ӨӨРИЙН БРЭНДИЙН МӨН ЧАНАРТ НИЙЦСЭН КОМПАНИЙН СОЁЛЫГ БҮТЭЭ

Хэрэв та компанидаа зөвхөн “сайн” соёлыг бий болгохыг зорьж байгаа бол, таны зорилго хэтэрхий ерөнхий байна. Үнэнч шударга байдал, багаар ажиллах гэх мэт үнэт зүйлсийг үнэт зүйл болгон мөрдөж ажиллахаар зорьж байгаа бол, үнэндээ танай компани бусдаас тэгэж их ялгарч чадахгүй.  Бусдаас ялгарч, онцгой байхыг хүсэж байвал зайлшгүй өөрийн компанид нийцсэн  соёлыг бий болгоход анхаарах шаардлагатай.

Компанид нийцсэн  соёлыг бий болгох нь дан ганц компанийн дотоод хүсэл эрмэлзлээр хязгаарлагдахгүй. Үүний тулд компанид тохирох зөв соёлыг тодорхойлоод зогсохгүй,  брэндийн мөн чанараа ч  зөв тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид болон компанийн хувь эзэмшигчид компанийг хэрхэн хараасай гэж хүсэж байгаагаа зөв тодорхойлохоос эхлэх юм. Учир нь  компаний соёл брэндийн мөн чанартайгаа нийцэж байвал, ажилтнууд ч брэндийн мөн чанарт нийцсэн зөв шийдвэрүүдийг гаргаж, зөв арга барилаар ажиллаж эхэлдэг.

Компанийн соёл ба брэндийн мөн чанар хоёрыг хооронд нь уялдаатай, нийцтэй болгохын тулд нэлээд ажлуудыг хийх шаардлагатай болдог. Үүний тулд эхлээд брэндийг тодорхойлдог олон янзын хэв маягуудын талаар ойлголттой болж, танай брэнд яг аль хэв маягт нь хамааралтай болохыг тодорхойлох шаардлагатай.   Жишээлбэл, Патагониа брэнд нь “ухамсарт брэнд” –ийн төрөлд ордог бол Apple нь “инновацилаг брэнд”  гэдэг төрөлд олон жилийн туршид багтаж байна.

Брэндийн 9 төрлийг дараах хүснэгтээс  харна уу.

Брэндийн 9 төрөл

Брэндийн төрөл Брэндийн зан байдал, өрсөлдөөний хэв  маяг Зах зээлд танигдсан холбоо хамаарал Өөрийгөө илэрхийлэх байдал Компаниудын жишээ

Disruptive

Цөмрөлт хийсэн

Аливаа зүйлийг хийх уламжлалт арга барилаас тэс өөр арга барилыг сонгодог, зах зээлийг өөрчлөх шинэ санаануудыг танилцуулдаг Компанийн

удирдагч

Тэрслүү, өөртөө итгэлтэй, зүрх зоригтой

Virgin, Airbnb, Dr Pepper

Conscious

Ухамсарт

Олон нийт ба орчны эерэг нөлөөллийг хийх эрхэм зорилготой Хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаардаг Илүү өндөр

зорилго

Хүмүүсийг сэнхрүүлдэг, ил тод байдаг хүмүүст эерэг бодлыг өдөөдөг

Seventh Generation, SoulCycle, Patagonia

Service

Үйлчилгээ

Өндөр чанартай онцгой үйлчилгээ, анхаарал халамжийг хүмүүст үзүүлэхэд анхаардаг Хэрэглэгчийн хэрэгцээ Даруу, таамаглахуйц, нөхөрсөг

Nordstrom, USAA,

Ritz Carlton

Innovative

Инновацилаг

Байнга ахисан түвшний, шинэлэг бүтээгдэхүүн ба технологийг танилцуулдаг Боломж Эрсдэлтэй алхам хийдэг, төсөөлөлтэй, ахиц дэвшил гаргадаг. Apple, Nike,

Amazon

Value

Үнэ цэнэ

Энгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамгийн хямд үнийг санал болгодог Өндөр үнэтэй

брэнд

Хөрсөн дээрээ буусан, практик, шулуухан

Walmart, IKEA, Subway

Performance

Гүйцэтгэл

Ер бусын гүйцэтгэл ба хамааралтай байдлыг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээдэг Гүйцэтгэлийн стандарт Нарийн, өрсөлдөөнтэй, найдвартай

