энэ нь таны цагаа зарцуулахаар сонгосон зүйлд нөлөөлнө), цаг таныг удирдах биш, харин та цагаа удирдах  чадвартай болно. Хамгийн гол нь та цаг хугацааг харах байдлаа  өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө үгсийн сангаас “Надад үүнийг хийх цаг зав байхгүй байсан” гэсэн үгийг авч хаях хэрэгтэй. Учир нь үнэндээ цаг байхгүй гэдэг нь худлаа юм.  Харин та тухайн зүйлийг хийх цаг гаргахаар тухайн ажлыг чухалчлаагүй л гэсэн үг.

Тиймээс та өөртөө “Надад цаг байгаагүй” гэж хэлэхийн оронд энэ ажлыг хийхээр чухалчилж, цаг гаргаагүй гэж хэлж үзээрэй.  Ингэснээр, та аливаа үүрэг даалгаврт хэрхэн хандаж байгаагаа харах болно. Мэдээж хүн өөрийнхөө зуршлыг өөрчлөх нь тийм ч хялбар биш байдаг. Цагаа илүү үр дүнтэй зарцуулж сурахын тулд та өөртөө болон багтаа аливаа ажлыг хийхэд үргэлж цаг байдаг гэдгийг ойлгуулж, батлах хэрэгтэй.

Удирдагч хүний ​​хувьд ажлаа эрэмблэхэд туслах гурван зөвлөгөөг өгье.

  1. Өдөр бүр заавал хийх хамгийн чухал гурван ажлаа жагсаах.
  2. Тухайн өдрийн ажлуудаа нэн тэргүүнд эрэмбэлэх өглөөний дэглэмийг бий болгож, хөтлөөрэй.
  3. Оффис дээр байх үед таны цагийг хулгайлдаг зүйлсээс ангижрах (Facebook, Netflix, Instagram)

 

Хоёрдугаарт, цаг бол уян хатан гэдгийг санах.

Цаг нь таны хувьд нэн чухал ажлуудыг тодорхой болгож чаддаг. Лаура Вандеркам “Тед”-ийн илтгэлээр “Бид чухал асуудлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадвал, бид өөрт өгөгдсөн цагтаа багтааж хүссэн амьдралаа цогцлоож чадна” гэж хэлсэн байдаг. Та ажлуудаа хэрхэн эрэмбэлнэ, тэр хэмжээгээр цаг таныг дагаж уян хатан байна. Та өөрийн ажлын өдрийг үе шатууд болон жижиг хэсгүүдэд хувааж төлөвлөж болно. Энэ нь танд богино хугацааны, дунд хугацааны болон урт хугацааны зорилтуудаа биелүүлж,  өдөр бүр илүү их үр дүнд хүрэхэд тань туслах болно.


Гуравдугаарт, зориуд анхаарлаа хандуулах зарчмыг хэрэгжүүл.

Та цаг мөчдөө бодитоор байж чаддаг хүн мөн үү?  Жишэ энь ажилтантайга ярилцахдаа, эсвэл, багийн хуралд оролцож байхдаа бүрэн анхаарлаа хандуулж чаддаг уу? Учир нь бид  хаа нэг газар бие махбодоороо байна гэдэг нь тухайн зүйлд  анхаарлаа бүрэн хандуулж байна гэсэн үг биш юм. Та тэнд байж болох ч, оюун бодол чинь тэс өөр газар байх боломжтой.  Анхаарлаа хандуулах ба оролцох гэсэн хоёр үйлдэл нь хоорондоо асар их ялгаатай байдаг. Жуди Холлерийн  “Fear Is My Homeboy” номондоо “зориуд анхаарлаа хандуулах ” гэсэн нэр томъёог ашигласан байдаг.  Энэ нь та анхаарлаа хааш нь хандуулж байгаагаа ухамсартайгаар мэдэх гэсэн үг юм.

Тухайлбал, та харилцагчтайга, эсвэл дотны хэн нэгэнтэйгээ оройн зоог барьж байгаа бол утсаа хураа.  Хэрэв та гэр бүлтэйгээ хамт байгаа бол утсаа унтрааж, тэдэнтэй бай.  Ажиллаж байгаа бол, хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн хандуул. Жишээлбэл, та дараах зүйлийг хийж болно:

  1. Бизнес эрхэлдэг энтрепренюр хүний хувьд ажил болон гэр бүлдээ зориулах цагийг бүрэн тусгаарлаж, зориул. Магадгүй энэ цаг нь өглөө эрт, эсвэл орой байж болно. Өөрийн бизнесээ хэзээ чухалчлах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.
  2. Ажил дээрээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийн тулд гар утсаа өөр өрөөнд орхих тодорхой дүрмийг өөртөө бий болго. Энэ зарчим бизнес эрхлэгчид, удирдах ажилтнууд, тэр ч бүү хэл эцэг эхчүүдэд ч хамаатай.
  3. Өдөр бүр бясалга. Өдөрт доод тал нь таван минут бясалгал хийж үзээрэй. Утасгүй, хөгжимгүй байх ёстой – зүгээр л бясалгал хий.

 

Сана: Цагийн менежмент хийхэд цаг хугацаа шаарддаг.

 

Эх сурвалж: Forbes

 

2019-09-07T20:16:18+00:00 Ecдүгээр сар 7, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.