BMS, FedEx,

American Express

Luxury

Тансаг байдал

Өндөр чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр санал болгодог Популист

брэнд

Зөвхөн тодорхой үйлчлүүлэгчдэд  чиглэсэн, илүү сайжруулсан, тансаг зэрэглэлийн

Tiffany, Mercedes-Benz, Hermes

Style

Хэв  маяг

Бүээгдэхүүн, үйлчилгээний гүйцэтгэх үүргээс илүү түүний харагдах байдал, мэдрэгдэх байдлаар ялгардаг. Үүргийн

брэнд

Бүтээлч, хэв маягтай, орчин цагийн

Target, JetBlue, Mini Cooper

Experience

Мэдрэмж ба туршлага

Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний үндсэн мөн чанараас илүү тухайн бүтээгдэхүүн үйчилгээний хүнд өгч байгаа мэдрэмж, туршлагаар ялгардаг Үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөл Баяр хөөр төрүүлмээр, эрч хүчээр дүүрэн, төсөөлөл сайтай

Disney, American girl, Wegmans

Эдгээр брэндүүдийн зарим төрлүүд нь хоорондоо давхцаж байгаа  бөгөөд зарим шинж чанарууд нь бүх  брэндүүдэд агуулагдаж байдаг. Жишээлбэл, бүх брэндүүд үйлчилгээ сайтай байх ёстой боловч,  үйлчилгээний брэндийн төрөлд багтсан брэндүүдийн хувьд бусдаасаа илүү өндөр чанартай үйлчилгээг үзүүлэх шаардлагатай бөгөөд түүний стратеги, үйл ажиллагаа, хэрэглэгчийн үнэт зүйлс нь үйлчилгээн дээр илүү төвлөрч байдаг.   Хүснэгтэнд байгаа есөн брэндийн төрлүүд нь хоёр  шинж чанараар хоорондоо ялгарч байгаа. Эхнийх нь холбоо хамаарал буюу үйлчлүүлэгчид брэндийн талаар ямар ойлголттой болоосой гэдэгтэй холбоотойгоор брэндээ байршуулсан байдал юм. Жишээ нь Ричард Брэнсоны Virgin брэндийн холбоо хамаарал нь удирдагч байдаг. Тэд бүхий л төрөл зүйлд удирдагчийг сорьсон шинж чанаруудыг агуулсан байдаг. Харин хоёр дахь шинж чанар нь брэндийн дуу хоолой буюу түүний өөрийгөө илэрхийлэх шинж чанар, зан байдал дээр суурилсан байдаг.  Жишээлбэл, Walmart ба Subway брэндүүд үнэ цэнийн брэндийн төрөлд багтдаг маш практик, шулуун байдлаар үйлдэх хандлагатай байдаг.

Брэнд ба үнэт зүйлс Хэрэв та яг ямар төрлийн брэндийг үүсгэхийг хүсэж байгаагаа мэдсэн бол байгууллагын соёлоо түүнтэйгээ уялдуулан бүтээх шаардлагатай. Үүний тулд үнэт зүйлсэээ соёлтойгоо нийцүүлэн тодорхойлох шаардлагатай.

Брэндийн төрлөөр  үнэт зүйлсүүдийг хэрхэн оруулж өгснийг дараах жишээн дээрээс харна уу.

Disruptive брэнд: Өрсөлдөөн, бусдаас онцгойрох, эрсдэлтэй алхам хийх.

Ухамсарт брэнд: Зорилготой байдал, өндөр зориулалт, ил тод байдал.

Үйлчилгээний брэнд: Халамж, даруу байдал, өрөвч сэтгэл.

Инновацилаг брэнд: Шинэ бүтээл, туршилт, тасралтгүй сайжруулалт.

Үнэ цэнийн брэнд: Хүртээмжтэй байдал, шударга байдал, прагматизм.

Гүйцэтгэлийн брэнд: Амжилт, давуу тал, тууштай байдал.

Тансаг зэрэглэлийн брэнд: Танин мэдэхүй, ялгаа, байдал.

Загвар, хэв  маягийн брэнд: Дизайн, сэтгэлгээ, бүтээлч байдал.

Туршлагын брэнд: Үзвэр үйлчилгээ, таашаал, өвөрмөц байдал.

Эх сурвалж: HBR

2020-02-04T00:16:19+00:00 Хоёрдугаар сар 3, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.